
Гэр бүл, айл өрх, үндэстэн улсын үүрэг, хариуцлага
Нялх, нойтон цагаасаа, гэр бүлийн хүрээнд, эцэг эхээсээ авсан, олсон хүмүүжил, ёс суртахуун, ааш авир гэж байнаа. Гэхдээ тэр бүхэн нь зарим хүнд зөв, хүмүүнлэг, сайшаан магтмаар ч байх юм, бас жигшмээр муу муухай ч байх юм. Эл суурь хүмүүжил, ёс суртахуун, ааш авир, зан төрх насан туршдаа шахуу хадгалагддаг юм байна. Энэ шинж, байдлыг би өөрийнхөө тун сайн мэдэх 600 шахам танил тал, найз нөхөд, төрөл саднаасаа олж харсан, таньж тогтоосон юм.
Унаган багын нь хүмүүжил, ёс суртахуун, ааш авир, зан төрх, ёс суртахуун энэ 600 шахам хүний хувьд бараг л нэгэн янзаараа байсаар тэд уван цуван нас барцгаалаа. Намайг ная хүрч байх үед тэдний маань 10 орчим хувь нь л амьд сэрүүн байна даа. Тэд гадаад төрхөөрөө, царай зүсээрээ танихын аргагүй болцгоочихжээ.
Гэвч уулзаад, суугаад ярилцахлаар л унаган багынх нь ааш авир, үг яриа, зан төрх нь цухалзаад л, танигдаад л явчих ажээ. Аливаа бүхний суурь, эх үндсийн үүрэг, ач холбогдол үнэхээр л их юм. Энэ утгаар гэр бүл, айл өрх, яалт ч үгүй нийгмийн үндсэн нэгж мөн. Ингэхлээр хүн нэг бүрийн төлөө санаа тавинаа гэдэг бол гэр бүл, айл өрх бүрийн төлөө санаа тавьж, гэр бүлд хүүхдүүд зөв хүн болж хүмүүжих нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай юм байна. Гэр бүл дэх орчин нөхцөлийг бүрдүүлэгч, тодорхойлогчид нь эхнэр, нөхөр хоёр. Дээр нь нэмэгдээд хоёр талын аав, ээж нар, бусад төрөл төрөгсөд ч яригдах нь мэдээж. Нөхөр нь нөхрийн эрх ба үүргийг, эхнэр нь эхнэрийн эрх ба үүргийг шаардлагын түвшинд, ухамсартайгаар, идэвх зүтгэлтэйгээр биелүүлж байх чадавхи, боловсрол, хүмүүжилтэй байх ёстой. Гэрлэх насанд хүрэхээс өмнө охид, хөвүүд энэ ухаан, энэ урлагт суралцаж боловсорсон байх учиртай. Ийм чадавхитай болгох үүргийг эцэг, эх нь, багш нар нь, сургууль нь, залуусын олон нийтийн байгууллагууд, иргэний нийгмийн олон нийтийн байгууллагууд, төрийн байгууллагууд хүлээх ёстой ажээ. Боловсронгуй, соёлжиж, иргэншсэн нийгмүүдэд өмнө дурдсан субъектууд бүгд байдаг, идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлсээр байдаг. Эхнэр ба нөхөр, эцэг ба эх болох, байх чадавхийг олсон үедээ л залуус гэр бүл болж, өрх тусгаарлаж, айл өрхийн статусыг олох ёстой юм байна. Улс эх орныхоо бүрэн эрхт иргэн, айл өрх, үндэстэн улсынхаа суурь нэгж болж чадлаа гэдэг бол их хувь заяа, том хариуцлага, өндөр үүрэг, бахархах нэр төр юм. Энэнийг залууст, залуу гэр бүлд мэдрүүлж, ойлгуулж, итгэл хүлээлгэж байгаагаа эцэг, эхүүд нь хуриман дээр, нийтийн өмнө илэрхийлж байх ёстой.
Залуус маань эцэг болох утгаар, ээж болох утгаар суралцах, бэлтгэгдэх ёстой юм байна. Энэ бэлтгэлийн чанараас мөн ч олон зүйл хамаардаг, бүр нийгэм бүхлээрээ ч хамаардаг ажээ.
Элэг бүтэн гэр бүл, эрүүл чийрэг эцэг, эх, хүүхдүүд, элбэг хангалуун амьдралтай айл өрх, ажил албатай аав, ээж, хичээл сургуультай үр хүүхэд, халамж хаялгатай өвөө, эмээ нар, ачлал хүндэтгэлтэй бэр, хүргэн, хүү, охин – ийм л нэгжүүдээс нийгэм маань бүтэж, улиран залгамжлагдан, уламжлалаа хадгалсаар, баяжуулсаар оршин байх учиртай юм байна. Үндэстэн улсын дархлаа, бат бэх чанарын үндэс, шалтгаан нь ч энэ юм байна. Хүмүүс дархлаа сайтай байж, урт наслахын нэгэн суурь хүчин зүйл бол уг хүний удамшлын шинж, онцлог, удамшиж дамжсан өвчин, эмгэг юм. Иймээс өвөө, эмээ, аав, ээждээ ачлал, хүндэтгэлтэй ханддаг, тэднийгээ эмчлүүлж, сувилж байсан хүн л удамшлаас шалтгаалан гарч ирж болох өвчин зовиурынхаа талаар мэдлэгтэй болж, урьдчилан сэргийлж чаддаг байна. Хүний эрүүл мэндийн байдалд удамшлын нөлөө 20 хувьтай болохыг шинжлэх ухаан олж тогтоожээ. “Удмаа мэддэг бол хүн, усаа мэддэг бол мал” гэх үгний цаад, гүнийн утга энэ хамаарлыг идэрхийлдэг ажээ. Амьдралаас урган гарсан ухаан ийнхүү агуу их, баттай, ноттой байдаг. Гэр бүл бүхэн, айл өрх бүхэн, үндэстэн улс бүхэн өөрийн гэсэн өнгөлөг, өвөрмөц нүүр царай, зан төрх, ёс суртахуун, хэл, соёлтой, эх түүхтэй, биеэ даасан тусгаар улс баймааж гэмээн л бусад нь түүнийг хүндэтгэн үзэж, эрх тэгш харилцаж, энхтайвнаар зэрэгцэн орших жамтай юм байна. Энэ 200 гаруй улс орны хэн нэг нь жанжлах гэж, яг өөртэйгөө бусдыг адилтгах гэж, хүн төрөлхтөнг нэгэн хэвэнд цутгасан тоосго мэт ижилхэн болгох гэж оролдох, энэнийг зөвтгөсөн үзэл суртлыг дангаар нь ноёрхуулах гэж бүр хүчээр далайлган, сүр үзүүлэн бусдыгаа дээрэлхэх, дарамтлах нь орчин үеийн соёлт нийгмүүдэд байж боломгүй үзэгдэл юм. 200 гаруй улс орон нэг бүр л өөрийнхөө онцлог, өвөрмөц байдлаа хадгалан, бусад улс орнуудыг хүндэтгэн, энхтайвнаар зэрэгцэн орших, хэн хэндээ ашигтайгаар чөлөөтэй харилцаж байх төрөлх эрхтэй, журамт үүрэгтэй. Энэ эрх, үүргийг нь хэн ч хөндөх, хязгаарлах, хориглох ёсгүй. Энэ үндсэн дүрмийн хүрээнд л улс орон нэг бүр том жижгээсээ үл хамааран, хүчтэй хүчгүйгээсээ үл хамааран зөв, зохистой аж төрөх учиртай.
Дэлхий дээрх улс үндэстнүүдийн олон янз байдал бол хүн төрөлхтний өөрийн нь хөгжлийн нэгэн том хөдөлгөгч хүч, нэгэн чухал суурь нөхцөл юм. Энэ том хөдөлгөгч хүч, энэ чухал суурь нөхцөл мөнхөд байх ёстой, улиран улиран хадгалагдаж байх учиртай. “Хүмүүсийг, мөн амьтдыг хуурай газарт дурлуулахын тулд ус байдаг, мөн усанд дурлуулахын тулд хуурай газар байдаг” гэсэн үг буй...
Газарзүйн олон янз байдал, цаг уурын олон янз байдал, мөн амьтан ба ургамлын олон янз байдал, тэрчлэн нийгмүүдийн, соёл-иргэншлийн олон янз байдал нь алив бүхний хувьсал, хөгжлийн суурь шалтгаан юм. Микро, макро амьтдын генийн хувьсал, хөгжил ч гэсэн дэлхий ертөнцийн олон янз байдалтай нягт холбоотой. Нэг л хэвний тоосго шиг байх, болох нь хөгжил, дэвшилд хүргэх биш, харин бууралт, сааралт, мөхөлрүү хөтлөх нигууртай. Ялгаа, зөрөө нь бүхий л үзүүлэлт, хэмжүүрээрээ мөнхөд байх аваас л хувьсал, өөрчлөлт мөн мөнхөд явагдах жамтай. Энэ дэлхий дээр маань олон янзын амьтад, олон янзын хүмүүс, олон янзын угсаатан, олон янзын төр улс, олон янзын үндэстэн улс хэний ч хүсэл, заавар, захиалгаар бус, аяндаа, сулдаа, урсгалаар, байгаль болон нийгмийн шалгарлаар, хувьслаар буй болжээ. Өөрөөр хэлбэл байгаа бүхэн бүгд л, бүр нэг бүрчлэн зүй ёс, жам дагуух хувьсал, хөгжлийн л үр дүн, бүтээгдэхүүн юм. Ингэхлээр мөнхүү жам ёсны хувьсал, хөгжлийн явцад гаднаас, хөндлөнгөөс хүчлэн оролцох бүрийдээ хүмүүс бид тун ч ухаалаг, араа бодсон, алсыг харсан, уламжлалт зохисыг үл эвдсэн, илүү зүйл, хэрэггүй зүйл байгальд байдаггүйг хатуу тооцсон шинжлэх ухаанч байр сууринаас хандаж байх ёстой. Угсаатан, үндэстний олон янз байдал, шашин шүтлэгийн олон янз байдал, соёл-иргэншлийн олон янз байдалд ч гэсэн хянуур, болгоомжтой, эрх тэгш, найрсгаар хандаж байх учиртай. Угсаатан, үндэстэн нэг бүрийг яг л байгаагаар нь ойлгож, хүлээн зөвшөөрч, өөрсдийн нь хүсэл, сонирхол, эрх ашгийн нь дагуу л харилцаж байх нь зохистой. Өөр өөр угсаатан, үндэстэнд өөр өөрт нь тохирсон арга, барил, хандлага л чухал. Аль нэгэн том хүчирхэг улс орон бусдыгаа өөрийн зарц, барлаг мэт байлгахыг эрмэлзэх нь байнгад л олон төрлийн гамшгийг дагуулж байсан түүхтэй. Энэ зуунд ч мөн л тийм байна.
Монгол улсын хөгжил бол НЭГДҮГЭЭРТ; Монгол хүний бүх талын хөгжил,
ХОЁРДУГААРТ; Монгол угсаатны (үндэстний) хөгжил, цэцэглэлт,
ГУРАВДУГААРТ; Монголын төр, засгийн хөгжил, төгөлдөржилт байх ёстой. Энэ гурван хөгжил, дэвшил нийлж, найрсаж, харилцан нөхцөлдөж байж л шинэ чанарыг, дээд чанарыг бүтээх учиртай. Бусад улс орны ард түмэн энэхүү гурвалсан хөгжил, дэвшлийг харж, мэдэрч, үнэлж байж л монголчууд бидэнд ерөнхий дүн тавих болно.
Монгол хүн тал бүрийн хөгжилтэй, Монгол үндэстэн биет болон биет бус соёлын гайхамшигтай өв сантай, Монголын төрийн үйл ажиллагаа бахархам оновчтой, хүмүүнлэг, шуурхай байх аваас л Монгол улсын нэр төр өндөр байна, найдвартай түнш гэгдэнэ. Дэлхий дахины, Ази тивийн нэгэн тусгаар улс, биеэ даасан бүрэн эрхтэй субъект болох монголчууд бид улстөр, эдийн засаг, хэл, соёл, оюун санааны ертөнцийн хувьд бусдаас хамааралгүй, өөрийн гэсэн санал, дуу хоолойтой байх ёстой. Бусад орны вассал, дагуул, хараат орныг хэн ч үнэлдэггүй, хүндэлдэггүй, найдвартай түнш, хамтрагч хэмээн тооцдоггүй. Монголчууд бид нийтийн тооллын өмнөх мянганд ч, нийтийн тооллын нэгдүгээр мянганд ч, мөн нийтийн тооллын хоёрдугаар мянганд ч “дуудах нэртэй, дуурсах алдартай” явж ирсэн угсаатан билээ. Одоо энэ гуравдугаар мянганд ч “нэртэй, зартай өвөг дээдсийн итгэлтэй, найдвартай үр удам” гэдгээ нотолж, баталж амьдрах ёстой. Монголчууд бид гурван мянга гаруй жилийн төр ёсны түүхтэй ард түмэн. 200 гаруйхан жилийн төр ёсны богинохон түүхтэй АНУ мэтийн улс орны улстөрчид бидэнд заах биш харин биднээс суралцах учиртай. Илүү олон оймс элээсэн нь илүү алсыг, илүү гүнийг, илүү өндрийг олж харж илүү зөв мэдлэг, мэдээллийг бүтээж ирсэн түүхтэй. Энэ бол нэгэн нотлогдсон үнэн юм.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл50
Одоо xар, 100% дэмжиж байна, ямарч нэмэлт тайлбар алга !
“””Лалын терористууд, оросын фашистууд, хойд солонгосын тарган бацаан,,, талибан бүгд л “””бид та нараар заалгахгүй ээ,,,,АМЕРИКЫН улс төрчид бидэнд заах биш,,,,биднээс суралц””””хэмээн БАЛАЙРЦГААДАГ юм билээ шүү,,,тэгээд тэдний байгуулсан нийгэм болон улсыг харваас улны ул,,,,
Сэтгэцийн эмгэгтэй дебил байсан ч хүн ер нь өөрийгөө мундаг л гэж боддог. Энэ өвгөн ч бас өөрийгөө мундаг улсын мундаг иргэн гэж боддог бололтой. Аз болоход бид хэдээс өөр хэн ч тоож уншихгүй.
Энэ бас юү яриал гараад ирэв оросын хөлсний бичээчээ
Сайхан зөв бичжээ, залуучууд хүний үг авч сурах хэрэгтэй
балай өвгөн
энэ өвгөн алаад өг
30 гэр бүл яаж Монголын баялагыг хувааж эзэмшдэгийг амёрикийн улс төрчид харин сурах гээд үзээд байгаа юм биш үү ! Монголын улс төрчдөөс сурах юм амёрикуудад олон бий !
Амидаа чинь, 48-тэй залуу байна. Амидаа ах минь Оросыг баахан магтаж Америкийг баахан муулж бичээд буруугаа ойлгосон бол сайн байна. Путин Оростойгоо баларч байгаа шүү, ах минь болгоомжлоорой!
балай шахуу юм
ЭНЭ ЧУЛУУНЖАВ ГЭГЧ НЬ ЖИНХЭНЭ КОММУНИЗМЫН ҮЛДЭГДЭЛ ЮМ ШИГ. ЯМАР БАЛАЙ ӨНЦӨГӨӨС ХАРЖ " БИЧДЭГ" МАЛ ВЭ.
Эрээн зарлал ширтсэн ямаанаас ялгалгүй - идэх юмаа эзнийхээ эзгүйд хөеөлөх заяатай оготнооггос өөрцгүй хүмүүн төрхтнүүд сэтгэлгээ нь гэгээрсэн хүмүүн төрлөхтнийг " дуурайж " ЭНД " сэтгэгдэл " бичих гэж бүү яар " бичиг үсэгт ч тайлагдаагүй хүн ном шагайх нь хонины хот руу ЧОНО ӨНГИЙх лугаа " гэж үг байдаг юм ...
Чулукнжав гуайн бичсэн болгоныг л хардаг, ухаантай хун нэгж их гол хазаахгуй л дээ, суулийн уеийн багачууд Урьдах нийгмээ узэн ядаад л суйд болох юм, Алив юманд авах гээхийн ухаанаар хандах учиртай, Социализм гарч ирээгуй Бол энэ Капитализм чинь Империализм болоод ажилчин ангиа буур Улны Улных болгох байсан, Харин Социализм гарч ирсэнээр хамаагуй дарлавал Эд нар шиг бослого тэмцэл гарах юм гэдгийг ойлгосон учраас одий зэрэгт хургээд Ардчилал гэдэг нэр зууж огсон юм шуу дээ, Ардчилал чинь Империализмын халхавч нь шуу
удмаа мэддэг бол хүн усаа мэддэг бол мал Хүн үгээр ханаж мал усаар ханадаг НЬ ҮНЭН ҮГ ЮМ БАЙНА
Хүн гэдэг амьтан тухайн амьдарч байгаа орон зай цаг хугаааны боол гэж нэгэн ухаантан бичсэн байдаг. Одоо манай оронд 30 жил барууны үзэл суртлаар тархиа угаалгасан залуу үе социализмын үед ажиллаж амьдарч ирсэн ахмад үеийн хоорондын үзэл суртлын зөрчил явагдаж байнав Нийгэм бол суурин дээрээ хөгжих ёстой. Тиймээс социалист нийгмийн авах юмыг аваад хаях юмыг хаяад л цаашаа хөгжинө. Чулуунжав доктор монголын уламжлал хүмүүжил ёс суртахууныг маш сайн гаргаж бичжээ. баярлалаа танд амжилт. Монгол хүн монголоороо л үлдэх хэрэгтэй. Эс тэгвэл Монгол улс газрын зураг дээр байхгүй болно.
Temdyyndee barigdaj sonoj baisan ni gashuun ynendee
Зөнөг залгана гэж байх уу
чулуунжав шиг оюуны хөдөлмөр хийн хүн зөнөнө гэж байхгүй алцайгээмэр туссан ч гайгүй
300 жилийн ардчлал , номер 1 эдийн үасаг зүгээр хийсч ирээд биелээгүй! Америкийн Ухаантай ард, элитүүдийг өөрсдтэйгээ харьцуулж үл болно
хямд боолын хөдөлмөр ковбой дээрэмчид хурдан хөгжүүлсэн америкийн долларын ханш унаад ирэхэд зайлж зугтаад долларын үнэ нэмэгдээд явчихна гүйцээд ирэхэд дахиад зугтаад дээш ахичихна юмны үнэ автоматаар өснө бартераар арижаа хийхэд бхраа материалд орсон үнэ хоёр тал хоорондоо тэнцэнэ монгол дотор даллараар юу авах вэ рубль юан байхад болно үнэ тогтвортой
Америк бол сүүлийн 500 жил дэлхийн бүх улсуудыг тонон дээрэмдсэн дээрэмчид бөгөөд XXI зуунд буурай хөгжилтэй улс орнуудыг тон дээрэмдэхийн тулд Ардчилал, Эрх чөлөө, чөлөөт зах зээл гэдэг үлгэрийг зохиосон. Тэр үлгэрийг Америкийн улс төрчид, тусгай албад, элчин сайд нь яг үнэн юм шиг ярьдаг. Усан тэнэг үхэр монголчууд дээрэмчин Америкийн тэр үлгэрийг яг үнэн юм шиг сонсдог, ойлгодог.
Ашигт малтмалын бүх ордуудыг 100 хувь төрийн (улсын) өмчлөлд аваагүй нөхцөлд, ашигт малтмалын бүх ордуудыг гадаадын компани, хувийн компани, хувь хүнд эзэмшүүлж ашиглуулахыг хориглосон хууль батлаагүй нөхцөлд монгол улсад авилгал, олигархижилт, хээл хахууль, улс төрийн аллага, улс орны дампуурал, баян хоосны ялгаа, оффшор компаниуд, мөнгө угаалт, шударга бус сонгууль хэзээ ч бүр хэзээ ч арилахгүй гэдгийг 1000 хувь батлагаатай хэлье.
Төр гэж юу вэ? Буух эзэн буцах хаяггүй хийсвэр зүйл. 100 хувь нийгэмчилнэ гэдэг чинь социализм, коммунизм. Венесуэлийг хар. Чилийн туршлагыг судал.
одоогтйн дэлхий нийтийн нөгцөлд 100 нийгэмчилэхгүй бол глобалчлал даяаршил мэдээллийг дез информации мэдээллийн өнгөт хувьсгалд автагдаад байгаа энэ үе төр улсаа ч алдахад хүрч байгаа үед зуун хувь нийгэмчилсэн нь хурдан дээр шүү нөгөө талаас байгалын ямарч бэрхшээл тулж болно зуд ган царцаа хорт шавьж хорхой ус алга болох г м
Аав ч үгүй, өвөө ч үгүй хоноцын хүүхдүүд олон юм байна, сав нь муу бол энэ сайхан байгаа зүлийг олж авч чадахгүй, тийм д зарим үед зурамны нүхэнд хашхир гэдэг үү. Судлаачид баярлав.
шинжаанаас дүрвэж ирсэн дүрвэд өвгөн амаа хамхи
Хужаа өвөө нараа нуусан халх нэртэй торсгор шүдтэн чамаас л дээр дээ
дүрвэд гэж доромжлуулдаг дөхвөн ойрдын халхыг дайлаар мордож ялж байсан яасан бэ Одоо халхууд манж хятадтай нийлж чадахгүй нийлсэн ч дөрвөн ойрдыг ялахгүй баяд дөрвөд торгууд захчин г м
шинжаандаа очиж балайраач
балай дүрвэд
дүрвэд гэж гэж ястан байхгүй дөрвөн ойрд гэдэг ястанууд бий увсын тариалан сум хотон алтан хуягийн малчин дорлигжавын зүүнговь чожилсүрэнгийн тэс нямдоржийн хяргас сономпилийн наранбулаг сум бүгд баяд бусад 14 сум дөрвөд сум юм Ховд аймгийн захчин дөрвөд торгууд сумын торгууд захчин ястан дээр увсын дөрвөд баяд ястныг нэмээд ДӨРВӨН ОЙРД гэдэг нэртэй манж хасгийн эсррэг тэмцэж ирсэн түүхтэй БАрна уул-- ойрд төр гэсэн нэртэй байсан увс нуураа тойрон чингэсийн үеэс урианхай баяд дөрвөд амьдарч байсан нууц товчоонд бий манж хужаа дүрвэд гэж бүү доромжил монгол хүн хаанаас дүрвэж орж ирэх юм орсоос бол бүр сайн
HYTADIIN ERLIIZUUD, UHEJ DALD OROH NI BOLSON UMHII AMERIKIIN GAR,HUL DOLOOGSOD, UURIIN Gesen EH ORONGUI HULGAICH, LUIVARCHDAD CHUHAM UNENIIG HELJEE. TEDEND EH ORON, TURSUN NUTAG, US GEJ BGUI NI CHUHAM UNEN. EH ORONGUI GUILGACHINGUUD, EH ORONGUI GUILGACHINGUUDAD HAIRLAH YM CH BGUI
HYTADIIN ERLIIZUUD, UHEJ DALD OROH NI BOLSON UMHII AMERIKIIN GAR,HUL DOLOOGSOD, UURIIN Gesen EH ORONGUI HULGAICH, LUIVARCHDAD CHUHAM UNENIIG HELJEE. TEDEND EH ORON, TURSUN NUTAG, US GEJ BGUI NI CHUHAM UNEN. EH ORONGUI GUILGACHINGUUD, EH ORONGUI GUILGACHINGUUDAD HAIRLAH YM CH BGUI
HYTADIIN ERLIIZUUD, UHEJ DALD OROH NI BOLSON UMHII AMERIKIIN GAR,HUL DOLOOGSOD, UURIIN Gesen EH ORONGUI HULGAICH, LUIVARCHDAD CHUHAM UNENIIG HELJEE. TEDEND EH ORON, TURSUN NUTAG, US GEJ BGUI NI CHUHAM UNEN. EH ORONGUI GUILGACHINGUUD, EH ORONGUI GUILGACHINGUUDAD HAIRLAH YM CH BGUI
Бид нараар Хулгай заалгах уу
Demjij baina
unen unen Tord shurgalsan alialagch naraas turgen salah heregtei uhaantai seheetei ni udirdah heregtei
Ахмад хүн ингэж худлаа мэдэмхийрч хөөрцөглөж хойч үеээ уруу татаж болохгүй ээ. Бидэнд бусдаас илүүрхэх юу ч байхгүй ээ
BITGII SULIAR!!!!!!!
BITGII SULIAR!!!!!!!
America number 1
Америкаас сурах нэг зүйл бий. Тэр нь цагаан арьст америкчуудаа чинээлэг тансаг амьдруулдаг. Яг үүн шиг Монгол эх орондоо хөх толбот монголчууд чинээлэг тансаг амьдрах өргөн боломж бий.Гэтэл энэ байдалд нөгөө 30 гэр бүл саад болж байна, тэднийг яах билээ?
Өвчтэй хүнийг даапаалаад юм бичүүлээд тавиад байх юм аа Сонион
Энэ хүний хийсэн асар их гэм нүглийг монголчууд нуруу нь дээрээ үүрч зовж шаналж байна.
Цагийн аясаар бид өмхөрсөн шарилж шиг болж өнгөрсөн сайхан цагаа санагалзах төдий өөрсдийгөө баясгаж байгаа хэрэг бна даа. Чулуунжав гуай минь ийм юм ярьж дэлхийн шившиг болоод яахав дээ.
байгалын асар их гамшиг бэрхшээл ирж яваа шүү даяаршил глобалчлал өнгөт хувьсгал худал хуурмаг дезинформации мэдээллийн дхйн нөмөрч хүмүүсийн тархийг угаасан нь үнэн одоо шууд ццл уурхайгаа бусад юмаа МАН зуун хувь хувьчилж авахгүй бол шууд дээрэмчидэд дайруулаад ард түмэн юу чгүй болно шүү байгалын давагдашгүйй нөгцөл даяаршил мэдээлийн шуурганд хөөгдсөн үе хүн ам ихтэй байгалын баялаг байргүй болж байгаа улс орон хүн даяаршилийг далимдуулан ил далд дайрч байна зуун хувь нийгэмчил НИЙГЭМЧИЛ төр улс нам байр сууриа алдана шүү
Suraltsah.estoi.Chingis.haaniihaa.udamiig. Orosiin.daalgavaraar.negiigch.uldeelgui. alj.hydachihaad.uygaa.soliorood.baigaa. novshiin.ovgon.be.bolioch
Хаа байна тэр чинь
ЮУНЫ ЧИНЬ ОРОС АЛСАН ГЭ цагаан арист орос бол гэнэн учраас гэндсэн шүү ОЛОО ёвро зон гэдэг руу ороод 1945 оноос хойш НАТО гэдэг амьтан ямар юм сэдэж төлөвлөж сжжсныг сая л нэг арис махаараа мэдэрч гэндэж тэнэж явснаа бүрэн ухааран өөртөө дүгнэлт хийж өнгөн хуураг капитализмд тархиа угаалгаснаа мэдэж бузар туссан учраас эх болсон волго дон днепр дунай иртыш ока урал енисей лена ангарск селенга тунгуск индигир колым амур мөрөнд мөн байгаль нуур цагаандалай азовын тэнгэс каспийн тэнгэс хар тэнгэстээ орж тархи толгой биеэ ариусган лемилитаризации де нацификаци ажиллагаа явуулснаар биеэ таниж бүрэн ариусав капитализмын муу муухай бүаэн шүгэлсэн байсныг ойлгосоон үүний учир орсын ард түмэн ялж байна агуу их ах нар минь эргээд ирлээ орос орон мандтугай
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00