Хар тамхи худалдан борлуулсан, хэрэглэсэн гэх хэргээр саатуулагдаад байгаа бүлэг этгээдүүдийн талаар Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЦЕГ-ын Хар Тамхитай Тэмцэх Хэлтсийн дарга, хурандаа н.Батхуяг : "Өмнөговь аймгийн хилийн боомтоор БНХАУ-аас синтетик төрлийн мансууруулах бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэн, өөрсдөө хэрэглэдэг, бусдад худалдан борлуулдаг зохион байгуулалтанд орсон бүлэг есөн хүнийг хэрэгт холбогдуулан шалгаж байна.
Мөн Дархан-Уул аймагт эмнэлгийн байгууллагын ажилтан оролцсон байж болзошгүй бусдад дамжуулан өгч, Улаанбаатар хотод тээвэрлэн авч ирж, бусдад зарж борлуулдаг бүлэг таван хүнийг саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Уран бүтээлч, олны танил хүмүүс мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй гэдэг мэдээллийн дагуу шалгах ажиллагаа явуулж, таван хүнийг шалгаж байна. Өнөөдрийн байдлаар арван есөн хүнийг шалгаж, гурван хүн дээр таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа. Тээврийн жолооч нар нойроо хүргэхгүй байх гэж сэргээшийн төрлийн бодис хэрэглэж байна. Монгол Улсын хэмжээнд мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг хүмүүсийн судалгааг төрийн болон төрийн бус байгууллагууд хийж, олон янзын тоо гаргасан байдаг. Гэхдээ ДЭМБ-ын судалгааг хийдэг аргачлалаар хийсэн хар тамхи хэрэглэгчдийн судалгаагаар 15-65 насны, 100 мянган хүн тутмын 2,7 хувь нь хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан. Энэ насны 2,3 сая хүн Монгол улсад байгаа. Энэ аргачлалаар тооцож үзвэл 60 мянга орчим хүн байж болзошгүй. Мөн нэг хэрэглэгчийн ард 4-6 хүн байдаг гэж олон улсад үздэг. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн 5 мянга орчим хүн бий. Үүний ард 20-30 мянга орчим хүн байж болзошгүй юм. Сүүлийн таван жилийн байдлаар 1500 орчим хүн хар тамхины гэмт хэрэгт холбогдсон. Үүнд дүн шинжилгээ хийж үзэхэд 15-25 насны хүүхэд залуучууд 56 хувийг эзэлж байна.
Нийт 92 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байна. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь буюу 60 орчим хувь нь ажил орлоггүй, 58 хувь нь бүрэн дунд боловсролтой хүмүүс байна. Иргэд хар тамхи, мансууруулах бодисыг их мөнгөтэй, өндөр орлоготой хүмүүс л хэрэглэдэг гэж ойлгодог.
Гэтэл Монгол Улсын нутаг дэвсгэрт зэрлэг байдлаар ургадаг олсны ургамал олон мянган га газрыг хамран ургаж байна. Үүнийг түүж бэлтгэхэд ямар нэгэн хөрөнгө мөнгө шаардлагагүй, үүнийг янз бүрийн байдлаар мэдээлэл авч, түүж хэрэглэж байгаа тохиолдол их байна. Тийм учраас хөрөнгийн хэмжээ ялгаагүй юм. Нэгэнт донтогч болчихсон хүн мансууруулах бодис олж авч, хэрэглэхийн тулд өөр төрлийн гэмт хэрэг үйлдэх нь их байдаг. Хулгай, болон залилан, биеэ үнэлэх гэх мэт олон гэмт хэрэг үйлдэх тохиолдол байна. Хүний амь нас хохироосон тохиолдол ч гарсан. " гэв.
М.Чой
Сэтгэгдэл10
Хар тамхичин болчихсон хүн хогнуудтай тэмцэх бус уг шалтгаан болсон сэтгэл оюунд нь хандах ёстой юм.Социализмын үед зөвхөн хятадууд болон эрлийзүүд л хэрэглэдэг байсан. Гэтэл дүр эсгэсэн хуурамч ардчилал гарч ирснээр иргэдийн ёс суртахуун ялзарч ийм байдалд хүрчихээд байна. Уг шалтгаан нь дүр эсгэсэн хуурамч ардчилалд байна.
Har tamhind orson bol?engerseen yheheen l hyleehees eereer yahab dee!!!!!hamgiin salj boldoggyi ygyilegden dontddog ed gee biz dee!!!Holliybyydiin jujigchid chini ikhe l ene tamhind orj eersdiinhee saihan chagaan amidralaa aldsan gytamsigt dyryyd ikhe bii...Minii saihan Mongoliin irged har tamhind orloo geheer yah gej?....gesen asyylt garch irne.......hair ni dendeed yy?...chadgalan amidral ayandaa l hyniig eeriig ni bii bolgodog bolood ter yy?.....naad nytag deer chini 21-zyyn ta naraas emne olon zyyn jil Mongolchyyd amidarsaar irsen yum gehdee har tamhi tatah deeree tylj baisangyi ee!!!
Орос цэргийн дарга нар их тариалдаг байсан тэндээс л үр нь хийсээд энд тэнд ургаад их хэмжээний талбайд тархсан ялангуяа Сэлэнгэ Төв Дорнод зэрэгт. Харин Ардчилал хамаагүй Социализмын үед их тархсан ургамал
Битгий тэнэгт. Зэрлэг олс чинь зэрлэг ургамал, тариалангийн талбайд хог ургамал болж ургадаг
Ажилгүй тэгсэн мөртлөө хар тамхи авч хэрэглэнэ гэдэг нь цаана хууль бус бохир мөнгөөр л авч байгаа ш дээ!
Филлипины 1 ерөнхийлөгч хайр найргуй будаад бсан . Тэр тусмаа төрийн албаныхны булгийг буур хайр найргуй буудан алаад бсан чиэь сайд энэ тэр улсууд буруугаа хулээгээд гарч ирснээр хар тамхибхгуй болсон бх жишээтэй манайд тэгвэл алга болох бх даа
Филлипины 1 ерөнхийлөгч хайр найргуй будаад бсан . Тэр тусмаа төрийн албаныхны булгийг буур хайр найргуй буудан алаад бсан чиэь сайд энэ тэр улсууд буруугаа хулээгээд гарч ирснээр хар тамхибхгуй болсон бх жишээтэй манайд тэгвэл алга болох бх даа
Naaduul chin buur ayultaig heregleed amid zombi bolood bgaam bishuu. Mash ayultai ter tsagaan nuntag bol neg l hereglewel dontdog gesen Iim yum oruulj bgaa etheediig mash changa shiitge
Монгол улс Филлипин болсон юм биш үү? Яана даа ард түмэн минь. Мөн хүнд сорилтуудыг давах нээ. Филлипин улсын нэг Ерөнхийлөгч хар тамхичдыг шууд гудамжинд буудах шийдвэр гаргаж байсан биз дээ.
хар тамхитай холбогдсон хүмүүсийн шийтгэл гэж хөгий юм билээ ял нь маш бага хүндэрүүлэх хэрэгтэй 100 мянган төг-р торгоно гэх шиг