
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн урилгаар 2025 оны 03 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ нь энэ онд тохиож байгаа хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Польш Улсад 12 жилийн дараа хийх айлчлал юм.
Хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгнө. Ерөнхийлөгч мөн Польшийн Парламент, Засгийн тэргүүн нартай уулзана.
Айлчлалаар уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулахын зэрэгцээ эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, палеонтологи, археологи, хэвлэл мэдээлэл, соёл, кино урлаг зэрэг чиглэлээр хамтын ажиллагааны 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Түүнчлэн Варшав хотноо Морин хуур найрал хөгжмийн тоглолт, бизнес форум зохион байгуулна.
Сэтгэгдэл2
энэ нэг үнэн дүп толгой байнаа,ингэж ямар ч үр дүнгүй баахан гарын үсэг зурах шаардлага байхгүй л баймаар манайд чухам ямар ашигтай гэж,франц явж ирээд монголын нүүрсний экспортыг унагалаа,чаддагийм бол цаад францдаа зараа гэж сануулга өгөөд байгааг ойлгодоггүй ээ,одоо оросоос ямар сюрприз ирэхийг тааж мэдэшгүй, хятад, орос 2 гадны улсаар нутаг дээгүүрээ шар нунтаг тээвэрлүүлэхгүй гэвэл яахыг эрхбиш бодсон баймаар,явж явж франц монголын ураныг хужаад зарах байхоо,ОТ зэс хужаа руу л зөөгдөж, мөнгө нь гадныхны хармаанд орж байгаатай адил юм болох вий,тэгж байснаас шууд хужаатайгаа наймаалцвал уг нь дээр баймаар???
Эргүү нүүрсчин, казиночин хулгайч чаддаг юм бол өөрийнхөө мөнгөөр ингэж доншуучилдаа!!! Дээрээс нь баахан бөгс долоогчидоо дагуулаад шаачихна шүү!