
АН-ын гишүүн, Үндэсний жигүүрийн санаачлагчдын нэг А.Цэрэнбаттай ярилцлаа.
"Үндэсний жигүүр" хэзээ, ямар зорилгоор байгуулагдсан бэ? гэдгээс яриагаа эхлэе. Фракц юм уу? Холбоо юм уу? Яагаад "Үндэсний жигүүр"-ийг байгуулах болов?
“Үндэсний жигүүр”-ийг АН-ын гишүүн залуучууд голчлон байгуулсан. Албан ёсоор 2023 оны 8-р сарын 26-нд байгуулагдсан. 1989, 1990 оны үед АН анх гарч ирэхдээ үндэсний сэргэн мандалт, үндэсний эрх ашгаа нэгдүгээрт тавина гэдэг зорилготой байсан. Ардчилсан хувьсгалаар үндэсний гэх маш олон зүйл сэргэсэн шүү дээ.
Үндэсний дуу хөгжим, Чингис хаан, дээл хувцас, Уйгаржин Монгол бичиг гээд... АН өөрөө үндэсний оюун санааны нам болон байгуулагдаж байсан. Оросууд биднийг 70 жил удирдсан, одоо үндэсний эрх ашгаа нэгдүгээрт тавьж, Оросоос хамааралгүй, Хятадаас хамааралгүй бие дааж оршин тогтнох ёстой гэж байсан. Гэхдээ АН яваандаа үндэсний үзэл санаанаасаа холдчихсон.
Яагаад холдсон бэ гэхээр 2005, 2006 оны үед МҮАН гээд АН-аас гараад явчихсан. Гарч явахдаа үндэсний үзэл санааг тээгч гол хүмүүс нь гараад явчихсан. Тийм учраас АН-ын үндэсний үзэл санаа нь алдагдчихсан юм. Ингээд 2008 оноос МСДН-ын дарга байсан Н.Алтанхуяг АН-ыг удирдаад, манай нам бүр зүүний нам болчихсон. Зүүний нам халамж тараадаг, хүүхдийн мөнгө ярьдаг. 2016, 2017 оны үед С.Эрдэнэ АН-ын дарга болоод баруун төвийн үзэл баримтлал ярьсан боловч яг үнэндээ өөрөө хамгийн том зүүнтний төлөөлөл. Нийгмийн халамжийн сайдаар 2 удаа ажилласан хүн. Нийгмийн халамж яриад байх юм бол АН зүүн тал руугаа яваад л байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хувь хүнийг чадавхижуулах, төрийг жижгэрүүлж, иргэдийн хувийн өмчийг нэмэгдүүлэх бодлого бариад байх юм бол барууны нам болно. Ер нь АН дотор үндэсний гэх орон зай байхгүй болчихсон. “Үндэсний жигүүр” бол нийгмийн хөдөлгөөн. Бид ТББ биш. Удирдах зөвлөлгүй, захиралгүй, тэргүүн ч гэж байдаггүй. Үндэсний зан заншил, судар ном, ёс, тэнд байгаа Монгол хүнд хэрэгтэй зүйлсийг түүхээс татаж авч ирж ярьж байгаа хүмүүсийг үндэсний көүчүүд гэж нэрлээд байгаа юм.
Төрийг яаж засах вэ? чөлөөт эдийн засгийг хэрхэн удирдах вэ? гэдгийг 800 жилийн өмнө Их Монгол Улсын үеэс хийгээд ирсэн. Цаасан мөнгө хэвлээд, хүнээр биш хуулиар засаглаад, хууль зөрчсөн бол Алтан ураг гэхгүйгээр сахилга, шийтгэл хүртдэг байсан. Эдгээр зүйлсийн үзэл санаа, зарчмыг одоогийн ахуйдаа оруулж ирье.
Түүхээ уншихгүй бол бид нэг бол хэт баруун, либерал, үгүй бол МАН-ыг дагаад хэт зүүний буюу буцаад социализмын талаар яриад эхлэж байна. Хүмүүс “Үндэсний жигүүр”-ийг АН-ынх гэж хараад байдаг. Бид бол нийгмийн хөдөлгөөн. Ихэнх залуус нь АН-д улстөр хийдэг учраас тэгж харагддаг байх.
АН хуваагдсан байх үед та жишээ нь С.Эрдэнийн талд явж байсан шүү дээ. Өнөөдөр таны хувьд С.Эрдэнийг ч, Л.Гантөмөрийг ч дэмжихгүй байх шиг байна. С.Эрдэнэ даргатай үл ойлголцсон юм уу?
С.Эрдэнийн талд гэхээсээ илүү би АН-ын талд ажиллаж байсан. Жишээлбэл, танай байгууллагыг төлөөлдөг тамга тэмдэг, гэрчилгээ байх ёстой шүү дээ. Тэр тамга, гэрчилгээ нь С.Эрдэнэд байсан. Та санаж байгаа бол 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнийн удирдаж байсан тал нь тамга тэмдэг, гэрчилгээ нь энэ байна гээд У.Хүрэлсүхтэй өрсөлдсөн шүү дээ. Тийм учраас хүн дагах биш, үзэл санааг, байгууллага юм бол тамга, гэрчилгээ нь хаана байгаа юм, тэр талд нь ажиллаж байсан. Л.Гантөмөр АН-ын дарга болоод яг нэг жил болж байна. 2023 оны 4-р сарын 07-нд С.Эрдэнэ тамгаа, Х.Баттулга гэрчилгээ өгсөн. Л.Гантөмөрийг бид маш их дэмжсэн. Дүрмээрээ ажиллачих гээд АН-ын үндсэн дүрмийг аваачиж өгч байсан. Дүрэм, журмаа сахихгүй бол ямар ч итгэл үнэмшил байхгүй, лидерийн манлайлал байхгүй. Өөрсдөө дүрмээ сахихгүй байж төрд байгаа хүмүүсийг шударга ёсоо сахь гэх юм бэ? Болохгүй байгаа учраас л Л.Гантөмөр сүүлийн нэг жил АН-ыг унтууллаа. Дээд шүүхэд бүртгэлтэй байгаа АН-ын дүрмийн үйлчлэл бүгд зогсчихсон. Нам дүрэмтэй, гэтэл түүнийг нь сахиж байгаа зүйл алга. Ганц жишээ хэлэхэд Л.Гантөмөр Л.Оюун-Эрдэнийн хажууд гурван удаа гарч ирж, хамтран ажиллах санамж бичиг зурсан. Гэтэл энэ бол АН-ын ҮБХ-ы хурлын эрх. Хурлаараа хэлэлцдэг ажлыг хийхгүйгээр өөрөө АН-ыг төлөөлсөн. Яг энэ жишгээр 2014 онд Н.Алтанхуягийг МАХН-тай эвслээ гэж, хамтран ажиллах гэрээ хийлээ гэж огцруулсан шүү дээ. Хэрэв АН-ын дүрмээ сахих юм бол Л.Гантөмөр огцорчихсон. Түүнээс биш бидэнд Л.Гантөмөртэй ямар нэгэн хувийн өш хонзон байхгүй. Үндсэн дүрэм, үнэт зүйлээ сахихгүй байна гэдэг үзэл баримтлалын маргаантай л байгаа юм.
"Үндэсний жигүүр"-ээс АН-ын дарга Л.Гантөмөрийг огцруулж байж энэ удаагийн УИХ-ын сонгуульд оролцох хэрэгтэй гэж ярьсан. Энэ ер нь бүтэх магадлалтай юу?
Бүсчилсэн, томсгосон сонгууль хэрхэн болдог вэ? гэхээр намын лидерүүдийн сонгууль болдог. АН-ын рейтингээс илүүтэй лидерийн нэр хүнд нөлөөлдөг. Л.Гантөмөр АН-ын лидер болж чадаж байна уу? Чадахгүй байна шүү дээ. Энэ хүн унтаад, ажлаа хийхгүй байна гэж Төрийн ордонд ч ярьж байна. Намын гишүүд ч ярьж байн. Нийслэл хот, 21 аймаг, бүх сумдад АН-ын дарга Л.Гантөмөрийг унтаа байгааг, эрүүл сэтгэлгээ гарахгүй, харизма, манлайлал гаргахгүй байгааг хэлж байгаа. АН-ын зүрх зориг нь хаачсан юм бэ? 1989, 1990 онд АН гарч ирэхдээ эрх баригчдын өөдөөс босож, тэмцэж байж л, ард түмнийхээ талд байж л АН-ын сүнс орж ирдэг байсан. Гэтэл өнөөдөр эрх баригчдын хулгай дээрэм, боловсролын зээлийн сан, Хөгжлийн банкны хулгай гээд бүх зүйл дээр АН чимээгүй байна. Мэдэгдэл, эсэргүүцэл, гудамжны цуглаан нэг ч удаа зохион байгуулаагүй. Ийм лидертэйгээр сонгуульд орвол томсгосон тойрог дээр АН ялагдана. АН-ын ихэнх нэр дэвшигчид үүнийгээ мэдэж байгаа. Томсгосон тойргийг бид барахгүй юм байна гэж ярьж байна. Гэхдээ Л.Гантөмөрт нэг сайн зүйл байгаа. Тэр нь АН-ыг нэгтгэсэн. Тэр давуу талыг нь үнэлээд, чи ажлаа өгөөд намынхаа жагсаалтанд орчих, УИХ-ын гишүүн бол. АН-ын туг бол чи биш юм байна. Дэлхийн II дайны үед дайны Ерөнхий сайд Черчиль байсан шиг Л.Гантөмөр АН-ыг босгож чадахгүй юм байна. Дээр нь үндсэн дүрмийн зөрчил маш их болсон учраас ёсзүйн хариуцлага хүлээгээд өөрөө ажлаа өгөх өргөдлөө өгчих л гэсэн юм. Намын даргаа шахах бол байдаг л улстөрийн соёл шүү дээ. АН үүнээс илүү л тэмцэлдэж, муудалцаж явж байсан. Манай нам ийм л ил нам. Хэлэх гэснээ хэлчихдэг. Би 26 жил АН-д явж байна. Ах нар биднийг ингэж л тэмцэлд, жагсаал цуглаанд, хэн нэгнээс айхгүйгээр үгээ хэлэхэд бэлдэж ирсэн.
Намын гишүүний хувьд ажиглахад өнөөдрийн АН дотор уур амьсгал ямар байна вэ? Энэ удаагийн УИХ-ын сонгуульд АН ялна гэдэг итгэл найдвар хэр байна?
Нам аливаа сонгуульд ялахад гадаад, дотоод хүчин зүйлс маш чухал. Гадаад хүчин зүйлийг нь аваад үзье. УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөж байгаа эхний зургаан намыг л хар. Тав нь “Ардчилсан” нам байна. Нэгдүгээрт, мэдээж МАН байгаа. Харин хоёрдугаарт АН, гуравдугаарт, МҮАН-ын эвсэл, дөрөвдүгээрт, Б.Батбаатарын удирдсан ИЗНН, тавдугаарт, Ж.Батзандангийн ШИНЭ нам, Зургаадугаарт Д.Пүрэвдаваагийн МОЛАН. Өөрөөр хэлбэл энэ сонгуулиар бид саналаа бутаргаад дуусна. Намыг сул лидер удирдахаар нам хагардаг юм байна. 10 санал байлаа гэхэд 5 саналыг нь МАН аваад, үлдсэн 5 саналыг нэг нэгээр нь авахаар бид ялагдах нь тодорхой. Энэ бол гадаад хүчин зүйлс. Дотоод хүчин зүйл нь юу вэ гэхээр АН дотроо 18 фракцтай болчихож. Нэг Монгол, Олуулаа, Хийморь, Морьтон, G block, Нэг ардчилал, МоАН нэгдэл, МоАХ, МҮДН гээд. Энэ дотоод зөрчлийг Л.Гантөмөр өөрөө бий болгосон. Фракцуудтайгаа ярина, фракцын систем рүүгээ буцаж орно гэснээс нь болж АН дотор дахин задрал явагдаад, 18 фракц бий болчихсон.
ҮБХ-ы 400 гишүүн нь 18 фракцад хуваагдаж байна. Нэг фракц 10-20 ҮБХ-ы гишүүнтэй. Хэзээ ч нэгдэхгүй. Нэг зүгт харж чадахгүй. Эхнээсээ Л.Гантөмөрийг хүлээн зөвшөөрч чадахгүй, Д.Пүрэвдаваа МОЛАН гэх мэтчилэн нам байгуулаад гараад явчихлаа. 2000 онд 5 нам нэгдэж АН-ыг байгуулсан шүү дээ. Тэр цагаас хойш 24 жил өнгөрлөө. АН-аас буцаад 10-аад нам салаад гараад явчихсан.
МҮАН, МСДН гараад явчихсан. Ж.Батзандан ШИНЭ нам байгуулаад явсан. Ц.Оюунгэрэл ИОНН нам байгуулаад явсан. Л.Гүндалай Ард түмний хүч нам байгуулсан. Одоо Д.Пүрэвдаваа МОЛАН гээд гарлаа. Э.Бат-Үүл даргатай холбоотой Гэр хорооллын нам байна. АН чинь буцаад жижигхэн нам болчихлоо. Түүхээ харах юм бол бид эвсэж байхдаа л ялсан. 1996 онд дөрвөн нам нийлж, “Ардчилсан холбоо” эвсэл байгуулж байж, 50 суудал авсан. 2004 онд Эх орон намтай, “Эх орон-Ардчилал” эвсэл байгуулж 30 гаруй суудал авч байсан. 2012 онд МАХН, МҮАН-ын Шударга ёс эвсэлтэй хамтарч байж Засгийн газар байгуулж байсан. Шинэ юм байхгүй. Бүх зүйл бидний түүхэнд байгаа шүү дээ. Үүнийг уншихгүй байна. Монголын хөгжил, алдаа оноо нь Монголын түүхэнд л байгаа. АН-ын ялалт, ялагдал өнгөрсөн 34 жилийн түүхэнд л байгаа. Үүнийг байнга ярьдаг. Хүмүүс тоохгүй байна. Бид намын даргатайгаа яагаад зөрчилдөөд байна вэ? гэхээр удирдлагад гарахаараа чимээгүй байдаг, өөрийнх төлөө хүмүүсийг хүн сонгодог юм байна. Өөрийн гэсэн үзэл бодолтой, түүнийгээ хэлдэг хүмүүсийг тоохоо больчихдог юм байна. Дахин хэлэхэд гадаад хүчин зүйл нь сонгуульд оролцох эхний зургаан намын гэхэд л тав нь “ардчилсан нам” байна. Дотоод хүчин зүйл нь 18 бүлэг, фракцид хуваагдаж байна. Л.Гантөмөр өөрөө иргэдийнхээ талд зогсож чадахгүй, харизмагүй, сөрөг хүчний байр суурин дээр байж чадахгүй байгаа нь бидэнд том цохилт болно. Ний нуугүй ярихад хүмүүс энэ хоёр том намаас залхлаа гэж байна. Гуравдагч хүчнийг хайж байна шүү дээ.
Таны хувьд АН-ыг өөрийн гэсэн байртай болгоно гээд хэсэг явсан. Үр дүн гарсан уу?
Л.Гантөмөр энэ асуудал дээр өөрөө наймаа хийчихсэн шүү дээ. Бид Худалдаа Хөгжлийн Банктай намын газар дээрээ байр бариулаад, хүссэн талбайг нь өгье гээд хэлэлцээр хийгээд явж байсан. Гэтэл үүнийг одоогийн намын удирдлагууд, тодруулбал Л.Гантөмөр маш жижгээр хараад Худалдаа Хөгжлийн Банкаас мөнгө авчихсан юм шиг байгаа юм. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы индэр дээрээс хэлсэн шүү дээ. “Сахал” Д.Эрдэнэбилэгийн ХХБ-наас та нар байрныхаа нэрээр мөнгө авахаа болиорой” гээд намрын чуулганы нээлтэн дээр хэлсэн. АН-д одоо байр байхгүй. С.Зоригийн хөшөөтэй байр бол “Шинэ дэвшилт холбоо”-ных, түрээслэдэг. Залуучууд зочид буудлыг зассан гэсэн. Хаягаа аваачаад тавьчихсан атлаа орохгүй байгаа. “Хүрээ” төв дээр нэг байр. Намын дарга нь хаана байгаа нь олддоггүй. Бид нар уулзах гэж зөндөө явсан. Хаана суудаг юм, мэдэхгүй. АН-д байр байхгүй, өмч хөрөнгө байхгүй. Дагаад архив байхгүй. Өнгөрсөн 34 жилийн хугацаанд АН гурван Ерөнхийлөгч, хэд хэдэн Ерөнхий сайдтай болсон ч институци болж чадаагүй байна. Яагаад гэвэл тэр хүмүүс АН-ыг албан тушаал, эрх мэдэлд хүрэх гишгүүр болгож ашиглаад хаядаг. Ийм л хэн нэгний эрх мэдлийн төлөөх оромж болчихжээ. АН-д ямар ч санах ой алга. Бие дааж, УИХ-д өрсөлдөж байсан хүн намын дэд дарга болоод л, хулгай залилантай холбогдсон хүнийг дэвшүүлнэ гээд яриад л байна. Иргэд ой санамжтай, хүмүүс мэдэж байгаа шүү дээ. Энэ намд ой санамж алга. Бүлэглэлүүдийн буюу 18 фракцын эрх ашиг л яригдаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Улаанбаатараас ярьж байна" гэдэг нэвтрүүлэгт орж, өнгөрсөн 3 жилийн тайлангаа гэх үү? ярих шиг боллоо. Энэ талаар?
Эрх баригч намын дарга улстөрийнхөө ажлыг хийж байна л гэж харсан. Сонгууль эхэлчихэж. Сонгууль эхлэхэд 80 орчим хоног л үлдлээ. 8 жил биднийг зовоосон МАН-ыг солиход 80-хан хоног байна. Тэгэхэд МАН 80 хоногийн өмнө давуу эрхээ ашиглаад сонгуулийн пиараа хийж эхэлж байна. Үүн дээр манай намыг буюу найман жилийнхээ буруутанг л хайж байна лээ.
Л.Оюун-Эрдэнэ Л.Гантөмөртэй хамтарна гээд байх шиг байна лээ. Нөгөө хамтрах хүн нь өөрийг нь ч муулаад, намыг нь ч муулаад... Улстөрд хэзээ ч хамтрал гэж байдаггүй. Тэр тусмаа МАН бол ганц Л.Оюун-Эрдэнэ биш, бие даасан институци. 100 жил Монголыг удирдаж явсан систем. Монголчууд байгуулаагүй, Оросууд байгуулж өгсөн шүү дээ. Энэ систем сонгуульд ялах гэж байна.
Тэр нь тодорхой боллоо. Тэр ажлаа л эхэлж байна. МАН-ын дарга улстөрийн пиарын ажлаа л хийж байна. Түүндээ АН-ын нөгөө л Ц.Элбэгдорж, нөгөө л Б.Хурцыг яриад... Энэ дотор нь маш олон худлаа мэдээлэл байгаа. Үүнийг сөрж, энэ худлаа шүү гээд АН, Л.Гантөмөр яагаад мэдэгдэл хийхгүй байгаа юм? Хөгжлийн банкны зээлийг бүлэглэл хувааж авсан гэж ярьж байгаа юм. Хөгжлийн банкны зээлийг УИХ-ын тогтоолоор өгдөг байсан. Харин 2017 оноос хойш удирдах зөвлөлд нь шилжүүлээд бүлэглэл хувааж авдаг болсон. Энэ худал хуурмаг бол зөвхөн эхлэл нь. 80 хоног АН-ыг балбаад дуусна. Үүний цаана зөндөө кинонууд бэлэн байгаа. Айхтар мөнгөтэй Засгийн газар шүү дээ. Энд АН ялагдах нь тодорхой. Энэ том хар пиарыг дийлэхгүй. Л.Гантөмөр шиг унтаа, эр зориггүй удирдагчтай ороод АН ялагдана гэдэг нь тодорхой.
МАН 70-80 суудал, АН 20 суудал, ХҮН нам бүлэгтэй болох байх гэж ордонд ярьж байна. Тийм учраас ХҮН намтай л эвсэнэ. АН-тай эвсэхгүй шүү дээ. АН-ыг дуусгахыг л хүснэ. Л.Оюун-Эрдэнэ гэдэг улстөрч улстөрчийнхөө ажлыг л хийж байна. Дайснаа муулах гэхээсээ үнэлэх хэрэгтэй. Л.Оюун-Эрдэнэ, түүний систем их хүчтэй. Үүнийг бид дутуу үнэлээд байгаа юм.
АН найман жил гудамжинд байлаа, одоо хавар болж байгаа шиг АН төрд орж ирнэ гэдэг бол зүүд зэрэглээ шүү дээ. Улстөрд тийм юм байхгүй. Өнгөрсөн найман жил дахиад 80 жил ч явж болно. Яагаад гэвэл МАН 100 жил удирдчихсан. Хэрэв иргэд нь бослого гаргадаг байсан бол Венесуэль, Куба, Хойд Солонгост яагаад иргэд нь төрийн эрхээ авахгүй байгаа юм. Ядуурах тусмаа, өмч хөрөнгөгүй болох тусмаа оюун санааны эрх чөлөө байхгүй болдог. Жам ёсны буюу дулаан байр, машин, хоолтой байх эрх чөлөө хангагдсаны дараа эрх чөлөө буюу оюун санааны эрх чөлөө гарч ирдэг. Монголчуудын 50 хувь нь ядуу амьдарч байхад үүний төлөө байхгүй, эрх баригчдын талд байгаад, Л.Оюун-Эрдэнэтэй хамт гарч мэдэгдэл хийдэг намын дарга бол миний хувьд инээдэмтэй, эмгэнэлтэй, тэнэглэлтэй. Ийм л хүн гэж би Л.Гантөмөрийг хэлнэ.
Сүүлийн найман жилийн хугацаанд үнэмлэхүй олноороо засагласан МАН-ын дарга, Ерөнхий сайд нь сүүлийн найман жил гудамжинд байсан АН руу дайрч пиараа хийж байгаа нь ямар учиртай юм бол?
Зүүнтнүүд буюу коммунистууд баялаг бүтээдэггүй, нийгмийн баялгийг сорж байдаг хүмүүс шүү дээ. Халамж нэрээр тарааж иддэг. Тэдний муу байх яах вэ, бид өөрсдөө муу байна. АН эр зориггүй, манлайлалгүй, ийм муу байхаар... Жишээ нь гэр бүлийн хүчирхийлэл яаж явдаг юм? Нөхөр нь согтуу орж ирээд зодоод байхад айгаад цагдаад ч өгч чаддаггүй шүү дээ. Манай АН яг ийм гэр бүлийн хүчирхийлэлд амьдарч байгаа юм шиг нам болчихсон. МАН-аас айгаад байна. Үг хэлдэг залуучуудыг нь бариад шоронд хийчихдэг. Бид ганц хоёроороо МАН-ын эсрэг гудамжинд зөндөө гарсан.
Д.Монголхүү, Л.Ганхөлөгт цахим гав зүүгээд, Д.Мөнх-Эрдэнийг шоронд хийчихсэн. Заригийн Өнөрөө байна. МАН чинь систем. Энэ системийн өмнөөс ганц хоёр хүн орох юм бол махны машинд хийсэн юм шиг хэрчигдээд л дуусна. Энэ системийн өмнөөс АН өөрөө гарах ёстой. Системийн эсрэг систем, институцын эсрэг институци л гарч ирэх ёстой.
Түүнээс биш ганц А.Цэрэнбат, ганц Д.Монголхүү, ганц Л.Ганхөлөг гараад дуусна. Тэгэхээр МАН манай АН-ыг маш сайн унтуулж байна. Үүнд нь Л.Гантөмөр ч маш сайн ажиллаж байна. Шагналаа авах байх. Л.Гантөмөр жагсаалтанд бичигдээд УИХ-ын гишүүн болох байх. Нийтээрээ бол Монголын ардчилал хохирно. Монголчууд ахиад л эрх чөлөөгүй дөрвөн жил үү? найман жил үү? гэдэг үр дүн харагдаж байгаа. Нөхцөл байдал ийм байгаа. Бид үүнийг л хэлж байна. 2016 онд ч МАН сайндаа биш, бид муудаа ялагдчихсан. Эв түнжингүй. “Эрдэнэт”-ийн 49 хувийг яах гэж авч ирсэн юм? Авчирсан ч хууль дүрэм, журмаар нь хийхгүй яасан юм? 2016 онд ч, 2020 онд ч яг л ийм сонгууль болж, бид ялна, МАН ЖДҮ хулгайлсан гэж байгаад л орсон. Бид ялагдсан. МАН одоо найман жил засагласан юм чинь АН ялах ёстой, иргэд биднийг дэмжинэ гэдэг зүйл байхгүй.
Ийм аймхай, хулчгар хүнийг хэн дэмжих юм? Хэн ч дэмжихгүй. Чамайг өмөөрөөд, чиний өмнөөс зодолдож чадахгүй ахынхаа төлөө чи байж чадахгүйтэй адилхан. Иргэд дүнгээ тавьчихсан. Бид нарыг харж байгаа шүү дээ. АН ялгаагүй юм байна гэдэг пиарыг МАН ч сайн хийсэн. Л.Оюун-Эрдэнэ өөрөө энэ хоёр нам хоёулаа хулгайч гээд байгаа шүү дээ.
Өөрөө МАН-ын дарга байж МАНАН-г яриад зайнаас гарчихаад байна. Би бол Ерөнхий сайд, үүнтэй тэмцэж байна. Энэ хоёр бол хоёулаа хулгайч гээд байгаа жүжиг рүү л орно. Энэ сонгуулиар өнөөгийн байгаа байдлаараа бол ялагдана. Ганц гарц байгаа. Энэ бол нэг хоногийн өмнө ч хамаагүй АН-ын даргыг солих ёстой. Өөрөө өргөдлөө өгөөд явах ёстой. МАН-тай үзэж чадах хүнийг АН-ын даргаар тавиад орох юм бол МАН-тай тэнцүү суудал авах боломж хадгалагдсаар байгаа. Үүнийгээ ашиглах юм уу? Үгүй юм уу? Мэдэхгүй байна. ҮБХ дээр биднийг бойкотлоод оруулахаа ч больсон. Хамгийн сүүлийн ҮБХ-ы хурал дээр гишүүд маань оршуулганд ирж байгаа юм шиг орж байна лээ. Сүнс, сүлдгүй. Намын дарга нь, арван таван дэд дарга нь тийм байхад АН яаж сэргэх вэ дээ.
УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа АН дахиад л бужигнах байх? АН-ын дараагийн дарга хэн байгаасай гэж бодож байгаа вэ? АН цаашдаа хүчтэй болох боломж бий юу?
Өмнө ярьсанчлан АН эвсэл болж орохдоо л сонгуульд ялдаг. Энэ намаас арван нам салж гараад, бүр жижигхэн болчихсон гэж түрүүн хэлсэн. Бид энэ удаа Ардчилсан Нам гэдэг нэрээр орж байгаа бараг сүүлийн сонгууль байх. Улстөрийн онолоор хоёр удаа ялагдчих юм бол Rebranding хийдэг. Нэрээ сольж, логогоо өөрчилдөг. Үүнийг хийлгүйгээр АН сонгуульд орчихлоо шүү дээ.
Цаашдаа АН томорч, үндэсний хэмжээний нам гэдэг байр сууриа хадгалахын тулд бусад намуудтай нэгдэх, эвсэх ёстой. Үүнийг ч Үндсэн хууль, сонгуулийн хууль хийчихлээ. Пропорциональ тогтолцоон дээр нэг нам харьцангуй олонхи болох боломж байхгүй шүү дээ. Засгийн газрууд ч цаашдаа хамтарсан хэлбэрээр л байгуулагдах байх.
Тэгэхээр АН-ын дараагийн лидерүүдээс ямар чадамжтай хүн гарч ирэх вэ? гэхээр маш сайн кординаци хийж, хүмүүстэй ойлголцдог, бусад нам, эвслүүдийг өөртөө авдаг, тэдэнд боломж олгодог лидер гарч ирвэл АН буцаад өөрийн байрь суурин дээрээ гарч ирнэ. Өнгөрсөн 34 жил манай ах нар өөрсдөө ардчиллыг өмчлөөд явчихсан. Зөвхөн бид нар ардчилал гээд. Тийм юм байхгүй шүү дээ. Ардчилал гэдэг чинь систем. Хүмүүсийг тайван амьдруулах, дайн хийхгүйгээр хааныг буулгах улстөрийн систем шүү дээ. Бид өнгөрсөн гучин дөрвөн жилд ардчиллын институцыг бий болгож чадаагүй. Ардчиллын төлөөх бусад нам, эвслүүдийг дэмжиж, бойжуулж чадаагүй. Үүнийхээ үр дүнг одоо хүртэж байна. АН-ын бүх ах нар өнөөдөр хэрэгт холбогдоод л явж байна. Өөрсдийгөө хэтэрхий тэмцэгч болгоод, ардчилалдаа хэт итгээд, хэвлэлийн эрх чөлөө гээд хар пиарын эсрэг явахгүй байсаар өөрсдийнх нь нэр хүнд шалан дээр унаад, түүнээс гадна бид л зөвхөн ардчиллыг бий болгосон гэж орилсоор байгаад ийм байдалд хүрчихлээ. Ардчилсан нийгмийг бий болгодог хөдөлгөөн, клубуудыг огт дэмжээгүй. Нам дотроо ч дараа үеэ бэлдэж амжаагүй. Л.Гантөмөр УИХ-д гурван удаа сонгогдсон. Хоёр удаа сайд хийсэн. Улстөрийн насжилт нь дуусчихсан. Ер нь улстөрийн насжилт бол хоёр удаа сонгогдоод, нэг удаа сайд хийх шүү дээ. Дарга нь ч шинэ юм байхгүй, тэмцэл байхгүй, өмнөх ах нарын үеийн л хүн шүү дээ. Тийм хүнийг авчраад дарга болгочихоор АН дуусчихаж байгаа юм. АН-ын дараагийн дарга, лидер бол ардчиллын олон институцтэй ойлголцож чаддаг, нийгмийн бүлэглэлүүдтэй ойлголцож чаддаг, хөдөлгөөнүүдтэй ойлголцож чаддаг байх ёстой. Ардчилсан нам бол индэр. Тэр индэр дээр иргэний хөдөлгөөнүүдийг гаргаж ирж үгийг нь хэлүүлэх ёстой. Гэтэл бид нар л ардчилал юм гээд 34 жил явсан нь алдаа. Бид өөрсдөө том том ололт хийснээс гадна том том ухралт ч хийсэн, манай ардчиллынхан.
Танд баярлалаа.
Ярилцсан М.Чойжал
Сэтгэгдэл35
Ан гэх наманцарыг хэн ялна гээд байгаан
Үе үе хэсэг бүлэг гарууд гарч ирээд бие биенээ муулаад байдаг, нам дотроо ч нэгдэж чадаагүй, ямар ч бодлого байхгүй АН БАБ
А.Цэрэнбат гэж Баабарын Дори Идэр гоомоо дүү нарын нэг байна, өөрийн гэсэн ухаан байхгүй барууныг сохроор бурханчилан шүтдэг амьтан, баруун гэвэл баас ч байсан сайхан гэж мэдэх амьтан даа хөөрхий, ккк
АН МАН-д АН -ын хэдэн дарга нарын ууж идсэнээр барьцаалагдсан байгаа нь тун тодорхой харагдаж байна.Өдийд МАН-ынхны бөгсийг дорго шиг ухаад сууж байх байлаа.Гэвч ийм юм хийхгүй зүгээр л жамбийцгаагаад сууцгааж байна.
АН гэх эрлийз хурлийзууд болон ямар ч юм ойлгох чадваргүй гадны санхүүжилтээр эх орныхоо эсрэг хашгичсан лалруудыг сонгох битгий хэл устгаж дуусгах хэрэгтэй. Тэгж байж монгол улс цааш хөгжинө.
Оргүй ч юм хэлээгүй л байна , ийм хариуцлагатай , ТУЛСАН үед - ийм УНТАА Унхиагүй байж болохгүй нь ч үнэн шүү , Гантөмөрөөс бол шахаад шахаад юм гарахгүй л дээ , түүнээс дээр хүн ч бас байхгүй ...
Бас л нэг дэмий чалчдаг гар бна, ярьсан зүйл нь ойлгомжгүй, огт логик байхгүй, Гантөмөр АН-ыг нэгтгэсэн гэнэ,тэгснээ 18 фракцтай болгосон гэх мэт утга ёвцалдаагүй юм донгоссонЖенкогийн л нэг бууны нохой бна доо ! Энэний ярианаас ямар ч боловсрол үнэр тэхгүй бна.
АН энэ удаад ялагдсан нь дээр, Женко нь бусд ыгаа дарамтлаж ЕС болонгуутаа Монголыг хоёр хуваагаад хойд талы нь Орост, урд талы нь Хята дад худалдчихна,тийм учраас АНялагдвал сайн хэрэг !!!
ан 2 фракц болоод хуваагдчихсан хуяа мояа гээд ха ха
"Муу дээрээ муухай, Муухай дээрээ улцан" гэгчээр монгол залуучууд энэ муухай загал сахал үсээр яах нь вэ??
Гантөмөрийг нэн даруй солих
Х. Баттулга байхгүй бол би лав энэ намд хэзээ ч сонгуульд санал өгөхгүй. Уг нь бүх сонгуульп өгч байсан юм
Ялагдах нь тодорхой.
чи төр засах юм ярьж байснаас өөрийгөө эхлээд зас! чи хүн болж төлөвшөөгүй байна.
Ene yarianaas DUGNEHED Gantumur ni serj untsan ch Huurhii ZUV l yavaa aj. Leader boloogui ch eldev busarmag uildel burt SHAVARIIN HAALT bolj chadaj l bui um b. Gehdee ed. nar sergehgui ee. Too chaotic, too monetary views n too many evils from tthe past that could be ABANDONED WITHOUT MERCY or should be DISMANTLED thoroughly.
Энэ залуу бас л улс төрийн мэдрэмжээр тааруухан залуу юм байна. За яахав удахгүй болох сонгууль эд нарт бодит байдлыг ойлгуулаад өгөх байх. МАН-г өөрчлөгдөөгүй л юм шиг юм ярьж хүний тархийг угаах санаатай бол сэрүүн зүүд. Харин ч АН-г бодвол 70-80-аад оны залуучууд нь МАН-ыг хөдөлгөх гол хүч болж төлөвшөөд байгааг бид харж л байна. Оюун-Эрдэнийн хувьд үнэхээр улс төрийн манлайлал үзүүлж чадаж байна. Бусад намуудад ийм лидер алга л байна шүү дээ. ЭНЭ БОЛ БОДИТ БАЙДАЛ
МАН-аас мөнгө авсан гарууд шүү. Мөнх-Эрдэнэ ч ялгаагүй.
EV NEGDEL GJ MEDDEGGUI BUH YUMIIG ESERGUUTSEJ BDAG MANGUU HAR BAAGII YUM BNAAA
Жонхуугаа зайлуулаачээ АН
Жонхуугаа зайлуулаачээ АН
Элбэгдорж, Баярцогт, Сайханбилэг гэсэн Хятадын эрлийз хурлийзаасаа салахгүй бол ялагдана! Харин АН-ыг Баттулга л аврана, Баттулга ялна!
АН МАН-ийн аль нь ялагдана. Одоо Сонгууль биш товчлохдоо хүртэл ҮХ гэдэг хараал шингээсэн хамгийн адгийн зальтай Үндсэн хуулийг өөрчлөх цаг болсон. Хамаг аюул, нийгмийн доройтлын шалтгаануудыг энд булж нуусан байдаг юм.
Зарим нэгэн нь АН энэ онд Мояа-чуудын хүчээр ялнаа гээд байгаа. Энэ үнэн байх аа.
энэ хүн зөв л харж, үнэнийг өгүүлж байна
ишш ийм ахархан бодолтойгоор хэдэн зуун дамжсан ч ялахгүй
Ийм тэнэг малаас дор юмнуудаар дүүрсэн ан гэх хогын савыг гай болхоос нь өмнө татан буулгаа
Даргыг ҮБХ огцруулдаг, гишүүд ялагдахаа мэдээд байгаа бол огцруулчих байх тэгэхгүй байгааг бодоход чиний л үг бна. Өргөдлөө өг гэхээр өгчихдөг АН дарга үзсэнүү тэгэхээр зорилго чинь өөр л бна даа. Зүгээр тоглож л бгаа байх.
Язгуур монголчуудын нэн тэргүүний эрхэм зорилго бол дүр эсгэсэн хуурамч ардчилсан өмхий жорлон АН г ор мөргүй болгон устгах юм.
Ашигт малтмалын ордуудыг 100 хувь төрийн өмчлөлд аваагүй нөхцөлд, ашигт малтмалын ордуудыг хувийн компани, хувь хүнд ашиглуулахыг хориглосон хууль гаргаагүй нөхцөлд монголын өнөөдрийн зовлон үргэлжилсээр л байх болно гэдгийг 1000 хувь баталгаатай хэлье.
гуравхан сая хүнийг хөрөнгүй болгож эхэлсэн ардчилсан намын өмч хувьчлал өнөөгийн монголын нүүр царайг бий болгосон зуун хувь ард түмний мэдэлд авч гучин дөрөв биш зуун хувь ард түмнийг амьд байлгахад зарцуулахгүй бол монгол үхэх нь үхээд үлдсэн гэр бүл үр хүүхэд нь цөм хөгжлийн бэрхшээлтэй архины согогтой хүүхэд гарч монгол хүний удамшил авьяа авч болохгүй хаяяа хаяж болохгүй хөгжлийн бэрхшээлтэй хүиүүс хэдэн зуун мянгаар үүсч дууслаа байгалын гамшиг жил бүр ихсэнэ МАН төр барьж ажилтай албатай байяа гэвэл ард ттүмэнтэйгээ нэгдэж ажиллаачээ
Яг зөв хэллээ, гэхдээ одоо байгаа МАН+АН-г уг үндсээр байхгүй болгож байж л энэ хуулийг хэрэгжүүлэх боломжтой болох байхдаа!
Энэ хэн юмбэ
Сосорбарамруу хүмүүс гурил цацахад ард нь өмдөндөө бааж шээгээд бсн гар л бна кккк
Zuv shu ene uda yalagdsan deer
Нам ялах шинжтэй байхад муу амлаж илүү дутуу гуцаж байгаад ялагдуулбал чамтай л ярина шүү . Муу сахалын оронцогоо