УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хураалтыг явууллаа.
Уг хуралдаанд 101 гишүүн оролцсоноос 57 нь зөвшөөрч, 56,4 хувийн саналаар уг хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг дэмжлээ.
Энэхүү хуулийн төсөлд гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан, гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татахаар тусгасан билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Х.Баасанжаргал, М.Нарантуяа-Нара ихэд эсэргүүцэн, орилж хашгирч байв.
С.Сарнай
Пүрэв - 04 сарын 16,
2026
Сэтгэгдэл3
Хүрэлсүхийг цаг алдалгүй баривчлах шаардлага бий боллоo
Сонгогчдын итгэл найдварыг хөсөрдүүлсэн гишүүнд гагцхүү сонгогчид нь хариуцлага тооцдог байх зарчмыг Үндсэн хуулинд суулгаж өгсөн!! Жишээ нь: тухайн тойргийн 10 000 сонгогчдын олонх нь уг гишүүнийг эгүүлэн татах шаардлагатай гэж үзээгүй байхад Ерөнхийлөгч урдуур нь ороод "Үгүй ээ, би мэдэж байна" гээд эгүүлэн татах санал оруулах нь зөв үү?? Уул зарчим нь ердөө л энэ шүү дээ!! Хэрэв гишүүнийг хугацаанаас нь өмнө эгүүлэн татахаас өөр аргагүй байдал үүсвэл тойргийн сонгогчдын саналыг аваад олонх нь эгүүлэн татья гэвэл харин Ерөнхийлөгч УИХ-д санал оруулдаг байж болох л юм!!!
Жирийн ард иргэдээ шоронд ачиж, хорьж цагдаж бсан Данхыг шоронд хийх цаг болсон