
Энэ оны 05 дугаар сарын 26-ны өдөр "Адилбиш Гунаажавын" иргэний цахим хуудсанд "Гахай дархан эрхгүй" гэх тайлбартай цагдаагийн албаны тээврийн хэрэгслийн бичлэг нийтлэгдсэн. Тус "3406 УБА" улсын дугаартай "Nissan Patrol" маркийн албаны тээврийн хэрэгсэл нь 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 08 цагт 102 тусгай дугаарт иргэнээс ирүүлсэн "Богд уулын орой дээр хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээллийн дагуу хэргийн газарт үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдын тээврийн хэрэгсэл болно.
Иймд иргэд та бүхэн аливаа мэдээ, мэдээллийг албаны эх сурвалжаас тодруулж, үнэн бодит мэдээллийг олон нийтэд түгээхийг зөвлөж байна.
Сэтгэгдэл3
Цагдаа нарын ганц чаддаг ажил нь өөрсдийгөө өмөөрөх л юмдаа ! Энэ ажилдаа ч харин гарамг ай сурамгай шүү дээ.
ajlaa hiigeed yavj bsnaa l shalchgaruudad tailbarlsan bn
Цагдаа нарын ганц чаддаг ажил нь өөрсдийгөө өмөөрөх л юмдаа ! Энэ ажилдаа ч харин гарамг ай сурамгай шүү дээ.