Москвагийн улс төрийн хүрээнд яригддаг нэг асуулт манай улсад ч гэсэн хамаатай. Путины дараа Оросыг хэн удирдах вэ? Барууны ертөнцөд энэ асуулт ардчиллын ирээдүй, дайн зогсохтой холбоотой чухал асуудал болдог. Харин Монголчуудын хувьд Путины залгамжлагч хэн болохоос манай нутгаар дамжих байгалийн хийн хоолой, хоёр аварга хөрштэйгөө харилцах харилцаа, улс орны эдийн засаг хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойлогдох учиртай. Ер нь Путины залгамжлагчийн асуудал бол зөвхөн тус улсын дотоод хэрэг биш юм.
Монгол Улс хойд хөрштэйгөө 2019 онд "Найрсаг иж бүрэн стратегийн түншлэл" байгуулж, ОХУ-тай хамгийн дээд түвшний харилцаатай улс болсон билээ.
Путин 1999 оноос хойш тасралтгүй Оросын тэргүүн байж ирсэн. 2020 онд тус улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр тэрээр хуулийн хүрээнд 2036 он хүртэл, 80 гаруй нас хүрэх хүртлээ эрх барих боломжтой болжээ. Путиний тогтолцоо нь нэг хүнтэй нягт холбоотой. RAND корпорацийн судлаачдын дүгнэж буйгаар хэрэв тэр нас барах эсвэл сулрах юм бол хэдэн арван жил тэнцвэртэй байсан элитүүд хоорондын эрх мэдлийн харилцаа нурж, хэн нь урьтаж хөдлөнө, тэр нь давуу байдалд ордог тэмцэл зайлшгүй өрнөнө.
RFE/RL агентлагийн 40 гаруй шинжээчид хийсэн судалгааныхаа дүнгээр ОХУ-ын Ерөнхийлөгч Путиныг залгамжлах боломжит нэр дэвшигчдийг дараах байдлаар тодорхойлжээ.
Михаил Мишустин
Судалгаагаар хамгийн магадлалтай залгамжлагчаар нэрлэгдсэн нэр. Одоогийн Ерөнхий сайд тэрээр Путин нас барах эсвэл огцрох тохиолдолд Үндсэн хуулийн дагуу шинэ сонгууль болох хүртэл түр Ерөнхийлөгч болно. Татварын албаны даргаас Ерөнхий сайд болсон технотрат улс төрч Мишустин Украины дайны шийдвэрт оролцоогүй гэгддэг ба энэ нь барууны санкцыг намжааж, зөвшилцөлд хүрэх эрх мэдэл өгөх давуу тал нь гэж судлаачид үздэг.
Алексей Дюмин
Путины олон жилийн бие хамгаалагч, одоо Улсын зөвлөлийн нарийн бичгийн дарга. Кремлийн шинжээч Роман Анин: "Путин өөрөө залгамжлагчаа сонгоно гэвэл цорын ганц нэр Дюмин" гэж бичжээ. Тэрбээр Путины дэргэд өдөр ч шөнө ч тасралтгүй байсан. Путин өөрийн удирдах командаа тэнцвэртэй байлгах бодлоготой учраас Дюминийг Батлан хамгаалахын сайдын суудалд томилоогүй. Учир нь тийм томилгоо хийвэл залгамжлагчийг шууд тодруулсантай адил болно гэж тооцсон.
Сергей Собянин
15 жил Москва хотын захирагчаар ажиллаж байгаа. Хотоо сайн удирддагаараа алдаршсан, харьцангуй "либерал" нэр хүндтэй. Элитийн дунд ч, ард иргэдийн дунд ч таатай хүлээн авдаг нэр гэж судлаачид үздэг.
Дмитрий Патрушев
Аюулгүй байдлын зөвлөлийн хуучин дарга Николай Патрушевын хүү, 48 настай, Ерөнхий Сайдын орлогч. Путины үеийн хуучин бүлгийн залгамжлалыг хамгаалах чиглэлтэй гол хшн гэж үздэг. Эцэг нь Путинтэй ойрхон байсан хэдий ч Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаас нь 2024 онд чөлөөлсөн явдал нөлөөг нь багасгасан.
Кирилл Дмитриев
2025 оны эхээр АНУ-Орос хэлэлцээрийг зохион байгуулсад оролцсон Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн. Путины охин Тихонованы дэмжлэгтэй, гадаад бодлогод нөлөө нь нэмэгдэх болсон шинэ хүчний төлөөлөл болсон нэр.
RFE/RL агентлагийн мэргэжилтнүүдэд хийсэн санал асуулгад оролцсон 40 гаруй шинжээчийн ихэнх нь залгамжлагч тодрох хамгийн магадлалтай хувилбар бол Путин нас барах явдал гэж үзсэн. Харин хорин гурван судлаач элитийн дотоод бослого буюу "зөөлөн төрийн эргэлт" магадлалтай гэж үзсэн. Сонгуулийн замаар шилжилт явагдана гэж нэг ч хүн тооцоогүй байна.
Ельцин 1999 онд Путиныг сонгосон явдлыг хэн ч таагаагүй. Медведев 2008 онд оронд нь суусныг ч хэн ч тааварлаагүй. Энэ удаад ч яг ижил нөхцөл байдал давтагдах магадлалтай. Хамгийн их нэрлэгдсэн хүн бус, харин хамгийн бэлэн тохируулсан хүн залгамжлагчийг тодруулна.
Стэнфордын их сургуулийн Хуверийн хүрээлэнгийн эрдэмтэн Сергей Санович Путины зургаа дахь бөгөөд одоогийн хуулиар сүүлчийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн дуусах хугацаа буюу 2036 он хүртэл улс төрийн шилжилт явагдахгүй байх магадлалтай гэж үзэж байна.
Орост Путины залгамжлагчийн нэрийг яг таг тодорхой хэлэх нэг ч хүн байхгүй. Гэхдээ нэг зүйл тодорхой. Кремлийг хэн удирдах нь "Сибирийн хүч-2" хоолойн хувь заяа, Монгол-Оросын харилцааны чиглэл, манай улсын "гуравдагч хөрш"-ийн бодлогыг хэрэгжүүлэх боломж зэрэгт шууд нөлөөлнө.Орос ирээдүйд аль ч зүгт явсан Монголчууд бид харилцааны олон тулгуурт сууриа хадгалах нь зөвхөн дипломат ухаан бус, харин шийдвэрлэх ёстой стратегийн зайлшгүй шаардлага юм.
Б.Намуун
Пүрэв - 06 сарын 25,
2026

Сэтгэгдэл25
Би
Путиныг хэн ч залгамжилсан бай Украйн муж Орос эх орондоо эргэн нэгдэж фашист НАТО сөнөх болно! Гэхдээ Путиныг хэн нэгэн залгамжлахаас хамаагүй өмнө буюу ойрын хэдэн жилд энэ процесс бодит биелэлээ олно!
2014 онд крымийг орос буцааж авсан. Тэр үед Улаанбаатарт байдаг Америк, Англи, Европын элчингүүд оросын эсрэг тэмцэхийг Монголчуудад уриалж тэнэгтсэн. Орос украйны асуудалд Монголыг хутгах гэсэн барууны шээснүүд дараагаар нь манай улсыг дарамтлах гэж үзээд, сүүлдээ Монгол улсыг саарал жагсаалтанд хийж билээ. Ийм яс хаях гэсэн оролдлого цаашид байнга хийх гэж оролдвол Оюутолгойгоо хурдан хааж, барууны шахалтаас гарах хэрэгтэй.
Орос хэл ч мэдэхгүй малчид дуугай сууж байвал таарна.
Гях,,,гяхх,,,гяхх,,,2036 он хүртэл зууралдна л гэнэ шүү,,,,БӨГСпутин,,,
Тэр үеийг чи үзэхгүй харамсалтай байна уу
Белоусов гэж бичсээн бас
Dear Mr.Putin: I do not recognize you.Fidelity Bravery Integrity is the pride of the law enforcement officers. I do recommend you to end your special military operation regardless of outcome. In long term it will lead to the revolution. Contractor is not warrior. Sincerely Iron Leader the Great
Шойгу
Одоо бүр ийм дээрээ тулчихсан уу? Путинээ эд бад хийх нээ? Гэхдээ нэрс дотор хэн ч байсан бүгд дайны гэмт хэрэгтэн гэдэг ангиллынх. Юлия Навальная юу юм гэхээс. Бусад нь цувраад цувраад шорон, эсвэл гэнэтийн үхэл рүүгээ туулаа даа!!!
Нэг удмурт булдруу олдоно
орсын ерөнхийлөгч солигдохгүй ээ патрушев шойгу шинэ үеийн генералууд эдийн засгийн том мэргэжилтнүүд белоусов мишустин шойгу эртний зөвлөлтийн удирдагчдын үр сад л төр барина Коммунист намйн дарга зюгенов байна белорус улсын ерөнхийлөгч лукащенко бий цаг хугацааны сунгалтад харагднө ПУТИН ШИГ ТАЛ БҮРИЙН БОЛОВСРОЛТОЙ ӨДӨР ШӨНӨГҮЙ АЖИЛЛАДАГ ИДЭВХТЭЙ ЖОЛООДОГЧ ХЭРЭГТЭЙ
С Шойгу ( Чойхүү) байжболох юм Сүбээдэй удмынх байх шүү Гэхдээ Путин хазаад эхэлсэн байна лэн
Хөөрхий дөө, ийм бодолтой монгол хүн олон байгаад л өнөө цагийн гол гамшиг оршиж байгаа юм ш дээ!!!
Ухнын Хурэлсүхийг Ухнахгийн Отгонбаяр залгамжилна
Топорын Бурятууд Оросуудыг шүтээд л. Оросууд нь Жүүдүүдийг шүтээд л.
Кирил Дмитриев болж чадахгүй ээ, Киевт төрсөн, нэг удаа урвасан хүн. Дахиж урваж мэднэ. Мишустин хүч муутай, дор нь хусагдана, Дюмин гээч бие хамгаалагч арай үгүй байлгүй, Собянин бас хүч муутай, Патрушев аавын нэр нөлөөгөөр торгоож магад. Гэхдээ энэ дунд нэг ч олигтой амьтан алга. Оросыг дайнд бүр сульдаах хүмүүс л байна.
Оросууд хядлагийн түүхээ давтах вий
Антон Афиногенов
ПУТИНЫГ КГБ ГАРГАЖ ИРСЭН. АРХИЧИН ОВГОНД НЭГ Л ОГЛОО ШАРАА ТАЙЛЖ БАЙХАД НЬ МЭДЭГДСЭН БИД УЛС ОРНОО АВЧ УЛДЭЕ ТА ЯВААД ОГ ТАНЫ ГЭР БУЛЭЭР ОРОЛДОХГУЙ ГЭЖ. ПУТИН МОНХ БИШ ДАРААГИЙН ХУНИЙГ АЛЬ ХЭДИЙН БЭЛДСЭН БАЙГАА. ТОМ ГУРЭНД ЭНЭ ТАЛ ДЭЭР БУХЭЛ БУТЭН СИСТЕМ АЖИЛЛАДАГ ЮМ БНА.
ПУТИНЫГ КГБ ГАРГАЖ ИРСЭН. АРХИЧИН ОВГОНД НЭГ Л ОГЛОО ШАРАА ТАЙЛЖ БАЙХАД НЬ МЭДЭГДСЭН БИД УЛС ОРНОО АВЧ УЛДЭЕ ТА ЯВААД ОГ ТАНЫ ГЭР БУЛЭЭР ОРОЛДОХГУЙ ГЭЖ. ПУТИН МОНХ БИШ ДАРААГИЙН ХУНИЙГ АЛЬ ХЭДИЙН БЭЛДСЭН БАЙГАА. ТОМ ГУРЭНД ЭНЭ ТАЛ ДЭЭР БУХЭЛ АЮУЛААС ХАМГААЛАХ БУТЭН СИСТЕМ АЖИЛЛАДАГ ЮМ БНА.
Путины дараа хэн ч боллоо гэсэн нэг шалчгар амьсгаа байна ! Тэр хүн Монголыг шууд Хятадад нь өгчихнө ! Путин амьд байгаа үёдээ бол өгөхгүй !
Путин аль хэдийн огчихсон.
Путин аль хэдийн огчихсон.
Путиныг авч хаях хуйвалдаан далд явж л байгаа. Украины довтолгоон хүчтэй болж байна. Энэ зун эсхүл намар Төрийн эргэлт хийнэ л гэж байна даа...