sonin.mn

Зүүн төвийн үзэл баримтлалтай Социалист намаас нэр дэвшсэн Антониу Жозе Сегуру Португалын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд итгэлтэйгээр ялснаар төрийн тэргүүний үүргийг 5 жилийн хугацаанд гүйцэтгэхээр боллоо.


Санал хуудасны 95 хувийг тоолсны дараах байдлаар Сегуру нийт сонгогчдын 66 хувийн саналыг, түүний өрсөлдөгч, хэт барууны үзэлт Андре Вентура 34 хувийн санал авсан байна. 


Цагаачлалын эсрэг бодлого баримталдаг Вентурагийн тэргүүлсэн Chega нам өнгөрсөн оны парламентын сонгуульд 22,8 хувийн санал авсантай харьцуулахад дээрх үзүүлэлт өндөр байгаа юм. Экзитпол буюу сонгогчид саналаа өгсний дараа авсан санал асуулгынхаа дүнг үзвэл, Сегуру илт давамгайлж байсан бөгөөд тэрбээр 67-73 хувийн, Вентура 27-33 хувийн санал авахаар байв.


Санал хураалтын өдрүүдэд Португалд цаг агаарын байдал муудсан хэдий нь сонгогчдын ирцэд төдийлөн нөлөөлөөгүй бөгөөд нэгдүгээр сарын 18-нд болсон I шатны санал хураалтын ирцтэй ойролцоо байжээ.


Үерийн улмаас тус улсын өмнөд ба төвийн нутгийн 3 муж улсад санал хураалт долоо хоногоор хойшилж, 37 мянга орчим хүн саналаа өгч чадаагүй нь нийт сонгогчдын 0,3 хувийг эзэлжээ. Сонгуульд ялсан А.Ж.Сегуру гуравдугаар сарын эхээр Марселу Ребелу де Соуза-гийн оронд Ерөнхийлөгчийн албыг хашиж эхэлнэ. Өмнө нь мэдээлснээр, Португалын ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд хамгийн олон буюу 10 эрэгтэй, 1 эмэгтэй нэр дэвшигч өрсөлджээ. 

 



Б.Адъяахүү