sonin.mn

Тавдугаар сарын 30-нд Хятад-Арабын орнуудын хамтын ажиллагааны форумын сайд нарын түвшний X хурал БНХАУ-ын нийслэл Бээжинд болж, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван И, Мавританийн Гадаад хэргийн сайд Мухаммед Салем Олд Марзукийн хамт даргалжээ. Хуралд Арабын орнуудын Гадаад Харилцааны сайд нар, дипломат төлөөллүүд оролцож, Хятад-Арабын орнуудын шинэ цаг эриний хувь заяаны хамтын нийгэмлэгийг хурдацтай байгуулах талаар санал бодлоо солилцжээ.


Ван И энэ үеэр хэлэхдээ, "Хятад -Арабын орнуудын хамтын ажиллагааны анхны форум амжилттай зохиогдсоноос хойш Ши Жиньпин дарга болон Арабын орнуудын удирдагчдын стратегийн удирдлага дор Хятад, Арабын орнуудын хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалт нааштай ахиц дэвшил гаргаж, Хятад, Арабын орнуудын харилцаа түүхэн хамгийн тааламжтай үедээ ирсэн юм.


Хоёр тал удирдагч нарын дипломат харилцааны удирдан чиглүүлэх үүргийг сайн биелүүлж, стратегийн харилцан итгэлцэл улам бэхэжсэн юм. Бид хамтдаа анхны форумын үр дүнг идэвхтэй хэрэгжүүлсэн төдийгүй ажил хэрэгч хамтын ажиллагаа улам бэхжиж, соёл иргэншлийн солилцоо ахиж, иргэдийн сэтгэл улам ойртсон билээ." гэжээ.


Форумд оролцогчид илэрхийлэхдээ, "Хятад, Арабын орнууд нийтлэг зарчим, үзэл баримтлал, санал санаачилгатай байдаг. "Харилцан хүндэтгэх, найрсгаар харьцах, харилцан ашигтай хамтран ажиллах" нь Хятад, Арабын орнуудын харилцааны гол сэдэв мөн. “Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулах зэрэг томоохон санаачилгуудыг Арабын орнууд өндрөөр үнэлж байна. Бид Хятад улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хамтдаа бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалж, олон улсын шударга ёсыг бэхжүүлэн, улс орнуудад үр өгөөжөө хүртээхэд бэлэн байна "гэжээ.


Г.Бямба