![sonin.mn](/storage/news_images/171661380966513536d7ac1.png)
ХААГ, 2024 оны тавдугаар сарын 25 /CNN/. НҮБ-ын дээд шүүх Газын зурвасын өмнөд хэсэгт орших Рафах хотод явуулж буй цэргийн ажиллагаагаа нэн даруй зогсоохыг Израилын талд үүрэг болгожээ. "Израилын улс Рафахт явуулж буй цэргийн довтолгоо болон бусад үйлдлээ нэн даруй зогсоох ёстой" гэж Олон улсын шүүхийн /ICJ/ шүүгч Наваф Салам мэдэгдсэн байна.
Нидерландын Гааг хотод байрладаг тус шүүх ӨАБНУ-ын дэвшүүлсэн "геноцидын хэргийг хэлэлцэх" саналын хүрээнд баасан гарагт ийм шийдвэр гаргажээ. Шүүхийн шийдвэрт дурдсанаар, гуравдугаар сард шүүхээс түр зуурын арга хэмжээ авах шийдвэр гаргаснаас хойш Газын зурвас дахь хүмүүнлэгийн байдал улам бүр дордсон байна.
"Хүмүүнлэгийн нөхцөл байдал өнөөдөр гамшгийн байдалтай байна" гэж Н.Салам хэлжээ. Израилын арми тавдугаар сарын 7-нд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш тавдугаар сарын 18-ны байдлаар 800 мянга орчим палестинчууд Рафахаас дүрвэсэн гэдгийг шүүх онцлон тэмдэглэсэн байна. Израилын тал цэргийн ажиллагаагаа эхлэхийн өмнө хотын энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг анхааруулсан боловч энэ нь Палестины хүн амд учирч буй асар их эрсдэлийг багасгахад хангалтгүй гэж шүүх үзжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
украин ялсны дараа украин нь оросоос хохирлын нөхөн төлбөрийг авна, ингэх нь оросын жирийн иргэдийн амьдралд тун муугаар нөлөөлнө, түүнтэй адил израилыг халдан довтолсны хариуцлагыг палестичууд яалт ч үгүй хүлээж байна аа, хэрэв израилчууд гал зогсоовол хамас хүчээ сэлбээд израиль руу дахиад довтолно. Тэгэхээр Палестиныг улс гэж хүлээн зөвшөөрөх нь зүйтэй мэт, дараа нь Израиль нь хилээ хашаалж гаднаас довтлох боломжийг нь багасгах арга хэмжээ авах байх даа.
шийдвэр гаргаад бхн. хэрэгжилт ямар у шүдгү арслан эсвэл ойлгохгүй бхн
Америк тэргүүтэй барууны орнууд өөрийн талд үйлчилдэг шүүхээ ичихгүй олон улсын шүүх гэж хуцаж байна.
Сая англосакс садист лалар энэ шүүхийн даргыг заалхийлж ,Наад шүүх чинь тэгж ярьвал зөвхөн Африкийн удирдагчид болон Путинд л зориулсан шүүх шүү гэж хэлсэнийг тэр өөрөө дэлхий нийтэд зарласан. Гаагын шүүх бол том нэртэй л болохоос англосаксуудын тоглоомын шүүх юм.Энэ шүүх үнэнээр шүүдэг байсан бол буш,обама,клинтон,байден,саркози,меркель,камерон гээд садист яргачид бүгд гэмт хэрэгтэн болох ёстой байсан.
НҮБ гэсэн нэртэй 21-р зууны АНУ н жүүдүүдийн Коминтерн болсон тоглоомын жорлон одоо Израйлын Газад үйлдсэн палестинчуудыг хядсан геноцидыг геноцид гэж зарлана гэж найдая. Найдвар биелэхгүй гэж итгэж байна. НҮБ бол жорлон юм.