
ОТТАВА, 2025 оны гуравдугаар сарын 10 /Reuters/. Канадын Төв банкны ерөнхийлөгч асан Марк Карниг тус улсын эрх баригч Либерал намын шинэ дарга болсныг ням гарагт зарласнаар тэрбээр дараагийн ерөнхий сайд болохоор боллоо. Либерал намын даргыг сонгох санал хураалтын эцсийн дүнгээр М.Карни 85.9 хувийн санал авчээ. Ингэснээр тэрбээр есөн жил гаруйн албан тушаалаа хашсаны эцэст нэгдүгээр сард огцрохоо зарласан Жастин Трюдогийн халааг авахаар болж байна.
Либерал намын шинэ дарга ойрын өдрүүдэд Ерөнхий сайд болж, Ж.Трюдогийн эрин үе дуусах юм. Гэсэн хэдий ч санал асуулгуудын дүнгээр Консерватив намынхан үл ялиг тэргүүлж байгаа тул тэдний засгийн эрхэнд байх хугацаа хязгаарлагдмал байж магадгүй юм.
М.Карни бүх нийтийн сонгууль явуулах өдрийг товлох бөгөөд сонгуулийг ирэх 10 дугаар сарын 20-ноос өмнө явуулах ёстой. Өмнө нь Канадын Төв Банк болон Английн Төв банкийг тэргүүлж байсан М.Карни эхлээд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс учруулж буй тарифын аюул заналхийлэлтэй тэмцэх хэрэгтэй болно. Д.Трамп Канадыг өөртөө нэгтгэх талаар удаа дараа ярьж, тус улсын бараанд татвар ногдуулж, дараа нь уг ногдуулах шийдвэрээ хойшлуулж байгаа нь тус улсын эдийн засгийн амин сүнс болсон хоёр талын худалдаанд аюул учруулж байна.
“Д.Трамп Канадын ажилчид, гэр бүл, бизнесүүд рүү дайрч байна. Бид түүнийг зорьсондоо хүрэхийг зөвшөөрч болохгүй” гэж М.Карни хэлжээ.
Канадад ногдуулсан Д.Трампын татварын хариуд Ж.Трюдо хариу татвар ногдуулаад байгаа юм. “Америкчууд бидэнд хүндэтгэл үзүүлэх хүртэл манай засгийн газар татвар ногдуулах шийдвэрийг хэвээр үлдээнэ” гэж М.Карни хэлсэн байна. Тэрбээр мөн Америк бол Канад биш бөгөөд Канад хэзээ ч Америкийн нэг хэсэг болохгүй гэж нэмж хэллээ. Ж.Трюдо намынхандаа хандан үг хэлэхдээ, Канад улс АНУ-ын зүгээс “оршихуйн сорилт”-той тулгарч байгааг анхааруулаад, манай улс “улс үндэстнийг тодорхойлох мөч”-тэй тулгарч байна гэлээ. М.Карни улс төрийн ямар ч туршлагагүй, сонгогддог төрийн албан тушаал хашиж байгаагүй, засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаагүй Канадын анхны ерөнхий сайд болох гэж байна. Тэрбээр 2003 онд Канадын Төв банкны дэд ерөнхийлөгч, 2008 онд ерөнхийлөгчөөр томилогдохоосоо өмнө “Goldman Sachs” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.
2013 онд Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон түүнийг Английн Төв банкны тэргүүнээр томилсноор М.Карни 300 гаруй жилийн түүхтэй тус банкийг удирдсан анхны Британи бус хүн болж байлаа. 2020 онд тэрбээр НҮБ-ын Цаг уур, санхүүгийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгчөөр ажиллаж эхэлжээ.
М.Карни одоо либералуудыг тэргүүлж, удахгүй явуулахаар төлөвлөж буй сонгуульд оролцоно. Сонгуулийг 10 дугаар сарын 20-ноос өмнө сонгууль явуулах ёстой. “Либерал намынхан эв нэгдэлтэй, хүчтэй байна” гэж М.Карни ням гарагт хэлсэн үгэндээ тэмдэглэжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
IS IT POSSIBLE TO ACTUALLY GET BACK FUNDS LOST TO SCAM? YES! CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT I lost about 846,000 pounds worth of Bitcoin to a fake investment trading platform that tricked me into investing on their platform with the intent of earning a 15% daily profit. I was losing it all to a point that I couldn't afford to take care of my bills and my Family. I was very disappointed with myself and was drowning in shame. I got really depressed until I had this discussion with my attorney who then introduced me to a hacker called THE HACK ANGELS EXPERT. They are the best recovery team out there now. They are very fast and efficient in the recovery of your lost funds. I couldn’t believe my lost funds were recovered, at first it was like a dream, but it’s all reality. I just have to put this review out here. The experts really helped me get my Bitcoin back from the scammer. If you have ever fallen victim to one of the many Bitcoin scams out there, don’t hesitate to reach ou