.jpg)
Сонгуулийн улс төр одоо л жинхэнэ халж, бүр улайсч байна. Намуудын нэр дэвшүүлэлтээс хойш намдуухан, ялангуяа МАН нам жим байсан нь худлаа бололтой. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уржигдар УИХ-ын гишүүн асан, “Монполимет”-ийн зөвлөх Ц.Гарамжавыг №2024/ ШЗ/441 дугаартай баривчлах шийдвэр гаргаж, өчигдөр суллав.
Шүүх түүнийг баривчилсан талаараа “Сэжигтэн Ц.Гарамжавыг 2024 оны тавдугаар сарын 28-ны 22:45 цагт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан буюу “Гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч, хохирогч шууд заасан” үндэслэлээр шүүхийн зөвшөөрөлгүй, хойшлуулшгүйгээр баривчилж, сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй, хойшлуулшгүйгээр баривчилсан ажиллагааны хууль зүйн үндэслэлийг хянуулах саналыг Нийслэлийг прокурорын газрын хяналтын прокуророос 2024 оны тавдугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Мөрдөгч сэжигтнийг баривчилсан даруй прокурорт мэдэгдэж, прокурор шийдвэрийг шүүхэд даруй хүргүүлнэ” гэж, 3 дахь хэсэгт “Мөрдөгч сэжигтнийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу баривчилсан бол 24 цагийн дотор шүүх шийдвэрлэнэ” гэж заасан тул хэрэгт цугларсан нэр бүхий гэрч нарын мэдүүлэг болон орон байр, ажлын байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар Ц.Гарамжавыг сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгох нь зүйтэй гэж үзэн 2024 оны тавдугаар сарын 28-ны шөнийн 22:45 цагаас эхлэн сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн” гэсэн тайлбарыг олон нийтэд өгөөд байна. Уг үйл явдал нийгэмд шуугиан тариад байна. Ц.Гарамжавын тухайд хэн бэ гэдгийг нь нийтээрээ мэддэг гэхэд болно.
Тэрбээр олон нийтийн дунд нэр хүнд сайтай улстөрч, бизнесмен юм. Үүнээс гадна Ц.Гарамжавыг буруутгаж буй асуудал нь заавал баривчилж, цагдан хорих үндэслэлтэй эсэх дээр маргаан үүссэн байна. Цаг хугацааны хувьд ч УИХ-ын сонгуультай давхацсан нь уг явдлыг “улс төрийн баривчилгаа” гэж үзэхэд хүргэжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны тавдугаар сарын 22-ны Засгийн газрын хуралдаан дээр “Сонгуулийн энэ цаг хугацаанд хууль шүүхийн байгууллагын зүгээс нэр дэвшигчид болон улс төрийн зорилгоор ашиглах эрсдэл бүхий аливаа үйлдэл гаргах магадлал өндөр” гээд “Ийм үйлдэл гаргахгүй байх талаар хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллахыг ХЗДХ-ийн сайдад даалгав” гэсэн нь Засгийн газрын хуралдааны 20 дугаар тэмдэглэлд үлджээ. Нэг үгээр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ийм “улс төрийн баривчилгаа” явуулахгүй байх хүсэлтийг хууль хяналтын байгууллагуудад гаргасан байна. Харин энэ хүсэлтээс яг долоо хоногийн дараа улстөрч, бизнесмен Ц.Гарамжавыг баривчлаад сулласан нь ямар нэг томоохон бөгөөд ноцтой “улс төр”-тэй холбоотой байж болзошгүй байгаа юм. Ер нь бол ийм сенсациар халхалж улс төрийн ямар нэг шийдэл гаргадаг технологи бий. Тэр нь сонгуулийн нэр дэвшүүлэлттэй ч холбоотой байж болзошгүй нь. Ингэж харж буй улстөрчид, ажиглагчид олон байна.
Ө.БААСТ
Сэтгэгдэл45
Гарамжавыг Оюунэрдэнээ баривчлуулсан гэдэг хар пиар хийх зорилготой байсан нь ажиглагдсаан ябаривслагдсаных нь маргааш сонин сайтад нэрээ нууцалсан нийтлэлд яоюунэрдэнэ христийн пастор гэсэн юм бичсэн Богдын эмээг христийнхэн баривчлуулсан гэсэн хуурамч мессеж тарааж шутлэгтнуудийг хооронд нь соргуулсэн шуу За эгэ сонгууль шиг юм нь зурдан дуусайсаа Хэн хийв шэхлээр АН ы тодорхой булэглэл л байгаа ш дээ
ЕС Хууль хяналтын байгууллагуудад баривчилгаа, элдэв үйл ажиллагаа явуулахгүй байх хүсэлт гаргана гэдэг. Эсрэгээрээ ийм үйл ажиллагаа явуулах даалгавар өгсөн, үүнийгээ өөрөөсөө зайлуулахын тулд хийж буй урьдчилан сэргийлэх хэмжээ. Эсрэгээр уншигдаад байна...
Гарамжав угаасаа л авлигалч авгай.сайд байхдаа баахан лиценз авлигалаар өгсөн нь илрээд удахгүй шоронд суух нь тодорхой.
Хүүк, оюук 2оос өөр хэн баривчлах эрх мэдэл бхв дээ. Хоорондоо бяцхан үзээд бгаам уу?
Гарамжав ч угаасаа МАН АН-ын мафийнхантай хуйвалдаж тансаглаж байгаа Баба-яга. Зээ хүүгээ Богд болгосон нь араа бодсон атгаг санаа. Тэгээд л " намайг шалгах гээд байвал хүүгээ Богд-оос нь татгалзуулъя. Хэрэв тэгвэл шашны чинь нэр хүнд унаж лам нар чинь хоолгүй болно " гэж айлгаа биз. Гарамжав үйлдвэр байгуулж их татвар төлсөн гэж хуцах юм. Тэр үйлдвэрийг ажил олгогч гэсэн гоё нэрээр олон хүнийг боолчилж үйл ажиллагаагаа явуулж байгаа биз дээ. Жирийн иргэдийн хөдөлмөрийг мөлжиж улс төрчдөд авилга өгч амиа аргацааж яваа ядарсан туучий.
Битгий хуцаа малаа
шүүх хэний гарт билээ
Хүүк
ЭНЭ 70 ГАРСАН ЧАВГАНЦААР УЛС ТӨР ХИЙНЭ ГЭЖ ЮУ БАЙХАВДЭЭ. ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН УЛСЫН МӨНГӨ УГААЖ ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨЖСӨН НЬ ҮНЭН Л БИЗДЭЭ. ЧУХАМ ГАДУУР БАЙЦААХ, ХОРИХ НЬ ХУУИЙНХНЫ АСУУДАЛ.
Онорцэцэгийн гутгэлгийн хэргийг цагаатгах гэсэн оролдлого ч байж болно
Монголд 10 р Богдыг тодруулсанд зарим улс маш их эмзэглэж байгаа шуу Гарамжавыг хорих байтугай гэр булээр нь хамгаалах естой юм Шуу Эсрэг хучинд уйлчилдэг хумуус Монголд бас байгаа нь сая харагдаж байна Онороо яагаад тийм олон удаа гутгэв гэдэг нь бас сонин
Өнөрөө сэтгүүлч энэ бүтээн байгуулагч, ажилсаг, улс төрч, бизнесмений эсрэг олон жил зохион байгуулалттай дайрсан шүү. Үүнийг шалгах хэрэгтэй. Үүний цаана гадаадын гар, хөл бна гэдэг хардлага ард түмний дунд их бий. Гарамжавын хувьд Монгол улсын үлгэр жишээ эмэгтэй. Тэр хүнийг муу хэлж, атаархаж байгаа хүмүүс зүгээр л шувуун толгойд нууд.
хэхэхэхэ
ОЮУНЭРДЭНЭ БОСОО ХӨХДӨГҮҮДЭЭР ДАМЖУУЛАН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТ НЭХЭЖ ДАРАМТЛААД ҮГҮЙ ГЭХЭЭР БАРЬЖ ХОРЬЖ ДАРАМТЛАСАН НЬ ҮНЭН ! ШИНЖЭЭРАВДАН ГЭРЧИЛНЭ!!!
БОХИР СОНГУУЛИЙН ПИАРЫГ ХЭН ЭХЛҮҮЛСЭН ! МАН ! ЕРӨНХИЙ ПРОДЮССЕР НЬ ХЭН ? ОЮУНЭРДЭНЭ ! ЭНЭ УДААД АРГАГҮЙ ҮНЭНД ГҮЙЦЭГДЭЖ БУЛАЙГАА ДЭЛГЭЛЭЭ !!! СОНГОГЧ ТА БҮХЭН СОНГУУЛЬДАА ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОЖ МАН БОЛОН ТЭДНИЙ ОХИН НАМЫНХАНД САНАЛАА ӨГӨХГҮЙ БУСДЫГ НЬ СОНГООРОЙ !!!
Тэнэг иргэдээ бүхэл бүтэн тусгаар тогтносон улс ийм эргүү мал шиг ерөнхий сайдтай баймааргүй байнаа. МАН ялна л биз..иднэ л биз..хулгайлна л биз..гэхдээ ийм тэнэг юмаар л 9 хийлгэмээргүй байна.
МАН энэ эмгэнээ Оюунгэрэл Алтан нараа сэмхэн устгасантай адил замаар устгана.Энэ эмгэний амьд явах хоногийн тоо гүйцэж байгаа.
ШҮГЭЛДДЭГ ЦООРХОЙ ДАНХ ШҮҮХЭД ДААЛГААД БАЙДАГ СОНИН ГАР БАЙНА ДАА. СОЦ ҮЕД Л НЭГ ИЙМ ЮМ БОЛНО.
ШҮГЭЛДДЭГ ЦООРХОЙ ДАНХ ШҮҮХЭД ДААЛГААД БАЙДАГ СОНИН ГАР БАЙНА ДАА. СОЦ ҮЕД Л НЭГ ИЙМ ЮМ БОЛНО.
Данхын хошного умалзаж байна шүү. Хүй Лянь Жао ах нь зурагт руу салаавч гаргалаа гэж даалгавар өгч хүн баривчлуулж байсан шүү.
Нэр хүндтэй гээд жаахан бүлтэрсэн байна тийм ч сайн нэр хүндтэй хүн бишүү нам дагаж юманд хүрсэн хүн шүү дээ харин баривчлах шаардлага байсан үгүй юу эргэлзээтэй шүү
Ккк Гарамжав гэж луйварчин эмээг баривчилсан бол улс төрийн зорилготой болдог юмуу!ккк
Оюун эрдэнэ бол зальтай, худалч нөхөр
ЭНХБАЯР САЙД ТОДОРХОЙ МЭДЭЭЛЭЛ АРД ИРГЭДЭД. ӨГӨӨЧ БИД СОНГУУЛЬ ӨГМӨӨР БАЙНА.
МАН-ын дарга нууц удирдамжаар хийгдсэн ажиллагаа тул нууц!
өөрөө жинхэнэ хонгилийн эзэн байна. одоо улс төрийн баривчилгаа гэж юу байнаа
яаж ч бодсон тэнэг л биш бол өмнө нь зүв зүгээр бйаж байснаа сонгууль эхлэх гэж байгаа ийм эгзэгтэй үед юу гэж л Гарамжавыг баривчлах шийдвэрийг Ерөнхий сайд өгөөд сууж байхав дээ. Аль эрт АТг-аас хэргийг нь боогоод прокурор руу өгчихсөн байсныг сая гэнэт хойшлуулашгүйгээр баривчлах прокурорын шийдвэрээр л барьсан байна лээ шд. Прокурор, Шүүх бол харъяаллын хувьд Ерөнхий сайд, Хууль зүйн сайдад падий ч байдаггүй юм шд
УЛСТӨРИЙН БАРИВЧИЛГАА ДАЛАЙЦТАЙ СҮРЖИН ЯВУУЛАХЫГ САНААРХСАН Ч МУУ САНАА ЭЗНЭЭ МАТНА ГЭДЭГ БОЛЧИХЛОО !!! НҮГЭЛ НЬ АМААРАА ЦУВМАР !!!
Улстөрийн баривчилгаа явуулахгүй гээд өөрийгөө илчихлээ ! наад МАНкурт чинь
Оюунэрдэнэ хорон санаа бульхайгаа цайруулах гэж баахан албан бичгийн хуулбар доод хөл гаруудаараа цацуулна !
Оюунэрдэнэ хорон санаа бульхайгаа цайруулах гэж баахан албан бичгийн хуулбар доод хөл гаруудаараа цацуулна !
Хууль хяналтын байгууллагууд үүрэгт ажлаа гүйцэтгэжэ байна. Хөндлөнгөөс элдэв этгээдүүд хушуу дүрж байгаа нь буруу. Заяа авгай хүртэл ямар хамаа байна.??
Хувийн бизнес нь ард түмнийг, ажиллагсадыг ямагт давхар шулан мөлждөг. Агуу их К.Маркс.
ШҮҮХ 48 ЦАГ БАРИВЧИЛСАН ЮМ БИШ !!! ОЮУНЭРДЭНИЙН ӨГСӨН ЧИГЛЭЛИЙН ДАГУУ ТҮҮНИЙ ГАР ХӨЛ БОСОО ХӨХИЙНХӨН ҮНЭН БА ЗӨВ НАМЫН ОТГОНБААТАР ЗЭРЭГ БҮЛЭГ ЭТГЭЭДИЙН ХАТГААС ШАНТААЖААР АТГ , ПРОКУРОР ЭРХЭЭ ХЭТРҮҮЛЭН 48 ЦАГ БАРИВЧЛАН СААТУУЛСАН !!! БОЛСОН ПРОЦЕСС ЕРДӨӨ ЭНЭ !!!!!!
Та нар хоорондоо хөлөө жийлцэх хооронд бүх эрх мэдлийг гадаадын заавраар үнэт зүйл бүгдийг нураах ажиллагаа хэдийн эхэлсэн
АН намыхан буюу элбэгдорж шүүхээ турхирсаар байна шүү
Гарамжав нэртэй улс төрч, нэртэй бизнес эмэгтэй. Бас Монголын Богдыг ихэр дүүтэй нь өсгөж, боловсруулах, гарыг нь ганзганд хөлийг нь дарөөнд хүргэх маш их ачааг нуруундаа үүрч яваа хүн. Энэ хүн Монгол төрийн хамгаалалтанд байх ёстой хүн. Төрөөс санхүүжилт өгч байх ёстой. Гадны далд бодлогын золиос болж болохгүй. Богдыг төрсөн , тодруулсан цагаас эхэлж энэ хүн рүү зохион байгуулалттай дайралтууд их явсан.Олны танил эрхмүүд ч гадны мөнгө авч эрчимтэй дайрсан. Одоо төрд нөлөөлж байгаад дайрч байгаа юм байна. Манай Богд ийм хамгаалалтгүй , дархлаагүй байж болоагүй. Богд руу дайрч байгаа гадны хар хүчний бодлого гэж харагдаж байна. Монголын сонгуульд ч нөлөөлөх гэж оролдож байгаа юм байна. Тэд өөрсдийн төлөөллөө хууль тогтоох байгууллагад шургуулж байж болзошгүй. Энэ бол улстөртэй маш холбоотой.
ЕС-даа ...Хэлж сануулсаар бхд чинь Ийм асуудал гаргасан Хууль,хяналтын бгуудын үйл ажиллагаанд Зураглал Хийж хамар дорхи орчноо 1 сайн ажиглаж дүгнэх хэрэг болсон бишүү?
УЛСТӨРИЙН БАРИВЧИЛГАА ХИЙНЭ !
Энэ бариючилгаа бол эрх баригчдын хийж буй бохир үййлдэл шүү.
Хэрэв монгол оронд ардчилал жинхэнэрээ явж байсан бол найруулагч Баатарын МАН-ын хар контент үзэх биш ЗГХГ-ын дарга байсан Оюунэрдэнэ, ерөнхий сайд байсан Хүрэлсүх,Ерөнхийлөгч байсаг Баттулга нарын хуйвалдаж хийсэн мухар ТЗ, нефтийн үйлдвэр ковидын заодал зэрэг нүүрсний офтек гэрээ байгуулж улсын нууцад оруулж олон зуун сая валютын хулгайг нийтээрээ хэлэлцэх байлаа. Хэрэг хуучирахгүй тул удахгүй илрэх бизээ. Одоохондоо төрийн хүчээр хэрэгээ дарлаа ч заавал илрэх болно.
тэнэг данх өөрөө өөрийгөө илчиллээ.
тэнэг данх өөрөө өөрийгөө илчиллээ.
Dashdabaa jargalsaihan geed mafia gar hul jenko elbeg tomilson humuus atg procoror shuuh udirdsaar ba diilehgui ni u
Оуюнэрдэнэ гэж зальхай, хорон санаатай, ош хонзон санагч боловсролгүй нэгэн. Энэ хүний хийж буй ажил. Оюунэрдэнийг одоо улс төрөөс бүрэн зайлуулж, херо Баатартай нь хамт урлаг соёлоор чөлөөтэй ажиллах нөхлийг гаргаж өгөх нь зөв.