
НЬЮ-ЙОРК, 2024 оны тавдугаар сарын 31 /VOA/. Пүрэв гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблей нисдэг тэрэгний ослоор амиа алдсан Ираны Ерөнхийлөгч Ибрахим Раисигийн дурсгалыг хүндэтгэсэн нь шүүмжлэл дагуулж, АНУ-ын төлөөлөгчид Ассамблейн хурлыг бойкотолжээ.
Нэг минут дуугүй зогсож хүндэтгэл үзүүлсний дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш тавдугаар сарын 19-нд болсон нисдэг тэрэгний ослын улмаас амиа алдагсдын ар гэрийнхэн, Ираны ард түмэнд эмгэнэл илэрхийллээ.
“НҮБ Ираны ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байж, энх тайван, хөгжил, үндсэн эрх чөлөөний төлөөх эрэл хайгуулд хамтдаа зогсоно гэдгийг би батлан хэлмээр байна. Үүний тулд НҮБ энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн бүрийн эрхийг хангахад чиглэсэн НҮБ-ын Дүрмийг баримтална” гэж А.Гутерриш мэдэгджээ.
Ираны Ерөнхийлөгч нас барсантай холбогдуулан НҮБ-ын тэргүүн эмгэнэл илэрхийлсэн тухайд А.Гутерришийн хэвлэлийн төлөөлөгч С.Дужаррик хариулах үеэрээ түүний байр суурийг тайлбарласан байна.
“Ерөнхий нарийн бичгийн дарга Иран дахь хүний эрхийн байдал, ялангуяа эмэгтэйчүүдийн асуудалд гүнээ санаа зовж байгаагаа илэрхийлэхдээ хэзээ ч эргэлзэж байгаагүй. Энэ нь гишүүн улсын төрийн тэргүүн болон өөртэй нь байнга уулзаж байсан Гадаад хэргийн сайд нар нисдэг тэрэгний ослоор нас барсан явдалд эмгэнэл илэрхийлэхэд саад болохгүй” гэж С.Дужаррик хэлжээ.НҮБ-ын гишүүн орны төрийн тэргүүн алба хашиж байх хугацаандаа нас барсан тохиолдолд Ерөнхий Ассамблей эмгэнэл илэрхийлсээр ирсэн бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч Намибийн Ерөнхийлөгч Хаге Гейнгоб, 2011 онд Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ир нарын дурсгалыг хүндэтгэж байв.
Пакистанаас НҮБ-д суугаа элчин сайд Мунир Акрам Исламын хамтын ажиллагааны байгууллагын нэрийн өмнөөс үг хэлж, Иран дахь “нийгэм, эдийн засаг, улс төрийн өөрчлөлт”-д оруулсан И.Раисигийн хувь нэмрийг өндрөөр үнэлжээ.
Харин барууны орнуудын нэг ч төлөөлөгч үг хэлээгүй ба Франц, АНУ зэрэг зарим орон төлөөлөгчөө илгээгээгүй байна. “НҮБ Ираны ард түмэнтэй хамт байх ёстой. И.Раиси 1988 онд олон мянган улс төрийн хоригдлуудыг шүүхээс гадуур хөнөөсөн зэрэг хүний эрхийг ноцтой зөрчихөд оролцсон. Хүний эрхийн хамгийн ноцтой зөрчлүүд түүний ажиллаж байх хугацаанд гарсан” гэж АНУ-ын Байнгын төлөөлөгчийн газрын хэвлэлийн төлөөлөгч Нэйт Эванс мэдэгджээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Би 2 бөөрөө зарая хямдхөн аьаач
Өөрийнхөө бөөрийг өгөөч .Монголчууд өгөхгүй ээ.Энэтхэгчүүд хил ойролцоо жижиг улсуудын хүмүүсийн бөөрийг хулхидаж авдаг талаар дэлхий даяар ШУУГИЖ байна. DR.PRADHAN aa
Фермийн амьтадаас гахай илүү эрхтэй байж болохгүй. Дэлхийн улсуудаас гахай улс илүү эрхтэй байж болохгүй. Ингэвэл ардчиллын үзэл санаанд харш.