
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 5 /Reuters/. АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба /USCIS/ эмэгтэйчүүдийн спортод өрсөлдөх хүсэлтэй трансжендэр эмэгтэйчүүдийн визийн зөвшөөрлийг хязгаарлах үүднээс цагаачлалын бодлогоо шинэчилсэн тухайгаа даваа гарагт мэдэгджээ.
Бодлогын шинэчлэлтийн дагуу USCIS нь онцгой ур чадварын O-1A, өндөр ур чадвартай ажилтнуудад зориулсан EB-1, EB-2 ногоон карт зэрэг ангилалд визийн мэдүүлгийг нягтлахдаа “эрэгтэй тамирчин эмэгтэйчүүдийн эсрэг өрсөлдөж байсан баримтыг” сөрөг хүчин зүйл гэж үзэх ажээ.
USCIS-ийн төлөөлөгч Мэттью Трагессер мэдэгдэхдээ, USCIS нь хүйсийн баримжаагаа өөрчилж, эмэгтэйчүүдийн эсрэг биологийн давуу талаа ашиглан элит спортод түрүүлэх боломжийг эрэлхийлж буй гадаадын эрэгтэй тамирчдад зориулсан хуулийн цоорхойг арилгаж байна гэлээ. Зөвхөн эмэгтэй тамирчид АНУ-д эмэгтэйчүүдийн спортод оролцохоор виз авах нь аюулгүй байдал, шударга ёс, хүндэтгэл, үнэн мөнийг сахиулсан хэрэг юм гэж тэрбээр нэмж хэлжээ.
Энэхүү алхам нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны зүгээс хөнгөн атлетикийн спортод трансжендэрүүдийн оролцоог зохицуулах өргөн хүрээний хүчин чармайлттай нийцэж байгаа бөгөөд улс орон даяар муж улсын түвшинд батлагдсан ижил төстэй бодлогыг дагаж мөрдөж байна.
Өнгөрсөн сард АНУ-ын Олимп, Паралимпын хороо Д.Трампын энэ оны эхээр гарын үсэг зурсан трансжендэр эмэгтэйчүүдийг эмэгтэйчүүдийн спортод оролцохыг хориглосон захирамжид нийцүүлэн бодлогоо шинэчилжээ. Д.Трамп хоёрдугаар сард “Эрэгтэйчүүдийг эмэгтэйчүүдийн спортод оролцуулахгүй байх” тухай зарлигт гарын үсэг зурсан юм. Уг баримт бичгийг дэмжигчид шударга ёсыг сэргээнэ гэж үзэж байгаа бол шүүмжлэгчдийн хувьд цөөнх тамирчдын эрхийг зөрчиж байна гэсэн байр суурьтай байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл7
Ардчилал бол олонхийнх байдаг .Тэр цөөнх өөрсдийн хүрээнд тусгай тэмцээн зохиож болно. Бүсгүй хүнийг хүчирхийлж байгаагаа хүний эрх гэж донгосох ёсгүй. Тэгвэл нийгмийн бүх хүрээнд эрэгтэй хүн эмэгтэй хүнийг хүчирхийлэх эрхийг нээлттэй болгох ёстой болно. Хүн төрөлхтөн арай ингэж тэнэгтэхгүй байлгүй дээ. Германы бах гэдэг лалраас болж Олимпийн үнэт зүйлийг уландаа гишгэсэн үйлдэл гарсан.
Өнгөрсөн парисын олимпын эмэгтэйчүүдийн боксын тэмцээнд Италийн тамирчин Анжела Карина гэх эмэгтэйг Алжирын хүйсээ солиулсан ижил хүйстэн тамирчин Иман Хелифтэй тулалдуулж зодуулсан. Үүнийг Дональд Трамп гаж зүйл гэж шүүмжилж ижил хүйстнүүдийг спорт соёл урлагийн тэмцээнд оролцуулахгүй байхыг уриалж байсан. Трампын мэдэгдлийг барууны ардчилсан сатанууд хүний эрхэнд халдлаа гэж эсэргүүцлээ илэрхийлж байсан. Барууны ардчилагчид тэр тусмаа америкийн ардчилагчид үргэлж гаж зүйлийг хүний эрх гээд дэмжиж байдаг.
Овоо доо Америкаас бас нэг ийм гэгээтэй юм дуулддагаа
Овоо доо Америкаас бас нэг ийм гэгээтэй юм дуулддагаа
Овоо доо Америкаас бас нэг ийм гэгээтэй юм дуулддагаа
Овоо доо Америкаас бас нэг ийм гэгээтэй юм дуулддагаа
Америкийн цагаачлалын алба EB-5 визтэй гадаадын иргэнд 2 жилийн дараа америкт гэр бүлээрээ байнгын оршин суух ногоон карт авах эсвэл гэр бүлээрээ америкийн иргэншил авах хоёр сонголтыг санал болгооч.