sonin.mn

АТГ “Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК болон найруулагч Б.Баатар, пиарчин гэгдэх А.Амундра нарт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа билээ.

Өөрөөр хэлбэл Б.Баатар ба Б.Баатар, Л.Оюун-Эрдэнэ нарын хамтран эзэмшдэг компани хаанаас ямар орлого олсоныг шалгах ажиллагаа үргэлжилсээр байгаа.


Тэднийг мөнгө угаасан, татвараас зайлсхийсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэж үзэн, шалгаж буй юм.


Харин Б.Баатар, А.Амундра нар өөрсдийгөө ямар ч гэмт хэрэг үйлдээгүй, иймээс ч ял авахгүй гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ.


Э.Солонго