sonin.mn

Өнөөдөр Ховд.мн сайт тун ноцтой нэгэн үйл явдлын тухай мэдээлэв. Тодруулбал Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн засаг дарга, МАН-ын үүрийн дарга Л.Цэнд-Аюуш иргэдэд мөнгө тарааж, саналын хуудас бөглүүлж байгаа үйл явдлыг газар дээрээс нь сурвалжилжээ. Мөнгө авч, саналаа өгсөн хүний яриа, Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн засаг дарга, МАН-ын үүрийн дарга Л.Цэнд-Аюушийн хэлэх үггүй бантсан дүрс бүхий бичлэгийг уг сайт нийтлэв.


Сонгууль болоогүй байхад саналын хуудсан дээр МАН-аас нэр дэвшиж буй 10 хүний нэрийг бөглүүлж, мөнгө тарааж буй гэх энэ үйл явдал хэрэв үнэн бол тун ноцтой юм.


Ийнхүү сонгуулийн луйвартай холбоотой анхны маргаан УИХ-ын сонгуулийн 2-р тойрог буюу Говь-Алтай, Увс, Ховд, Завхан аймгаас гарлаа. Уг тойрогт МАН-аас Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Ц.Цэрэнпунцаг нарын тэрбумтнууд, МАН-ын ЕНБДарга, ЗГХЭГ-ийн Дарга, Монгол Улсын Сайд Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Ч.Хүрэлбаатарын баруун гар гэгдэх Б.Заяабал, Ховд аймгийн Засаг Дарга Э.Болормаа, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Сайд асан З.Мэндсайхан, Ковидын үеийн өчнөөн тэрбумын асуудалд нэр холбогддог Эрүүл Мэндийн Сайд асан С.Энхболд нар нэр дэвшсэн. Тэд өөрсдийгөө "Морьтой Аравт" хэмээн нэрийдсэн юм гэнэ.


С.Сарнай