sonin.mn

БНХАУ-ын Гадаад харилцааны сайд, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Ван И тавдугаар сарын 30-нд Исламын Бүгд Найрамдах Мавритани Улсын Гадаад харилцааны сайд Мухаммед Салем Олд Марзуж, Арабын Холбооны Нарийн бичгийн дарга Ахмед Абул Гейт нарын хамт Хятад-Арабын хамтын ажиллагааны форумын сайд нарын түвшний X хурлыг даргалан хуралдуулжээ.


Ван И уг хурал дээр хэлсэн үгэндээ, "Палестины асуудал бол Ойрх дорнодын гол цөм асуудал юм.


Олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамааран Палестины ард түмний хууль ёсны эрх ашгийг Хятад улс үргэлжлүүлэн тууштай дэмжих бөгөөд аль болох нэн даруй 1967 онд тогтоосон хилийн зааг шугамд суурилсан, зүүн Иерусалимаар нийслэл болгосон бүрэн эрхт тусгаар Палестин улсыг байгуулахыг дэмжинэ.


Түүнчлэн Палестин НҮБ-ын албан ёсны гишүүнээр элсэхийг Хятад улс тууштай дэмжих бөгөөд тус орны дотоодын эвлэрлийг биелүүлэхийн тулд улам их үүрэг гүйцэтгэж ажиллахад бэлэн. Газын бүсийн өнөөгийн нөхцөл байдал цаашид даамжирч болохгүй, ямар ч угтвар нөхцөлгүйгээр гал зогсоох бол олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт, мөн хүмүүнлэгийн хүнд байдлыг арилгах тулгамдсан үүрэг юм. Гэмгүй эгэл иргэдийг хохироогоод байж болохгүй. Хятад улс Арабын орнуудтай хамт шударга ёсыг дээдэлж, Палестины асуудлыг эртхэн цогцоор нь голч шударгаар зохицуулахыг хичээх болно" гэсэн байна.


Г.Бямба