УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа, Б.Түвшин, Д.Энхтүвшин нар Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлжээ.
Уг шаардлагадаа: "2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан МАН, АН, ХҮН намаас бүрдсэн хамтарсан Засгийн газар нь эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах, хувийн хэвшлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, татвар, нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн.
Тус улс төрийн намууд нь 2024 оны ээлжит УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, төсөв мөнгөний оновчтой бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр “...Монгол Улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хэмжээг 25 хувь хүртэл болгож бууруулна, Монгол Улсын нэгдсэн төсвийн зардлыг 20 хувиар танана, Төсвийн зарлагын тэлэлтийг хязгаарлаж, төсвийн алдагдлыг бууруулна, Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 40 хувиас доош тогтмол хадгална...” хэмээн тусгаж, Монголын ард түмэнд амалсан.
Харин Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2025 оны төсвийн төсөл дэх нийт зарлагын хэмжээ 35.8 их наяд төгрөгт хүрч 5.3 их наяд, ЗГ-ийн өр зээл 40.5 их наяд төгрөгт хүрч 5 их наяд, төсвийн урсгал зардал 26.0 их наяд төгрөгт хүрч 3.6 их наяд төгрөгөөр тус тус нэмэгдэж, төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг болж байгаа нь дээр дурдсан амлалтуудын эсрэг үйлдэл болж байна.
2025 оны төсвийн төсөлд тооцоо судалгаанд үндэслээгүй, ач холбогдлоор нь эрэмблээгүй, хууль зөрчсөн, олон тооны үр ашиггүй дараах зардлууд тусгагдсан байна. Үүнд:
2025 оны төсвийн төслийн зарим урсгал зардлыг 2022 оны төсвийн гүйцэтгэлтэй харьцуулахад:
- албан томилолт, зочны зардал 28.7 тэрбум төгрөгөөс 111.7 тэрбумд хүрч 4 дахин;
- тавилга, эд хогшил, урсгал зардлын зардал 121.3 тэрбум төгрөгөөс 267.9 тэрбумд хүрч 2.2
- дахин;
- хүүхэд залуучуудад соёлын үйлчилгээ үзүүлэх 18.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эрхийн бичгийн шинээр тараах
- мэдээллийн технологийн үйлчилгээ 19.4 тэрбум төгрөгөөс 69.3 тэрбумд хүрч 3.6 дахин;
- бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр 737.5 тэрбум төгрөгөөс 1.9 их наяд хүрч 2.5 дахин;
- бараа үйлчилгээний бусад зардал 450.5 тэрбум төгрөгөөс 964.2 тэрбумд хүрч 2.1 дахин өссөн байна.
2025 оны төсвийн төслийн зарим хөрөнгө оруулалтын зардлыг 2022 оны төсвийн гүйцэтгэлтэй харьцуулахад:
- улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах тоног төхөөрөмжийн зардал 239.8 тэрбум төгрөгөөс 817.5 тэрбумд хүрч 3.4 дахин;
- их засварын зардал 142.9 тэрбум төгрөгөөс 290.7 тэрбумд хүрч 2 дахин;
- Үндэсний аудитын газрын дүгнэлтээр зураг төсөвгүй, магадлал хийлгээгүй 716.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 18 төсөл арга хэмжээг хууль зөрчин төсөлд тусгасан байна.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөгжлийн томоохон төслүүдийг эхлүүлэхийг бид дэмжиж байна. Гэвч томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх нэрийн дор нийт зардлын 72.6 хувийг бүрдүүлж урсгал зардлыг их хэмжээгээр нэмэгдүүлж байгааг эрс эсэргүүцэж байна.
Төсвийн энэхүү тэлэлт нь хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагаанд нэмэлт дарамт учруулах, инфляцийг 2 оронтой тоонд хүргэх, төлбөрийн тэнцэл муудах, төгрөгийн ханшийг сулрах, гадаад валютын албан нөөцийг бууруулах зэргээр макро эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.
Иймд инфляцийг нэг орон тоонд барих, ханшийг тогтвортой байлгах, иргэдийн бодит орлогыг хамгаалах, хувийн хэвшлийн тэлэх боломжийг бүрдүүлэх үүднээс Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг буцаан татан авч, өмнөх оны түвшингээс нэмэгдүүлэхгүйгээр төрийн бүтээмжийг дээшлүүлэх замаар нийт урсгал зардлыг 3.6 их наяд төгрөгөөр бууруулан, дахин өргөн мэдүүлэх шаардлагыг үүгээр хүргүүлж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ таныг улс төрийн манлайлал үзүүлэн уг шаардлагыг хүлээж авна гэж итгэж байна." гэсэн байна.
Сэтгэгдэл35
Ерөнхий сайдыг шууд огцоруулж эх орон, ард түмнээ хайрладаг, худлаа ярьдаггүй, жинхэнэ өндөр боловсролтой, аж ахуйн ажлын туршлагатай, худлаа попордоггүй, хүн чанартай, зөв хүнийг дараагийн ерөнхий сайдыг сонгох хэрэгтэй байна.
Чамд санал болгох хүн байна уу,,,нэрлээч хөө,,,,маньд нь бол байнаа,,,миний отгон дүү байнаа,,,бас түүний найзууд байнаа,,,одоо нас 40 гарцгаалаа,,,,,шижигнэсэн залуус байнаа,,,
Бээжинхүү Дан Хао дэмжих үү..Маш олон даргын албан тушаал аль эрт бий болгож урьдчилж зараад мөнгийг нь аваад баас болгоод гаргачихсан шүү..
Албан тушаалын наймаачин худалдаачин Данхыг огцруулья.Сайдын албан тушаалыг гэхэд л 2 тэрбумын үнэ хүргэн зарж идсэн сураг байгаа шүү..Томилсон сайдуудыг сайн харцгаа..Дандаа баячууд байгаа биз...2 тэрбумыг тоолоод өгөх хүн тун ховор.
Данх Фүүк тэргүүтэй МАН-ынхан амш их хэмжээний авлигал авч Номтойбаярыг буцааж саарал ордонд оруулахын тулд 126 гишүүнтэй болох хуулийг гаргасан шүү. Өмхий хар малууд аа..
Зөв шүү, УИХ-ын гишүүн бүр ингэж нухацтай хандах ёстой шүү
elbegdorjiin hamaatangyyd byy hyz aa!!!
Danhar huu dampuuruulahaar shiidchihsen yum bishuu
Зөв шүү дээ элдэв тооцоо зураггүй, хэн нэгэн хүний санаанаас гаргасан төсөв өө хасах хэрэгтэй. Нэгж байгууллагаас нь санал асуугаагүй төсвүүд байна. Тухайлбал ХААИС-ийг орон нутагт шилжүүлэх нэртэй нийт 1.6 тэрбум сайдуудын багцад харагдсан. Эдгээрийг эхлээд танах хэрэгтэй
Тэнгэрийн андгай ч билүү,,,,2 гомогийн нүүр нүүрээ эгц ширтэлцсэн,,,,шавар хөшөө бариад,,,буулгаад,,,,,дахиад чулуу шавар овоолдог шиг л юм болоод байгаамдаа,,,
Zuv demjij bna
Мафижсан ТӨР тэй боллоо энэ бол болоод бдаг юм биш Нэг тэсрэнэ хэзээд Ард түмэн ялж бсан түүхтэй юм
Тэмүүлэнгээс маш хариуцлагатай бодлоготой зүйл гарах болов. Аа харин Данх нь даан ч тоо мэдэхгүй л дээ цаадах чинь. 4 аргын тоо ч мэдэхгүй галч хийж бсан л хүн шд. Ямар сайндаа л амнаас нь гарсан тоо болгон өөрийг нь онигоонд шаадаг шд.
Угаартсан ард түмэнд соёл моёл ч хэрэггүй байх вий! Хгхарын бохирдлоо шиидээч !
ta nar ajil hiilgehgui byy hyz aa!!!gelegnyyd ee!!Elbegdorj chini bis!!!!ene zasag chaasaa ybana....
Төсөвийг зориуд алдагдалтай оруулж ирсэн сангийн сайд ыг огцоруулж,цааилвал ерөнхий сайд хд ч хариуцлага ьооцож байх ёстой
Жавхлан гэгч бу хар чулууг зайлуулахгүй бол Оюун-Эрдэнэ хүүг хорлоод дуусна шүү!!!
Chi naad turiin zugaalga.uul ovoo tahih gj heden mashin achaa teesh.200.300 hunii ajil barj.tuseviin mungeer tuildagaa boli.Ta nargui uul usaa tahij shuteed amidraad irsen.Zunii nuur dalaid yvdag aylalaa huviaraa hiitsgee.Esvel zailj uz Chadajgui.chadvargui.medleggui muher.
Chi naad turiin zugaalga.uul ovoo tahih gj heden mashin achaa teesh.200.300 hunii ajil barj.tuseviin mungeer tuildagaa boli.Ta nargui uul usaa tahij shuteed amidraad irsen.Zunii nuur dalaid yvdag aylalaa huviaraa hiitsgee.Esvel zailj uz Chadamjgui.chadvargui.medleggui muher.
Chi naad turiin zugaalga.uul ovoo tahih gj heden mashin achaa teesh.200.300 hunii ajil barj.tuseviin mungeer tuildagaa boli.Ta nargui uul usaa tahij shuteed amidraad irsen.Zunii nuur dalaid yvdag aylalaa huviaraa hiitsgee.Esvel zailj uz Chadamjgui.chadvargui.medleggui muher.
Энэ засгийн М А.Н гаруудыг сайд нэртэй ЭНХАМГАЛАН, НОМИНТОЙ ОГЦОРОХЫГ ШААРДАЖ БАЙНА. ЦАЛИНГААС ЦАЛИНГИЙН ХООРОНД ӨР ЗЭЭЛТЭЙ АМЬДАРЧ БАЙГАА цагдаа цэргийн тэтгэвэр тэтгэмж насаар оролдож бна.
Зөв эхлэл. Төсвийг алдагдлыг багасгах нь УИХ - ын үүрэг. Цаашид засаг , иргэдийн төлөөлөл хоёроо салга.
номин нууц зардлаа хэн нэгэн эрхтэн дархтны ажил ч юм уу ийм нэг маапаантай юмаа 18 тэрбум хүүхдэд кино үзүүлнэ гээд гүрийгээд байгаам биш үү дээ тамгагүй төр бас нэг жүжиг нтр биш бээз
Zuv. Demjij ba.
Temuugee Duu (tanihgui ch mash ih hundeldeg), 3 Shinkov Gishuudee 2 garaa urgun, urgun, urgun demjij bnaa. Ene 4 maani Ene Parliament dahi Shudraga Unenii Er Zotigtoi Duu Hooloi ni bolj buid bayartai b. Tusuv batlah ue bol hamgiin notstoi, hulgai luivar ni HULGAICH-uudtaigaa il tod haragddag ch Shuumjilseer baisan ch 1000% batlagdaad yavchihdag Turiin Mash Tom Luivar bdg. Mash Undur Bolovsroltoi, mash sain jinhene soeltoi English-tei Temuuge duug udaan ajiglallaa. Urvasangui, hudaldagdsan-gui, Tusuviin Reformoo er shulmas, uyynd ch, yaasan ch tsaddaggui, bainga usuhiin ulun yavdag Javhlan saidaar balluulsan ch Unet Zuil, Humuujil, Uzel Surtaldaa Unench yavaag hundetgej bnaa. Tsel zaluuhan Bayarmaa Hatagtai, miatrashgui diildeshgui nugarashgui temtsegch Enhtuvshee Duu, mash onovchtoi, undur medlegeer zevseglesen strategch-attacklagch Tuvshee Duu nartaigaa duu hooloi negtei bnaa. If needed I'm ready to help you not only domestically but also internationally.
end deed hunee iim boltol n erguutuulj bg n hen be ? sangiin said uu ? baknii ezen uu? Temuulen zuv ymand shudraga handag bn ter Uchiraliig bodvol unen bolsrol ezemshsen zaluu ym !
Тэнд очиж өр тавьж ирээд өөрсөддөө хууль, журам гаргаж зарцуулаад улсыг өрөнд улам лав оруулаад иймэрхүү ажил л хийдэг дээ.
Зардал арай ч дээ.ЕСайдаа мадлаад бдгийн биш биз нөгөөдүүл нь.
126 - гийн ҮНЭН ДҮР - мөн чанарыг харцгаая , БОЛОМЖ ...
Nobsnyyd aa!!!ajild bitgii saad bolood bai!!!yum yzeegyigeen heterhii haryylahsan geed ajild saad byy bol?.....Manaihaas bysad gyrend ene mengenii dyn baga hereg?.....ikhe hyrald syyh nereer saad bologchidiig ardyyd bid ynen nyyr charaigaar ni harah chag boljee!!!
elbegdorjiin yldegdeluud byy hyz aa!!!gelegnyyd ee!!!ta nart zasag ogchoryylah ch ner yldehgyi ee;;;zail nobsnyyd aa!!ajil hiilgehgyi tesebt egsen ynen eltegiig byryytgadag hen be?....nobsnyyd aaa!!!!!!!!!!!!!!!!hyychinii chini Elbegdorj,>Saihanbilegtei chini adilgyi ee!!ideh yyh yum baihgyi ee:!:ene teseb gaigyi endert garah ni MONGOLiin hegjil debsild heregtei!teseb gachaagaad baigaa nehedyyd bol hyychin adlagdsan nobsnyyd hiij baigaa hereg?..............zail aazail!!!!!!!!!!!!!!!!!!!!
Төсвийг их хурал баталдаг шүүдээ. Тэндээ яриад л шийдэхгүй юу. Ерөнхий майд дангаараа шийднэ эж юу байхавдаа.
Тавилга, эд хогшил, урсгал зардлын зардалын 267.9 тэрбум, хүүхэд залуучуудад соёлын үйлчилгээ үзүүлэх 18.3 тэрбум, албан томилолт, зочны зардал 111.7 тэрбумын талыг тус тус хасаж танаад, зураг төсөвгүй, магадлал хийлгээгүй 716.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 18 төсөл арга хэмжээг хууль зөрчин төсөлд тусгасан байгааг бүгдийг хасаад суларч байгаа 915 тэрбумаар эмнэлэг, сургуулиа өөд нь татсан дээр дээ.
Ene bolovsrolgui maanag erunhii saidaas odoo salyaa, icheed bn umnuus n , tusuv heléltsej bhad gadaad yavtsan , yagad gevel yu ch yarij chadahgui gedge medeed, yarival zarlan shu gj johon ailgadag
Наадах чинь ч бага бна.Элдэв янзын томилолт хурал семинар тавилга зэрэг бүх зардлаа хас тана та нарыг тэжээх гэж бид татвар төлдөг юм уу