sonin.mn

Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа бүтэн 2.8 жилийг (985 өдөр шөнө) үдээд байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом ТВ, Telegram Freeдом сайт, НАТО-гийн ЕНБД Марк Рютте, Литва улсын улс төрч Даля Грибаускайте, ОХУ-ын Засгийн газрын дарга асан Михаил Касьянов нарын ярьсанаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.

 

HАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте Хойд Солонгосын цэргүүд ОХУ-ын Курск мужид шилжин ирснийг нотлон, байдал маш ихээр хурцадлаа гэж дүгнэжээ.


Орос -Хойд Солонгосын цэргийн хамтын ажиллагаа нь Солонгосын хойг төдийгүй, Ази, Энэтхэг- Номхон далай, Европ-Атлантын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, НҮБ-ын шийдвэрүүдийг бусниулж байгаа учир энэ явдлаа зогсоохыг шаардаж байна. Энэ нь дайнд 600 мянга гаруй цэргээ алдсан Путины цөхрөлийг илтгэн харуулж байна гэж Рютте тэмдэглээд Оросын хохирлыг хүлээн зөвшөөрчээ. Алагдаж шархадсан нь 600 мянгыг давсан уу, алагдсан нь тэр үү гэдгийг ноён Рютте нарийвчлан хэлээгүй ч ийм их хохирол амслаа гэдгийг тэмдэглэжээ.