
БРЮССЕЛЬ, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /Anadolu/. НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт Брюссель дэх тус байгууллагын төв байранд өчигдөр эхэллээ.
Энэ оны хамгийн эхний уулзалтаар сайд нар долоодугаар сард болох дээд хэмжээний уулзалтад бэлтгэх, Украинд үзүүлэх тусламжийг нэмэгдүүлэх, эвслийн 75 жилийн ойг тэмдэглэх зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг уулзалтыг нээж үг хэлжээ. Энэ удаагийн уулзалтад Швед улс эвслийн гишүүн орны хувиар анх удаа оролцож байгааг тэрбээр онцлоод, ирэх долоодугаар сард Вашингтонд болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад бэлтгэх нь хэлэлцэх гол асуудал байх болно гэдгийг мэдэгдлээ.
Ерөнхий нарийн бичгийн дарга хэлэхдээ “Энэхүү дээд хэмжээний уулзалт нь батлан хамгаалахад тавигдах шаардлагыг бэхжүүлж, ачааллыг шударгаар хуваарилах ажлыг урагшлуулж, Украинд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэхийн сацуу Европын Холбоо (ЕХ), мөн Ази, Номхон далайн бүс нутаг дахь түншүүдтэйгээ хийж буй манай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болно” гэв.
Мөн НАТО-гийн холбоотнууд Ойрхи Дорнодын байдлыг хэрхэн тогтворжуулах тухай асуудлыг хэлэлцэнэ гэдгийг Й.Столтенберг дурдлаа. Хоёр өдөр үргэлжлэх сайд нарын уулзалт хэвлэлийнхэнд хаалттай болно.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл6
Фашист НАТО цөөврүүдийн цуглаан болжээ. Нацист гахай Киевийгээ яаж хувааж идэхүү гэж ярилцаж байгаа биз, ккк
Эмээ уу,,,,тэнэг ээ,,,
66.181.183.200 чи харин эмээ уу тэнэг ээ! чамд Пиздальгин гээд эм яг таарна, гэхдээ чиний тэнэг хэзээ ч эдгэрэхгүй, ккк
дайнч Брюссель нацист Бандер, Азов, Айдар, Правый Сектор гэх фашист бүлэглэлүүдийг турхирж 2014 онд Украйнд дайн эхлүүлж байсан бол 2024 онд эргээд Брюссельдээ дайн эргэн ирж дуусаж байна.
Эмээ уу,,,балай минь ээ,,
66.181.183.200 чи харин эмээ уу тэнэг ээ! чамд Пиздальгин гээд эм яг таарна, гэхдээ чиний тэнэг хэзээ ч эдгэрэхгүй, ккк