Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Чөлөөлөх Армийн хамтарсан “Талын түнш-2026” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль БНХАУ-ын нутаг дэвсгэрт 2026 оны 05 дугаар сарын 30-ны энэ өдөр эхэллээ. Сургуулийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын талаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Ч.Цогтжаргал, БНХАУ-ын талаас Ардын Чөлөөлөх Армийн Умард байлдааны тойргийн цэргийн тойргийн Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Тан Хайлин зэрэг хоёр орны Зэвсэгт хүчний удирдлагууд оролцож, нээлтийг хийв.


Сургуулийн нээлтэд оролцсон Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Ч.Цогтжаргал хэлсэн үгэндээ “Талын түнш” сургууль нь хоёр орны "Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааа"-г хөгжүүлэх, тэр дундаа батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагаа, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, цэргийн хээрийн мэдлэгээ харилцан солилцохоос гадна бүс нутгийн хэмжээнд энх тайван, тогтвортой байдлыг хангахад түүхэн чухал үүрэг гүйцэтгэж байгааг цохон тэмдэглэв. Мөн хээрийн сургуулийн бүсийг өндөр түвшинд бэлтгэн зохион байгуулж, манай дайчдад хамтарсан сургалт бэлтгэлдээ бүрэн төвлөрөх боломжийг бүрдүүлсэн явдалд талархал дэвшүүлэн, мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж буй хоёр орны цэргийн алба хаагчдын хамтарсан сургуульд өндөр амжилт хүслээ.


БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армийн Умард байлдааны тойргийн Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Тан Хайлин хоёр орны Зэвсэгт хүчний хамтарсан хээрийн сургууль анх удаа БНХАУ-ын нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж байгааг тодотгож, мөнхийн хөрш манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өнө эртнээс улбаатай, баялаг түүхтэй, энэ цаг үед хамтарсан хээрийн сургуулиар улам бүр батжин, бэхжиж байгааг онцлон дурдав. Сургуульд хоёр талаас мотобуудлагын батальоны түвшинд цэрэг, зэвсэг, техник оролцож байгаа бөгөөд Монголын талын сургуулийн удирдагчаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Ц.Буяндэлгэр ажиллаж байна.


Нээлтийн ёслолын арга хэмжээний дараа хоёр орны цэргийн алба хаагчид үндэсний өв соёл, түүх, уламжлалаа сурталчлан таниулах зэргээр соёлын арга хэмжээг зохион байгуулав. Энэ үеэр Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид БНХАУ-ын цэргийн нөхдөө монгол гэртээ урин залж, үндэсний зоогоор дайлан, язгуур урлагийн тоглолтыг толилууллаа. Хоёр орны хамтарсан байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль 2 жил тутам харилцан өөрсдийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж байна.
ЭНХИЙГ ДЭМЖИХ, ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС
Мягмар - 06 сарын 02,
2026
Сэтгэгдэл4
Тэгэж байгаад муудалцаад зодолдоорой !
1945 оны чөлөөлөх дайны үеэр Өвөр Монголын 10 морин дивизийн цэргүүдийн ихэнх нь "ах дүү нарынхаа өмнөөс байлдахгүй" гээд Тэнгэр элс ний бүр их гүнрүү орж нуугдацгаасан билээ. Харин хошууч генерал Буяндэлгэр, хурандаа Эр дэнэцогт даргатай нэг дивиз нь Ар Монголын цэргийг найрсагаар тосон авч бсан талаар ахма д дайчдын дурдатгалд бичсэн байдаг. Энэ удаагийн хээрийн сургуульд манай талаас Буяндэлгэр нэртэй генералын цэргүүд оролцож бгаа юм биз дээ.
Санаэ Такаэчигийн нам 465 суудлаас 340-ыг нь авч дэлхийн 2-р дайнаас хойш байгаагүй түүхэн ялалтыг байгуулжээ. Үүн дээр нэмээд хэт барууны үзэлтэй Сансейто нам мөн 14 суудал авсан байна. Ингэхлээр 354 суудал Санаэ Такаэчигийн талд шилжиж байгаа гээд ойлгож болно. Тэдний зорилго бол японыг дахин цэрэгжүүлэх, Үндсэн хуулийн 9-р заалтыг өөрчилж Япон улсын оршихуйд аюул занал учруулсан нөхцөлд дайнд оролцох заалт оруулж өгөх нь гол зорилго юм. Энэ бол хятадуудын хувьд учирч болох хамгийн том айдас. Харин Өвөр Монголыг дэмжих үзэлтэй энэ ерөнхий сайд ингэж үнэмлэхүй ялсан нь Өвөр Монголын тэмцэгч нарт маш том боломж үүсэж байна. Тэрээр: Хятадын Коммунист Намын засгийн газрын Өвөр Монголд хийж буй хүний эрхийн дарамт болон хэл, соёл устгах зорилготой нэгтгэх бодлого одоо ч үргэлжилж байна. Бид үүнийг хэзээ ч үл тоомсорлож болохгүй. Олон өвөр монгол хүн эрх чөлөөнийхөө төлөө тэмцсээр ирсэн бөгөөд одоо ч тэнд хятадын коммунист намын дарлал үргэлжилж буй нь миний гүнээ бухимдлыг төрүүлж байна".
Буриадуудын Орос турхиралт Монголыг ганцаардуулж тэдний эрхэнд байлгадаг. "Европ Оросууд" Монголчуудыг төдийгүй Азийнхныг ялгаварлаж доорд үздэг бол Хятадууд үгүй.