
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн "Галзуу хулгана" тоглоомон дээр 18-19 орчим насны хүн суугаад бууж ирэх үедээ нас барсан байсан тухай мэдээлэл цацагдаад байна. Энэ тухай хүрээлэнгийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ: "Гэнэтийн золгүй явдал тохиолдсонд амиа алдсан иргэний ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Цахим орчинд буруу мэдээлэл явж байна.
Тоглоомноос унаагүй, техникийн аюулгүй байдал хэвийн байсан. Манайд 5-р сарын эхээр ажилд орсон, цагийн ажилтан байсан. Гэхдээ өнөөдөр ажиллаагүй, амралтын өдөр нь байсан. Үйлчлүүлэгчийн хувиар үйлчлүүлж байсан. Цагдаагийн байгууллагын зөвлөснөөр ар гэрт нь мэдээлэл өгсөн. Бага насны дүүтэйгээ хамт үйлчлүүлж байсан гэдэг урьдчилсан мэдээлэл байна. Камерийн бичлэг үзэхэд бүс, бэхэлгээ хэвийн, тоглоом эхлээд дууссан үед л болсон үйл явдал. Эмч газар дээр нь үзлэг хийгээд амьсгал хураасан байсан гэдэг мэдээллийг өгсөн." гэв.
Сэтгэгдэл9
Ум мани бадмэ хум
Очиж очиж паркийн өөрийнх нь ажилтан нас бараад байхдаа яахав дээ. Бас нэг амиа хорлолт хөлдөлтөөр үхүүлдэг аллага биз. Өөрийгөө боймлоод үхчиж гэнэ. Эсвэл машины ослоор эсвэл архи уугаад хөлдчихөж эсвэл гэр бүлээрээ угаартсан гээд бүгд тун сэжигтэй аллагууд хөвөрсөөр л. Цагдаа нь мэдсэнч мэдээгүй царайлаад ямарч мөрдөн шалгах ажил хийх сонирхолгүй иим л хүний амь нас үнэ цэнэгүй улсад бид амьдарч байна даа
Гадаад оронд ийм эрсдэлтэй тоглоомуудад зүрх, даралтын асуудалтай хүн суухгүй байхыг зөвлөсөн бичиг газар сайгүй байж түүнийгээ мөрддөг
Манайх ч тийм
Эм си эс гэж компаниас хүний амийг нэхэх хэрэгтэй. Новшийн компанийг дампууруулах хэрэгтэй.
тавьдагийн даваан дээр явчиж дээ. үгүй одоо тэгээд азтай үхэл гэх үү үгүй гэх үү.
голдуу эрэгтэй хүмүүс суугаад муужраад ухаан алдаад байдаг бичлэгүүд их бий.
айх цочих эрүү н зуурах давхцчихсан юм байлгүй
zarim xyn zyrch sudasnii emgeg uvchteigee medexgyi, yalanguya zaluu xymyys, tegeed genetiin tsochirol, setgel xuurul, biyeiin xychnii achaalal yumnaas bolood chad xiideg toxioldol ix gardag. Tiim l zolgyi yavdal baij dee