
КИЕВ. 2024 оны тавдугаар сарын 13 /VOA/. Украины Харьков мужийн хэд хэдэн тосгонд тулаан болж байгаа талаар тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский ням гарагт мэдээлжээ.
Тэрбээр дүрс бичлэгээр ээлжит мэдэгдлээ хийхдээ, Донецк мужийн зарим газруудад ширүүн тулаан болж байгааг мөн мэдээлсэн байна.
В.Зеленскийн хэлснээр, Харьков мужийн фронтын томоохон хэсгүүдэд “хамгаалах тулаан” үргэлжилсээр байгаа бөгөөд өнгөрөгч баасан гарагт Оросын цэргүүд хуягт техникийн хүчээр өргөн цар хүрээтэй давшилтын ажиллагааг явуулж эхэлжээ.
"Саарал бүсээс дайны бүс болон хувирсан тосгод бий. Тэдгээрийн заримд нь эзлэн түрэмгийлэгчид байрлалаа бэхжүүлэхийг оролдож байгаа бол заримыг нь давшилтаа үргэлжлүүлэхэд ашиглаж байна" гэж Украины Ерөнхийлөгч хэлэв. Донецкийн зарим бүс нутагт ч мөн адил нөхцөл байдал хүндэрсэн гэдгийг тэрбээр дурдсан байна.
Түүний хэлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд Оросын цэргүүдэд эзлэгдээд байгаа Авдеевка хотоос баруун хойд зүгт орших Покровскийн чиглэлд 30 удаа зэвсэгт тулгаралт болжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл7
Орос дайрч байна. Дийлэх үү?
Xurdxan neg tiish boloosoi
ОЧЕРЕТЕНИЙГ АВСАН ОДОО ЧАСОВ ЯР ПОКРОВСК РУУ ДАЙРАХ ЯНЗТАЙ Л БАЙГАА БЕЛОГОРОД РУУ БАРУУНЫ ПУУЖИНГААР БУУДААД АРВАН ДАВХРЫН НЭГ ОРЦНЫ ХҮМҮҮС АЛСАН ТҮҮНИЙГЭЭ БУЛХАЙДААД БАЙНА ЦЭРГҮҮД НЬ ЗҮГЭЭР Л БУУЖ ӨГСӨНД ХОРССОНДОО ЭНГИЙН НОМХОН ОРШШИН СУУГЧДЫГ АЛЖ БАЙНА ХАРЬКОВЫН ОРШИН СУУГЧИД ОРСУУД ИРЭХИЙГ ХҮЛЭЭЖ БАЙГАА УКРАЙНЫ ЦЭРЭГ ӨӨРИЙН ОРШИН СУУГЧДЫГ БАРЬЦААЛААД БАЙРАНД НЬ ЗЭВСЭГ БӨМБӨГТЭЙ МАНААД СУУЖ БАЙГАА
Орост украйн бууж өгөх хэрэгтэй. Шал дэмий оростойгоо дайсан болж яахав. Украйны чёрнобыл гэж цөмийн цахилгаан станцыг цаашид украйнчууд цэвэрлэж дийлэхгүй. Ийм хэцүү зовлонтой цөмийн осолтой нүүр тулах шаардлага байгаа учраас украйны ард түмний ганц нөхөр болж үлдэх оростойгоо эвлэрэх хэрэгтэй. Дайнд ялахдаа биш цөмийн ослын хорыг арилгахдаа анхаарах хэрэгтэй. Япончууд хүртэл фүкүшимагаас болж дампуурч байна. Америк хэзээч чёрнобыл цөмийн хорыг устгаж өгөхгүй.
Oros putin uhene neg udur
Нэг иймэрхүү дайн хийсэн дарангуйлагч нь үхэж байж дуусдаг түүхтэй тэгээд үхсэндээ бурууг тохоод үлдсэн нь амьд гардаг жамтай
Украйнчууд 1986 онд чернобыл хэмээх цөмийн цахилгаан станцыг дэлбэлж асар их гай дэлхийгээр нэг тарьсан. Тэрнээс болж дэлхий даяар олон хүн хорт хавдар тусаж нас барлаа. Энэ хариуцлагаас украйн зугтах ямарч боломжгүй. Украйн хурдан бууж өгч, энэ олон сая хүнийг хорт хавдраар алсан гэмээ хүлээх хэрэгтэй.