
Энэ сарын 08-ны өдөр Шангри-Ла зочид буудалд Солонгос-Монгол дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой Солонгосын соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэх “хувийн дипломат” санаачилга амжилттай болж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд Солонгос, Монголын аялал жуулчлалын байгууллага, компаниуд өргөнөөр оролцож санал бодол, туршлагаа солилцсон юм.
“Парадайс Сити” нь тансаг зэрэглэлийн урлаг, цэнгээний газрын өрсөлдөх чадвар, зочид буудал, хурлын төв зэрэг гол байгууламжууд гэдгийг онцлож байв.
Энэ талаар Парадайс компанийн гүйцэтгэх захирал Чой Жон Хван хэлэхдээ “Солонгосын аялал жуулчлалын салбарын төлөөлөгчийн хувьд бид хариуцлагатай хувийн дипломат харилцааг манлайлж, Солонгос-Монголын аялал жуулчлалын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулна” гэж байв.
Парадайс Сити нь 2025 онд БНСУ–Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг угтан, хоёр орны соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг илүү өргөжүүлж, бодитой хамтын ажиллагааны суурийг бэхжүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулсан нь энэ аж.
Ковид-19 цар тахлын дараах 2023 оноос хойш жил бүр ойролцоогоор 140,000 хүн харилцан зорчиж, идэвхтэй хүмүүнлэгийн солилцоог үргэлжлүүлж буй энэ үед, Парадайс Сити нь БНСУ-ын аялал жуулчлалын салбарыг төлөөлөн Монголын зах зээлд биечлэн ирж, хамтын ажиллагааны талбар нээсэн нь гэдгээрээ ихээхэн онцлог байв.
Энэхүү шоукейсээр дамжуулан Парадайс Сити нь Монголын зах зээлд өөрсдийгөө танилцуулж, түншлэлийн сүлжээгээ бэхжүүлснээр тогтвортой аялал жуулчлалын түншлэл бий болгож, хамтдаа хөгжих хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг зорьжээ.
Энэхүү арга хэмжээ нь зүгээр нэг сурталчилгаа бус, БНСУ-ын аялал жуулчлалын салбарыг төлөөлсөн хувийн дипломат төлөөлөгчийн хувиар Монгол Улстай ирээдүйд чиглэсэн хамтын ажиллагааг эхлүүлэх чухал гараа болж буй аж.
Арга хэмжээнд Парадайс компанийн гүйцэтгэх захирал Чой Жонг Хван, Парадайс Сити IR маркетингийн группын дарга Ким Жэ Хван, компанийн удирдлагууд болон MICE салбарын 200 гаруй төлөөлөгч оролцож БНСУ-ын Аялал жуулчлалын байгууллагын Монгол дахь салбар, Монголын төрийн байгууллагуудын төлөөлөгчид, ET Consult, Location Line зэрэг томоохон аялал жуулчлалын компаниуд, Мандал даатгал, Худалдаа хөгжлийн банк зэрэг Монголын томоохон байгууллагуудын удирдлагууд өргөнөөр оролцсон нь олны анхаарлыг татжээ.
50 гаруй жилийн турш дотоодын аялал жуулчлалын салбарыг манлайлан ажилласан туршлага дээр үндэслэн Парадайс Сити нь зүгээр нэг аялал жуулчлалын солилцоогоор зогсохгүй соёл, урлаг, энтертайнментийг хослуулсан премиум арт-тэйнмент цогцолбор болох, Зүүн Хойд Азийн анхны иж бүрэн цогцолборын хувьд онцгой байр сууриа дэлгэрэнгүй танилцуулсан юм. Мөн олон улсын томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж байсан конвеншн төв болон MICE арга хэмжээнд тохирсон томоохон байгууламжууд оролцогчдын өндөр анхаарлыг татав. Түүнчлэн Инчён олон улсын нисэх буудалд ойр байрладаг, онцгой байршил нь ч мөн ихээхэн сонирхол татсан юм.
Гүйцэтгэх захирал Чой Жонг Хван хэлэхдээ: “БНСУ болон Монгол Улсын хоорондын соёлын ойлголцол, харилцан итгэлийг өргөжүүлэх иргэний хамтын ажиллагааны талбарыг бүрдүүлэх зорилгоор энэхүү шоукейсийг зохион байгууллаа. Цаашид ч Парадайс Сити нь БНСУ-ын аялал жуулчлалын салбарын тэргүүлэгчийн хувьд дэлхийн түншлэл болон нийгмийн хариуцлагатай аялал жуулчлалын үнэт зүйлсийг хэрэгжүүлж, хоёр улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсаар байх болно” хэмээн онцолсон юм.
Сэтгэгдэл0