sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг УИХ-ын чуулганы өнөөдрийн (2026.11.19) нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.


Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүд холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авсан бөгөөд үүний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы индэрээс үг хэлэв.


Улмаар Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явууллаа.


Санал хураалтад УИХ-ын 104 гишүүн оролцсоноос 96 нь дэмжиж, 92.3 хувийн саналаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргав.


Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга түр хэрэгжүүлэх тухай хуулийг баталсанд тооцлоо.


М.Чойжал