Нийгмийн амьдралын бүх талыг (улстөр, эдийн засаг, оюун санаа) ардчилах үндсэн дээр өөрчилж шинэчлэх зорилго, түүний хэрэгжилт бол шинэ зүйл биш. Энэ нь хэдэн зуун дамнан яригдаж, бас туршигдсаар ирсэн онол, сургаал билээ. Гэхдээ төгс төгөлдөр болчихсон ардчилал, ардчилсан улс орон, нийгэм өнөө хэр үгүй хэвээрээ л байгаа болно. Ардчилсан өөрчлөлтүүдийг хийж, туршаад буцаж няцсан улс орон хэдэн арваар тоологддог. АНУ-ыг ардчиллын эцэг улс гэх нь буй. Энэ бол өнгөцхөн хандсан үнэлгээ.
Яг үнэндээ бол тэнд хүний эрх нь хоосон тунхаглал төдий, чөлөөт байдал нь анархизмруу хэлбийчихсэн, нийгмийн харилцааны бүх талд өнгө мөнгө ноёрхдог, төр засаг нь элит давхраа, олигархиудын ашиг, сонирхолд л үйлчилдэг, захирагддаг.
Дүр эсгэсэн ардчиллыг хуурамчлан бүтээх, экспортлох, ашиглах арга, технологид АНУ-ын олигархиуд үнэнхүү гаршиж, мэрэгшжээ. Дэлхийн олон оронд ардчилал нь өнөөдөр сонсоход яруу үгс, харахад гоёмсог баг, зэрэглээ төдий, харин колони байсан орнуудын хувьд бол бүр оготны хавхан дахь бяслаг болж хувираад байна.
Ардчиллын нийслэл гэгддэг АНУ-д төр засаг нь
НЭГДҮГЭЭРТ; олигархиуд, цэргийн зэвсэг үйлдвэрлэдэг концернуудын ашиг, сонирхлыг,
ХОЁРДУГААРТ; эрх барьж буй намын удирдах бүлгийн ашиг, сонирхлыг,
ГУРАВДУГААРТ; үндэсний хөрөнгөтний ашиг, сонирхлыг л эрхэмлэдэг. Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, амьдралын түвшинд төр засаг нь ямагт л хайш яаш ханддаг.
Ковид-19 энэ байдлыг нь дэлхий дахинд илчлэн харуулсан юм. АНУ-д ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, парламентын хоёр танхимын дарга нар нь банк-санхүүгийн эзэд, олигархиудынхаа л гар хөл, утсан хүүхэлдэй болж байдаг. Эс тэгсэн тохиолдолд тэд элдвээр хорлогдож, амь насаа ч алддаг. Жишээ нь ерөнхийлөгч асан долоон хүний амь насанд халдаж дөрөв нь амь үрэгдэж, гурав нь шархдаж байжээ... АНУ-д хэвлэл-мэдээллийн байгууллагууд нь төр, засгийн эрхшээл, хатуу хяналтанд байж, ард иргэдээ худал мэдээлэл, хуурамч сурталчилгаагаар төөрөгдүүлж, амьдралын үнэнээс ямагт хол байлгах үүрэг гүйцэтгэдэг. Хүн төрөлхтний амин чухал асуудлууд, хөгжлөөр сул орнуудын нийгмийн асуудлууд, геополитикийн уламжлал ба өнөөгийн байдал, банк-санхүүгийн элдэв заль мэх, тивүүдийн болон улс орон нэг бүрийн түүх, уламжлал, өвөрмөц байдал, соёл-иргэншлүүдийн онцлог мэтийн асуудлуудаас хүн амынхаа олонхыг хол, хөндий байлгахыг элитүүд нь чармайсаар иржээ.
Ухамсар дорой массыг тэд хүссэнээрээ л мал мэт тууж, хөтөлж, залж чиглүүлсээр байна. Тэдэнд жолоодлого авдаг хаос байдал, зоргоороо байх, аашлах сонирхол бүхий харанхуй масс л хэрэгтэй байдаг. Масс бол тэдний хувьд “материал, түүхий эд” төдий.
Том толгой баячуудынхаа дохио, зангаагаар ажиллаж чадах, гэхдээ ард иргэдийн дунд зохих хэмжээний нэр хүнд бүхий хүнийг л тэргүүн баячууд нь олон арван сая доллар зарцуулан байж ерөнхийлөгчөөр тодруулдаг. Тийм байдлаар сонгогдсон ерөнхийлөгч нь эн тэргүүнээ банк-санхүүгийн эзэд, цэрэг зэвсгийн үйлдвэрийн эздийн хөшигний цаан