Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх санаачлан, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хуралд өргөн бариад байна. Энэхүү төсөлд туссан хамгийн анхаарал татсан заалтуудын нэг нь УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах эрх зүйн зохицуулалтыг бодитой хэрэгжүүлэх асуудал юм. Маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг төслийг батлах эсэхийг хэлэлцэх гэж буй энэ үед зарим намын бүлэг, зөвлөлүүд уг хуулийг эсэргүүцэж, “парламентын дархлаа алдагдана”, “төрийн тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй” гэх мэт тайлбар хийж эхэллээ.
Гэвч бодит үнэнийг хэлэх цаг болсон.
УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай ойлголт бол шинэ зүйл биш. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаанд нийцсэн, төрийн эрх мэдэл ард түмнээс эхтэй байх зарчмын бодит хэрэгжилт юм.
Ард түмэн сонгодог бол, шаардлагатай үед хариуцлага тооцож чаддаг байх ёстой. Сонгуульд ялсан цагаасаа эхлэн дөрвөн жил юу ч хийсэн хэн ч яах вэ гэсэн хандлага ардчилал биш, харин хяналтгүй эрх мэдлийн хэлбэр юм.
Сүүлийн 30 жилийн хугацаанд иргэдийн дунд нэгэн нийтлэг гомдол байсаар ирсэн. Тэр нь “нэг удаа сонгогдсон улс төрч ард түмнээ мартдаг”, “амлалтаа биелүүлдэггүй”, “төрийн мөнгө шамшигдуулсан ч хариуцлага хүлээдэггүй”, “дархан эрхийн цаана нуугддаг” гэх шүүмжлэл юм. Энэ бол хий хоосон бухимдал биш, бодит туршлагаас урган гарсан олон нийтийн үнэлгээ. Өнөөдөр энэхүү хуулийг хамгийн хүчтэй эсэргүүцэж буй зарим гишүүдийн үйлдэл өөрөө олон нийтийн хардлагыг баталж байна. Хэрэв тэд үнэхээр ард түмний төлөө ажиллаж, хууль зөрчөөгүй, ашиг сонирхлын зөрчилгүй, сонгогчдын итгэлийг алдаагүй бол эргүүлэн татах механизмаас яагаад айх ёстой гэж?
Шударга улстөрчдөд энэ хууль аюул биш. Харин амлалтаа мартсан, албан тушаалаа ашигласан, авлига хээл хахуульд нэр холбогдсон хүмүүст бол бодит хариуцлагын дохио юм.
Парламентын дархлаа гэдэг нь гэм бурууг халхлах бамбай биш. Харин хууль тогтоох үйл ажиллагааг гаднын хууль бус дарамтаас хамгаалах механизм. Үүнийг гишүүний хувийн эрх ашигтай хутгаж ойлгож болохгүй. Хэрэв дархлаа нэрийн дор ёс зүйгүй үйлдэл, авлига, албан тушаалын гэмт хэрэг нуугддаг бол тэр дархлаа ард түмэнд биш, цөөнхөд үйлчилж байна гэсэн үг.
УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хууль батлагдсанаар хэд хэдэн эерэг үр дүн гарна.
Нэгдүгээрт, гишүүд сонгогчидтойгоо илүү ойр ажиллана.
Хоёрдугаарт, амлалтаа биелүүлэх, хариуцлагатай байх соёл тогтоно.
Гуравдугаарт, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс төрд шигдэх эрсдэл буурна.
Дөрөвдүгээрт, ард түмний төрдөө итгэх итгэл сэргэнэ.
Төрийн эрх мэдлийн жинхэнэ эзэн нь ард түмэн. Тиймээс ард түмэн сонгосон төлөөлөгчдөө хянах, шаардлагатай бол эргүүлэн татах эрхтэй байх нь хамгийн энгийн ардчилсан зарчим мөн. Энэ зарчмыг эсэргүүцэж буй хэн боловч өөрийн эрх ашгийг ард түмний эрхээс дээгүүр тавьж байна гэж ойлгогдоно. Эцэст нь хэлэхэд, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хууль бол ард түмний эсрэг биш, ард түмний төлөө хууль. Шударга гишүүдэд аюулгүй, харин авилгачдад аюултай. Тиймээс энэ хуулийн төсөл бол Монголын ардчиллыг бэхжүүлэх, хариуцлагатай төрийг цогцлоох чухал алхам мөн.
Э.Солонго
Лхагва - 04 сарын 15,
2026
Сэтгэгдэл9
Баячууд гэх хулгайчдыг нэг нэгээр нь агнаж бүх мөнгө бүх долларын хурааж аваад умард Солонгосын шоронд хорино гайгүй
Хүрэлсүх шиг авилгалчид ашигтай байх даа хүрэлсүх хулгайч авилгалч биш юм уу тээ хүрэлсүх хулгайч ингэж чичрэх нь сайны ёр бол биш байхаа.
2 хүн алсан , комоон бэби гэж орилон бүлэг хүчин хийж байсан хүнийг шадар сайдаар томилно гэдэг монголчуудыг дэндүү басамжлан доромжилсон асуудал мөн үү ?
За тэр ч юу л бол . Чам шиг гэнэн хонгоруудад " наана аа тэгж харагдаж болно оо , цаанаа нодого байгаад байгаа юм . . .
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгуулага нээлтээсээ бусад уед ганц ч удаа бурэн ирцтэй хуралдаж байгаагуй, яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ?????????????!!!!!!!!!!
Дэмий балай юм улин хуцаад байхаар цааш нь үргэлжлүүлээч ээ Өмхий хошного оо
Ерөнхийлөгч үндсэн хуулиа зөрчөөд өөрийн эрх мэдлээ хэтрүүлж энэ хуулимйн төслийг санаачилсан нь буруу. УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой хуулийг зөвхөн УИХ-ын гишүүн л санаачлах эрхтэй байдаг. Ерөнхийлөгч, түүний тамгын газрынхан өөрсдөө ёс зүйгүй байдал гаргаад байж болж байгаа юм уу??? Мэдээж их хурлын гишүүнийг эгүүлэн татах ёстой. Хуулийн заалт нь ч манайд байгаа. Ёс зүйн дэд хороо нь ШУДАРГА ажилладаг бол шүү дээ.
Буриадуудыг дэмждэг Хүрэлсүх Монгол ард түмэн биш. Ерөнхийлөгчийг эргүүлэг татах заалтгүй бол энэ хууль Хүрэлсүхийн гарт гишүүдийг дарамтлах топор болно.
Хүрэлсүхийг өргөн шанаат манж Сү Батболд тэргэнд оруулан хөллөж ташуурдан хошногоддог байсан бол одоо Учралыг 2 хүн алсан алуурчин хүчиндэгч сайд Номтойбаяр тэргэнд хөллөн жанчдаг болоод байна.