
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр боллоо. Энэ тухай албан мэдээлэлд:
"Яллагдагч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2024 оны тавдугаар сарын 28-ны өдөр товлон зарлаж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан хэргийг прокурорт буцаах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, яллагдагч Н.Өнөрцэцэгийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2024 оны зургаадугаар сарын 4-ний өдрийн 09:00 цагт товлож шийдвэрлэв.
Мөн яллагдагч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааныг нээлттэй явуулах талаар тусгайлан санал, хүсэлт гаргаагүй бөгөөд харин прокурорын зүгээс эрүүгийн хэргийн үндсэн шүүх хуралдааныг хэсэгчлэн нээлттэй явуулах тухай хүсэлт гаргасныг яллагдагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс дэмжсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд төрийн нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг хаалттай явуулахаар заасан тул шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттайгаар хянан хэлэлцэхээр шийдвэрлэсэн болно" гэжээ.
Сэтгэгдэл6
Pee .MUiin huulich.shuuhchidee arai 2.Hulgaich SU.Badamjunai.Hurelbaatar .440 ih naydiin hulgai.Huull said Enhbayriin 32000$ hereg yah uom.Neg muu sethuulchiig uo bolj bn.Delhiid shuuh huraliig tsatsaach.Gadaad medeeg ch shuud orchuulaad tavichij chadahgui.haraat setguulcjidtei dee.Ichmeer uomaa.Arai.
Pee .MUiin huulich.shuuhchidee arai 2.Hulgaich SU.Badamjunai.Hurelbaatar .440 ih naydiin hulgai.Huull said Enhbayriin 32000$ hereg yah uom.Neg muu sethuulchiig uo bolj bn.Delhiid shuuh huraliig tsatsaach.Gadaad medeeg ch shuud orchuulaad tavichij chadahgui.haraat setguulcjidtei dee.Ichmeer uomaa.Arai.
shoron avgai boly
Таслагдах юм байна. Уг нь овоо сэтгүүлч байх шиг байсан. Алдаж дээ энэ охин. За яахав энэ хорвоо дээр хүн болж төрснөөрөө л бахархаж амьдрах хэрэгтэй. Унах нэг байхад босох цаг ч ирэх биз дээ.
Өнөрөө цэвэр хүн биш өөрөө л өөрийгөө магтаад энхийн цагаан тагтаа шударгын туйл болох гээд МИК ашиглаад уйлж дуулаад өрөвдүүлэх гээд хичээж байна. Хэрэг хийгээгүй хүнийг зүгээр барьж хориод ял өгнө гэж байхгүй хуулийнханыг дэндүү басч иргэдийг тэнэг гэж ойлгоод байх шиг байна. Өнөрөө ял авахаа маш сайн мэдэж байгаа даа жүжиглээд л байгаа болохоос...
Гол гэмт хэрэг нь Хаалтын гэрээ биз дээ? Хийгээгүй хүмүүсийг шантаажилдаг. Гэтэл энэ асуудалд нь биш шал өөр хамаагүй асуудлууд тавьчихсан ч байх шиг.