УИХ-ын гишүүн Ж.Баярмаа сэтгүүлчдийн асуултад хариулав. Энэ үеэрээ тэрээр:
"Үндсэндээ сонгуультай холбоотой хэд хэдэн асуудал бий. Одоогийн мөрдөгдөж байгаа Сонгуулийн тухай хуульд сонгуулийн жил эхэлмэгц элдэв төрлийн санал худалдан авах ажиллагааг хориглосон байдаг. Харин үүнийг хугацааны хязгааргүй болгож, бүх хугацаанд буюу аль ч шатны төрийн сонгуульд оролцох гэж буй хүмүүс ямарваа нэгэн хэлбэрээр санал худалдан авах үйл ажиллагаа явуулахыг бүрэн хориглох шаардлагатай байна.
Үүнд бэлэн мөнгө тараах, аялал амралтад явуулах зэрэг олон хэлбэр багтана. Санал худалдан авах асуудал нь зөвхөн хувь хүний биш, харин Засгийн газар, эрх баригч намын түвшинд хийгддэг явдал түгээмэл байна. Төрийн нөөц, санхүүгийн боломжийг сонгуулийн зорилгоор ашиглах нь манай улсад өргөн хэрэглэгддэг буруу жишиг болжээ.
Сүүлийн үед “Шинэ хоршоо” гэх мэт хөтөлбөрүүд нь тодорхой бүлэг, тухайлбал малчдын саналыг татах зорилготой хэлбэр гэж үзэх хандлага бий. Өмнөх сонгуулиудаар ч малчдад бэлэн мөнгө тараах, данс руу нь шилжүүлэх зэрэг үйлдэл гарч байсан.
Иймээс Засгийн газраас сонгуулийн үед ийм төрлийн нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхгүй байх тухай заалтыг хуульд тусгах нь зүйтэй. Мөн хариуцлагын асуудал сул байна. Зөрчлийн тухай хуулиар ногдуулж буй хариуцлага нь хангалтгүй, бодит үр нөлөө багатай байгаа нь үнэн.
Нэгэнт УИХ-ын гишүүн болчихсон хүмүүст энэ хуулийн үйлчлэл сул үйлчилж байгаа мэт байдал ажиглагддаг.
Тиймээс санал худалдан авах үйлдлийг авлигын гэмт хэрэгт тооцож, ийм үйлдэл хийсэн этгээдүүдийг Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг байх шаардлагатай. Мэдээж энэ төрлийн заль мэх, башир аргуудыг илрүүлэх амаргүй. Гэсэн ч бид оролдлогоо үргэлжлүүлж, арга хэмжээ авч ажиллах ёстой. Илрүүлэх, нотлох нь хэцүү ч гэлээ зүгээр сууж болохгүй. Энэ шударга бус, башир аргыг таслан зогсоох нь нийгмийн зайлшгүй шаардлага юм." гэлээ.
Б.Төгсбаясгалан
Баасан - 06 сарын 26,
2026

Сэтгэгдэл7
удахгүй өргөн хэрэглээний барааны үнэ 15 хувиар нэмэгдэнэ гэнэ дээ.
Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!
Ийм амьтанд биш харин ийм амьтадыг сонгож буй ард түмэнд бүх алдаа завхралын буруу нь оногдоно.Ямар ард түмэн байна яг тийм төр засаг байдаг хуультай. Ингэж хэлэхээр зарим эргүүнүүд ,би сонгооогүй гэж тэнэгтдэг. Чиний сонголт бол чиний л сонголт.Дээрхийг жаахан тодорхой болговол ард түмний олонх нь ямар амьтад байна сонгосон төр засаг нь тийм л байна гэж хэлж болно.УИХ н гишүүдийг биш ард түмний олонхийг л хараа.
Эргүү хүүхэн
Дэмждэг шүү Баярмаа! АН гишүүд сайн ажиллаж бгаа шүү! Зөвхөн улс орон, иргэд, залуусынхаа сайн сайхны төлөөл тууштай зүтгээрэй!
Нэг нартай өдөр биш нэг сартай шөнө алга болдог юм.
Иргэдийн төлөө зүтгэдэг хүн хаана ч байхгүй гэдгийг монголчууд мэдэх болоогүй юм байхдаа эрх ашиг нь бага ч гэсэн олон түмний эрх ашигтай нийлж байвал тэгээд л болоо шүү дээ