
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Архангай аймгийн 1,500 гаруй иргэдтэй уулзлаа. Дийлэнх иргэд тоо багадаагүй, нэмэхийг дэмжихгүй гэсэн. Гишүүдийн тоог нэмснээр хууль үйлчлүүлэхгүй гишүүн олон болчих вий гэсэн болгоомжлол иргэдэд байна. Тэгэхээр тооноос илүү чанар, ажлаа хийх сэтгэлд нь анхаарах ёстойг хэлж байсан.
Түүнчлэн 50:50 буюу жагсаалтаар 76 нэр дэвшигч оруулах тоог багасгаж 50 болгосон байна. Бид 2012 оны алдааг давтаж болохгүй. Жагсаалтаар сонгогдох нэр дэвшигчдийн нийгмийн сегментийн төлөөллийг хатуу хуульчлах ёстой.
Тухайлбал, эмэгтэйчүүдийн төлөөллийг 40-50 хувь, 35 хүртэлх насны залуусын төлөөллийг 10-20 хувь мөн ахмад настныг гээд оруулах шаардлагатай. Бизнес эрхлэгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, малчин, гадаадад амьдардаг хүмүүсийг жагсаалтад оруулах ёстой гэх агуулгыг Үндсэн хуульд тусгахгүй бол Сонгуулийн тухай хуульд оруулахгүй байх вий гэх болгоомжлол байна" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Сэтгэгдэл0