
КИЕВ, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /Azertac/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Финландын төрийн тэргүүн Александр Стубб нар хоёр талын аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Финландын Ерөнхийлөгч Украинд айлчилж байгаа юм. “Энэхүү айлчлал нь Финланд улс Украиныг тууштай дэмжиж байгааг харуулж байна" гэж Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдэгдэлд дурджээ.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч нар хоёр жил гаруйн өмнө Оросын эхлүүлсэн дайнаас үүдэлтэй өнөөгийн нөхцөл байдал, Финландаас Украинд үзүүлж буй тусламж дэмжлэг, түүнчлэн шударга, бат бөх энх тайван тогтооход чиглэсэн Киевийн хүчин чармайлтын талаар ярилцсан байна.
Тэд уулзалтынхаа төгсгөлд Финланд, Украины аюулгүй байдлын хамтын ажиллагаа ба урт хугацааны дэмжлэг үзүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. “10 жилийн хугацаанд хэрэгжих энэхүү хэлэлцээр нь Украиныг дэмжихэд чиглэсэн Финландын урт хугацааны үүрэг амлалтын нотолгоо бөгөөд Украинд улс төрийн дэмжлэг үзүүлэх, мөн батлан хамгаалахын салбар, аюулгүй байдал, шинэчлэл, сэргээн босголтод дэмжлэг үзүүлэх зэрэг өргөн хүрээг хамарч байна” гэж Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдэгдэлд дурджээ.
В.Зеленский мэдэгдэхдээ, аюулгүй байдлын баталгааны тухай гэрээ бол "Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэлд Украиныг үргэлжлүүлэн дэмжихэд Финланд улс бэлэн байгааг баталгаажуулсан баримт бичиг мөн" гэсэн байна.
“Финланд улс урт хугацаанд цэрэг, санхүүгийн тусламж үзүүлэхээс гадна улс төр, санхүү, хүмүүнлэгийн болон шинэчлэлийн салбарт Украинтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ" гэж тэрбээр мэдэгдээд Финландын тал мөн эрчим хүчний салбарыг сэргээн босгох, байгаль орчны хохирлыг үнэлэх, хилийн хамгаалалт болон чухал дэд бүтцийг бэхжүүлэх, Украины цэргүүдийг эмчлэхэд тусална гэдгийг нэмж дурдлаа.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Орос задарч Байгаль нуураа авах юмсан
Орос задрахгүй, чи чадрана!
байгаль нуур орсын байгаль нуур тойрсон баГАЛЬНУУРЫН КАЗАКУУДЫН унаган газар шүү дээ енисей мөрний казакууд лена мөрний казакууд волго доны казакууд каспийн тэнгэсийн казакууд запорожийн казакууд днепр мөрний казакууд дунай мөрний казакууд гэж бий энэ бол орсын орон нутгийн орос хэлтэй үнэн алдарт шашинтай орон нутагтаа дэг журам сахиулдаг дайн байлдаан болоход нийтээрээ тэмцдэг газар тариалан мал аж ахуй загас агнуур эрхэлдэг гадны дайсны эсрэг тэмцдэг хаант засгийн үеэс засаг төрдөө үнэн ч дайчин хүмүүс шүү дээ тэднийг байгаль нуур сэлэнгэ мөрөн ангарскаас хөж чадна гэж зүүдлээд байна уу
фашист Фин нацист Укр хоёр алуурчин хүүхдүүдийнхээ зэвсэгийг хураах гэрээ байгуулсан нь дээр.
оростой гэрээ байгуулаад гитлер довтолж байсан украйны төлөө финлянд үхэхийг харж л байяа хохляндия хичнээн улстай гэрээ байгуулаад фашист нацист хэвээр үлдэнэ финлянд хохляндын хоморгонд орж муугаар төгсөнө