Түүхийн багш нарын анхдугаар зөвлөгөөн Төрийн ордны Их танхимд болж байна. Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож үг хэллээ.
Энэ үеэрээ тэрээр: "Монголын төр хүчирхэг байх ёстой. Монголын төр хүчирхэг байхын тулд сахилга, хариуцлагатай байх ёстой. Төрийн хүчин чадал Улсын Их Хурлаасаа эхлэх учиртай. УИХ-ын гишүүд ёс зүйтэй, хариуцлагатай, эрхэм хүндэт хүмүүс байх ёстой. Манай улсын сор болсон аавын хөвгүүд, ээжийн охид төрийн ордонд сууж, төрийн үйл хэргийг хэрэгжүүлэх учиртай. Түүнээс биш хулгайч, дээрэмчид, хуралдаа ажилдаа ирдэггүй, үүрээ засаж “өндөглөдөг” газар байж болохгүй.
Ард түмэн маань үүнийг хүсэж, шаардаж, шахаж байгааг та бүхэн мэдэрч байгаа байх. Ийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие хариуцлага алдсан УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах тухай хуулийг өргөн барьсан. Энэ хуулийг дэмжиж буй болон эсэргүүцэж буй гишүүд гараа өргөнө үү. Харамсалтай нь цөөн хэдхэн хүн л гараа өргөж байна.
УИХ-ын 126 гишүүн бүгд хулгайч, дээрэмчид биш. Энд эх орноо гэсэн сэтгэлтэй, хариуцлагатай, тангарагтаа үнэнч гишүүд олон бий. Гэвч мөн хариуцлагагүй, итгэл алдсан хүмүүс ч байгаа. Тиймээс бид ийм хүмүүсээс хурдан салах ёстой. Монголын парламент өндөр нэр хүндтэй, дархлаатай байх учиртай.
Төрийн тэргүүн би түүхэн уламжлал, төрт ёсоо бодож, Монголын төрийн босго өндөр, дархлаа бат бөх байгаасай гэж ард түмнийхээ захиалгаар энэ хуулийг өргөн барьж байна. Үүнийг эсэргүүцэж буй хүмүүс ч бий. Гэхдээ бид хариуцлагын тухай ярьж байна. Монгол Улсад эцэг, эх байх эрхийг хүртэл хасдаг хууль байдаг байхад УИХ-ын гишүүн байж хуралдаа ирдэггүй, үүргээ биелүүлдэггүй хүмүүст хариуцлага тооцох нь зүй ёсны хэрэг.
Би энэ байр сууринаасаа ухрахгүй. Энэ бол надаас гарч буй зориг, шийдвэр юм. Төрийн тэргүүний хүч чадал ард түмний дэмжлэг дээр оршдог. Өнөөдөр Монголд хэн ч хаан биш. Бид ёс зүй, сахилга, хариуцлагын тухай ярьж байна.
Миний төрийн тэргүүн байх хугацаа удахгүй дуусна. Би дахин нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Харин энэ хугацаандаа Монголын төрийг цэвэрлэж, цэгцлэх чин хүсэл, зориг надад бий. Энэ нь миний гаргаж буй шийдвэрүүдийн илэрхийлэл юм.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад харилцаа өргөжин тэлж, нэр хүнд дэлхийд өсөж байна. Олон улсын төрийн тэргүүнүүд манай улсад айлчилж, улс орон маань хөгжиж дэвшиж байна. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд бид олон сайхан ажлыг хийсэн, алдаа оноо ч байсан. Гэвч хулгай, дээрэм, хариуцлагагүй байдлаас болж алдсан зүйл ч их бий.
Үүнийг засахын тулд энэ хуулийг өргөн барьж байна. Төрийн тэргүүн өөрөө сахилга, хариуцлагатай байх ёстой. Бид дээрээсээ цэвэрших шаардлагатай. Би баруун аймгууд болон Налайх дүүргээр ажиллахдаа ард түмэн энэ хуулийг маш их дэмжиж байгааг харсан.
Ард түмний хүсэж, шаардаж буй зүйлийг бид хийх ёстой. Хариуцлага алдсан гишүүдийг эргүүлэн татах хуультай болъё гэж ард түмэн шахаж байхад яагаад эсэргүүцээд байна вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч 3.5 сая иргэнийг төлөөлөн ярих эрхтэй. Харин УИХ-ын гишүүд тойргийнхоо иргэдийг төлөөлдөг. Ард түмний хүсэлтийг хууль болгон өргөн барьсан энэ асуудлыг хэлэлцэж, батлах ёстой." гэв.
Б.Төгсбаясгалан
Лхагва - 04 сарын 15,
2026
Сэтгэгдэл14
ёстой нөгөө зэс нь цухуйлаа даа ямар их шунал вэ гэмтэй хүн гэлбэлзээд аюул юмаа. хулгайч хүн ерөнхийлөгч байж болох уу таминээ. их шунасан тэнгэрийн заяагүй хүнд төрийн эрх битгий өгөө гэж энэ дээр өгөх авах буух өгөхөө мэдэхээ байчихдаг юм. энэ балайг өөрийн огцоруулаачээ үхсэндээ айгаад байдаг юм. наадах чинь буухаасаа өмнө өөрийн талдаа эрх мэдлийг шилжүүлж өгөөд араас өөрөө удирдах гэж байна. нууц хонгилын түлхүүртэй болж аваад фракцаараа хулгайлая гээд байгаа юм бишүү.
улсын их хуралыг огцруулахгүй бол ард түмэн уих гишүүдийг огцруулахыг хүсэж байна даяаар монгол даяар гарын үсэг зууруулах нь зүйтэй
энэ хэнтийн боолууд хүнд өгч авч огт сураагүй бааснууд байх юмаа 6 жил болсон бол одоо дуугүй зайл цаг хугацаатай сонгогдоо биз дээ. 4 жил энэ мэтэд хангалттай байж бараг буцаагаад дахиад өрсөлдөеээээээээээ гэдэг хуулиа үүний араас гарч ирж байж мэдэхээр болчихсон юм бишүү. энэ хуулиа баталуулж авбал үндсэн хуулийн 6 жил худал юм байна эргээд 4 жил болгоод дахиад өрсөлдөг болгоод үзэх гээд чичрээд байна даа тэнэг юм угаасаа тэнэг сда.
Хуулийн дээгүүр алхаж байж хугацаанаасаа өмнө огцрох нь л дээ.
Ene chuhal asuudalaas gadna bas Neg Notstoi Asuudalaar Euk-iin Duu Hooloi, Huuli Sanaachlah Darhan Erhiig Hiasan Boogduulsan Huuliin Zaaltuud baidagiig Tuund 2021 ond Uuriin Hentei ch Huvaaltsahgui Irgenii Sanalaa udsun Irgen hunii huvid tasar eserguutsdeg um. Irged aravt aravtaaraa, zuut zuutaaraa, miangat miangataaraa, sayt saytaaraa Negden Niilj iim iim Huuliig Batluulj uguuch, Buh gej Euk-duu henees ch asuulgui handah Erhtei sh dee.
Getel Huuliaar bur jigteihen horigloson baih um. Tsaashilbal Buh Niitiin Sanal Asuulga yavuulj uguuch gej husch bolno. Negent Gishuud uursduu uursdiinhuu Bohir Erh Ashigiig Hiazgaarlasan Huuli YAASAN ch batlahguigees hoish Ard Tumen Euk-d l handaj hiilguulne sh dee.
Bid ene Eguulen Tatah Huuliig Demjij baigaa ch Sulhan Zaaltuud zunduu ih bn, ushuu ch Changalj Uguh Heregtei gej uzej buigaa Euk-d helmeer bn. Negent ingej Doroitson, Ajillah Chadvaraa 99% aldsan Ih Huraliig Buren Hemjeegeer taraah heregtei. Zardal chiregdel garna gej uzej bui bol Hesegchlen Taraaya. Esvel Ard Tumenees Shuud songogdoogui Jagsaaltiin Gishuudiig Sorchlon taraaya.
Africa-iin jijighen Burkina Faso gedeg oron mash zorigtoigoor Hulhi Uls vTuriin NAM-uudaa taraajee. Ter Namuud ni manai Namuudiig bodvol hamaagui sain ch ard tumeniig Huvaaj Butargaj Sulruulj gadaadiin idesh bolj bn gej uzjee.
Иргэдиын дийлэнх хуулийн төслийг дэмжиж байна Их Хурлын гишүүд харижцлагатай байж хуулийг батлах хэрэгтэй Тал талаасаа яриад илүү тодорхой болгож болно
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж нээлтээсээ бусад уед ганц ч удаа бурэн ирцтэй хуралдаж байгаагуй Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!
Яах нь энэ Буриадуудыг хайрладаг хүний хувийн асуудал. Гэхдээ 3,5 сая хүнтэй Монголд цагаач Буриадууд нь дөчхөн мянга. Сая хүрэхгүй хүнтэй нутагтаа өөрийн хэл ч үгүй Оросуудын боол Буриадууд 27%. Халхын хавтгайд социализм шиг Хэнтий Дорнодын Буриадууд хаанчилдаггүй юм.Ерөнхийлөгчийг эргүүлэн татах заалт байхгүй бол Монголчууд зөвшөөрөхгүй.
буриадууд гэж худлаа өөр юм яриад хэрэггүй одоо цаг нь болсон алтан боломж ирлээ орос руу түлхэх юм байхгүй путин шойгүү ирээд ч монголчууд өөрийнхөөрөө зүтгэсэн бүх мега төсөл хятадын аманд хийж өгч өрөнд оруулж гадаадын иргэдээр солонгос хятадаар дүүрнэ монгол хүн гадаадынханд тав тухтай төсөл хэрэгжүүлээд төслөөсөө болоод боол болно гадагшаа дүрвэнэ монгол хүнд ээлгүй төслүүд болсоон нууц оптейк гэрээг их хурал авч хэлцэхгүй байна баруун зүүн тийш төмөр зам тавьж ард түмэн хөгшин залуугүй хөдөөд зуны үед эх орон дотро явж чадахгүй байна хөгшин хүмүүс машинаар явж чадахгүй нутагтай очих дуртай өртөөн дээрээ суурьшин амьдармаар байна ш дээ
Ерөнхийлөгчийн зөв, энэ хуулийг эсэргүүцэж байгаа гишүүдийн нэриыг нь зарлаачээ. Ан-ынхан бүгд эсэргүүцсэн гэлүү тэд нар 28 онд сонгогдоно гэж горидох хэрэггүй,28 он хүртэл эдгээр нэрийг ард түмэнийг залхтал бичих болно.
" Төрийн тэргүүнээсээ эхлээд хулгай хийдэггүй , авлига авдаггүй , ёс зүйтэй байх ёстой " гэж ёстой ҮНЭН ҮГ хэллээ . Казиноч , банк дээрэмдэгч , ял эдэлж байсан хүмүүсийг төр - засагт шургалуулснаас эхлээд л арваад жил Монгол улс өөдөлсөнгүй . Төрийн тэргүүн нь " танар бүгдээрээ хулгайчид " зарлаад байгаа хэрнээ хулгайчдыг , ялтан - гэмт хэгэтнүүдийг өндөр албан тушаалд эргүүлэн тавьсаар байгаад бүгдээрээ бие биетэйгээ барьцан , бие биедээ барьцаалагдан жанжин Сүхийн минь байгуулсан миний Монгол АРДЫН Намыг \ МАН - ЫГ \ одоо бүр хэнэгч үгүй монголын Авлигачдын Нам \ МАН \ гээд нэрлэцгээх боллоо . Намыг минь МА \х\Н шиг минь нам болгож цэвэрлэж өгөөч ээ , Хүрэлсүх ерөнхийлэгч өө ... Ард түмэн чинь сөгдөн гуйж байна , манай намаас \ МАН - аас \ цэврлэгээгээ эхлье ...