
Тавдугаар сарын 9-ний үдээс өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань Унгарын Ерөнхийлөгч Шүйокийн гэргий Нажибын урилгаар Будапешт хотын Буда хааны ордонд зочилжээ.
Нажиб, Пэн Лиюаньтай хамт Унгарын Херенд шаазан болон уламжлалт хатгамал урлагийн үзүүлбэрийг сонирхлоо. Пэн Лиюань энэ үеэр хэлэхдээ, "Унгарын тансаг шаазан эдлэл, хатгамал урлах ур чадвар үнэхээр гайхалтай. Шаазан болон хатгамал нь Хятад, Унгарын соёл иргэншлийн нийтлэг бэлэг тэмдэг юм. Хоёр орны уран бүтээлчид харилцан туршлага солилцож, соёл иргэншлийн солилцоонд тус дөхөм үзүүлэхийг хүсэж байна." гэжээ.
Пэн Лиюань, Нажиб нар хааны ордны Гэгээн Стефаны танхимын сэргээн засварлалтын байдлын талаарх товч мэдээллийг сонсов. Пэн Лиюань Унгарын мэргэжилтнүүдийн сэргээн засварлах гайхалтай ур чадварыг өндрөөр үнэлээд, хоёр тал соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах, сэргээн засварлах хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, түүхийн уламжлалыг цаашид уламжлан хөгжүүлнэ гэдэгт найдаж байна гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл0