Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Алтан намар-2024” ургацын баярын үйл ажиллагаанд оролцсоныхоо дараа Дархан хот дахь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны шинэ байранд ажиллалаа.Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үеэрээ яамны удирдлагын бүрэлдэхүүнтэй уулзаж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нэгдсэн бодлого төлөвлөлт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдал буюу “Хүнсний хувьсгал” болон “Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцов.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр энэ үеэр яам Дархан-Уул аймагт шилжсэнээр салбарын хөрөнгө оруулалтын бодлогыг төвийн бүс рүү чиглүүлж, хүнсний болон хөнгөн үйлдвэрийн кластерууд, бусад төрлийн үйлдвэрлэлийг төвийн бүсэд хөгжүүлэхээс гадна тариалангийн эргэлтийн талбайг 200 мянган га-гаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, цаашид хүнс экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлж “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.
Үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж, бодит үр дүнд хүргэх зорилгоор Монгол Улсын Их Хурал 36 дугаар тогтоол баталж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт ирэх таван жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт хийхээр шийдвэрлэж, Засгийн газарт тодорхой үүрэг, даалгавар өгсөн.
Түүнчлэн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг буюу төвийн бүс нутгийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс” болгохоор төлөвлөсөн.
Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймагт шилжүүлэн байршуулах шийдвэр гарсан юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймагт шилжүүлэн байршуулах шийдвэр үе шаттайгаар хэрэгжиж, яамны бүрэлдэхүүний эхний ээлж, Хөдөө аж ахуйн корпорац, Хөдөө аж ахуйн бирж Дархан хотноо шилжин ирсэн байна.
Мягмар - 04 сарын 07,
2026
Сэтгэгдэл13
Хэт хамааралтай
Ийм ч тэнэг төртэй бх гэж!!!
Болж бн! Дарханд Хунс ,ходоо аж ахуй нь яам!
Болж бн! Дарханд Хунс ,ходоо аж ахуй нь яам!
ХАР МАШИНЫ ЛУЙВРЫГ ГАН-ОЧИР БАТАЛЖ ЧАДВАЛ ЭРХ БАРИГЧИД ТӨРИЙН ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛНО
ХАР МАШИНЫ ЛУЙВРЫГ ГАН-ОЧИР БАТАЛЖ ЧАДВАЛ ЭРХ БАРИГЧИД ТӨРИЙН ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛНО Ийм утга бүхий ярилцлагыг Монголын хамгийн нөлөө бүхий өдөр тутмын "Өдрийн сонин"-д иргэн Ган-Очир саяхны өдөр өглөө. Түүний хэлж буйгаар 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр санал тооллогын хар машинд нөлөөлсөн байна. "Гуравдагч серверт сонгуулийн үеэр 30 минут гаднаас нөлөөлсөн гэдэг нотолгоог Канадын компаниас надад ирүүлсэн гэж тэр нэмж хэллээ. Улмаар Олон улсын ІТ компанийн шалгалт оруулах хүсэлт тавьсан. Хөндлөнгийн бие даасан, мэргэжлийн компанийн оролцоотойгоор дүн шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулна. Буруутай бол би шоронд ороход бэлэн. Харин эрх баригч намынхан буруутай бол.. гэж хэллээ. Хар машинаар иргэдийн саналыг луйвардсан нь тогтоогдвол эрх баригч нам унах болно. Унах ч биш гэмт хэрэгтэний суудалд шилжинэ. Тэгэхээр олон жил маргаан дагуулсан энэ хар машиныг сайтар шалгах, худал үнэнийг нь хар цагаанаар нь ялгах, иргэдийн санал эзэндээ очсон эсэхийг магадлах цорын ганц боломж нээгдлээ
Ган-Очирын яриа ямар ч үндэслэлгүй хийрхэл бас гүтгэлэг
чанартай хямд хүртээмжтэй бүтээгдэхүүн. тэрнээс биш энэ баярын жавхаа мавхаа хэрэггүй хуурамч. дараа нь гаднаас бөөн гурил буудай оруулж ирдэг. хоцрогдсон хурлууд хэрэггүй ээ.
Darhan hot yamtai boloo yu teneg setguulchee yagaad iim teneg yum be? Toriin terguunii ajil bichij baigaa bizdee?
австрийн жишигээр тариалангийн бүс хөдөө рүүгээ нүүж байгамаа.
Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулж төрийн яам орон нутагт буюу өөрийн салбарт ойртож буй нь удирдлагын хувьд зардал багасаж авах арга хэмжээ нь хүртээмжтэй бөгөөд шуурхай болох маш оновчтой зөв шийдэл болсон гэж сайшааж бгаа.
Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулж төрийн яам орон нутагт буюу өөрийн салбарт ойртож буй нь удирдлагын хувьд зардал багасаж авах арга хэмжээ нь хүртээмжтэй бөгөөд шуурхай болох маш оновчтой зөв шийдэл болсон гэж сайшааж бгаа.
яамд нь орон нутагт тарж байршдаг улс монголоос өөр байдаг юмуу. төрийн нэгдмэл байдал алдагдаж бөөн чирэгдэл, нөгөө сайданцар нь өдөр бүр их хуралд суух гэж дарханаас явахуу эсхүл утсаар яамаа удирдах уу. тэнэг малууд. бөөн шоу