sonin.mn

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр Отгондаваагийн Амартүвшин томилогджээ. Отгондаваагийн Амартүвшин нь ШУТИС-ийн КТМС төгссөн. "UFC" группийн үүсгэн байгуулагч, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тэрээр АН-ын даргад өрсөлдөж байсан билээ.


О.Амартүвшин энэ тухай: "Улс орны бодит эдийн засгийн асуудал хүндрэлтэй, төрийн оролцоо хэт давамгайлсан, аж ахуй нэгжүүдэд ирэх татварын болон бусад дарамт шахалт хэт нэмэгдсэн, хувийн өмчийг дээрэмдсэн, нийгэмчлэх санаархал, гадны хөрөнгө оруулалт буурсан гээд хүндхэн нөхцөл байдалтай бид нүүр тулаад байна. Цаашид энэ мэтээр үргэлжилбэл бид ард иргэдийн сайхан сайхан амьдрал, аж ахуй нэгжүүдийн, улс орны хөгжил дэвшил, хөрөнгө оруулалт гэж ярих ч боломжгүй болно. 

Өнөөдөр Ардчилсан Намын ЕНБДаргын эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогдлоо. Хувийн хэвшлийг хамгаалсан, бодит эдийн засгийг эрс сайжруулах, эрчим хүч, дэд бүтэц, боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах, төр аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй байх зэрэг хийх шаардлагатай олон РЕФОРМ байна." гэжээ.


Э.Мягмар