АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-24-нд болж байна. Олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 104 орны нийт 633 (эрэгтэй 326, эмэгтэй 307) тамирчин өрсөлдөх бол манай улсаас 18 тамирчин өрсөлдөж байгаа билээ. Өнөөдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 57, 66, 73 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд Монголын зургаан бөх хүч үзнэ. Тэмцээний 57 кг-ын жинд Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо, 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 73 кг-д Ц.Цогтбаатар, Эрдэнэбаяр нар барилдах юм.
Пүрэв - 02 сарын 19,
2026
Сэтгэгдэл1
мэдээ үнэн байх ёстой. цогтбаатар гэмтэлтэй барилдахгүй гэснээс хойш 10 гаран хоног болчихлоо.