
Засгийн газраас орон даяар хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн “Гурван толгодын шим” хоршоо хөрөнгө оруулалтын зээлээ авсан анхны хоршоо боллоо. Тус хоршоо нь нийт 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах гэрээгээ Төрийн банктай өнөөдөр байгуулсан нь энэ юм.
“Гурван толгодын шим” хоршоо нь сүүний үнээ, 10 га талбайн услалтын систем, хадлан тэжээл бэлтгэх трактор тоног төхөөрөмж зэргийг цогцоор нь худалдан авах төсөл бичсэн байна. Мөн ногоон тэжээл тариалах, үрийн будаа худалдан авах зэрэгт санхүүжилтээ зарцуулна гэж төлөвлөсөн талаар гишүүн малчид нь ярилаа. Хоршооны гишүүд өөрсдийн мал хөрөнгөө барьцаалж хөрөнгө оруулалтын зээлд хамрагджээ.
Зөвхөн орон нутагт салбартай банк төдийгүй “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дэмжин арилжааны 7 банк өөрийн эх үүсвэрээс бэлэн бусаар хөрөнгө оруулалтын зээл гаргах боломжтойгоо илэрхийлэн санхүүжилтийн ерөнхий гэрээнд гарын үсэг зурсан. Зээлийн батлан даалтын сангаас хоршооны зээлд 80-100 хувийн батлан даалт хийнэ. Зээлийн хугацаа 3-5 жил байх бөгөөд эхний жилд эргэн төлөлт хийгдэхгүй.
Сэтгэгдэл9
120 саяа хуваах гэж хэрэлдээд, төлөх гэж алал цана даа....
амарбаясгалан банк болсон юм уу
хаха харин тий
Songuuliar ch ene ulsiig alahnee
Төрийн банк дампуурах замдаа орлоо доо Төрийнх болохоор аргагүй дээ
Зээл авах яахав сонгууль өнгөрөөд иөнгөа хувааж үрээд бөөн хэрүүл хараал болоод алалцах л хэцүүдээ МАНгаруудаас болж сүйрнэ шүү миний хэлсэн үг толгойд чинь орох өдөр удахгүй ирнэ дээ
Ванга шиг хэлэхэд зээлээ төлөхгүй! Уул нь сонгуулийн бус жил төрийн бус арилжааны банкаар өгөх байсан. Яагаад гэвэл авсан зээлээ сонгуулийн хахууль юм чинь гэж цаанаа бодож байгаа. МАН-д саналаа өгөөд өр цайрсанд тооцно.
Энэ жонхуу юу л болж дуусах бол....
3-н жилийн дараагаас асуудал үүсч эхэлнэ дээ.Сайн тооцоо судалгаа хийхгүй бол зээлээ төлөхөд хүндрэл гарна шүү.