
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хүсэлтээр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2024.01.10) Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн, Б.Бейсен, Ц.Туваан, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ардчилсан намын дэд дарга П.Галиндэв нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтаар Ардчилсан намын бүлгийн гишүүд болон Ардчилсан намын төлөөлөл Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар байр сууриа илэрхийлж, Монголын Ардчилсан Холбооны шаардлагыг Улсын Их Хурлын даргад гардууллаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлээд буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар холбогдох тайлбарыг өгөв. Тэрбээр, газар бол улсын үндэс болохыг тодотгоод, газар эзэмших ашиглахтай холбоотой эрхзүйн зохицуулалтыг ард иргэд, олон нийтээр сайтар хэлэлцүүлж шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийллээ. Мөн хуулийн төсөлтэй холбоотой гаргасан Улсын Их Хурлын гишүүдийн хүсэлт, МоАХ-ны шаардлагыг Улсын Их Хурал дахь намын бүлгүүдэд танилцуулж, холбогдох арга хэмжээ авна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгэгдэл14
Хүрэлбаатараа дариухан шалгаж, шоронд хий!
УИХ-ын тухай хууль чинь биш байгаа шүү.Нийгмийг чирч яваа зүтгүүр байж зүг чиг , бодлого зарчим ,явдал суудал , зэрэг зиндаагаа мэдэхгүй байж болохгүй.
Bayarlalaa, ene hurelbaatar hurdan zaildagguim bhdaa
МАН Монголын өмнөд нутгийг бараг тэр чигээр хятад эзэдтэй болгосон байгаа.Үүнийг яагаад ярихгүй байна?
Хүрэлсүх,Хүрэлбаатар,Занданшатар нар энэ хуулийг батлуулна гэж хятадуудаас авлига шан хөлс урьдчилж аваад идчихсэн байгаа нь тун тодорхой харагдаж байна.
Нүүрсний хулгайн асуудал, алдагдсан 5 тэрбум долларыг буцааж төлүүлэхээс нааш МАН-ыг сонгуульд оролцуулахгүй байлгах талаар бүх нийтээр тэмцэл хийцгээе,
Нүүрсний хулгайн асуудлаар МАН-ыг Олон улсын шүүхэд яаралтай өгье
Монголын говь тэр чигээрээ хятад эздтэй болж байхад энэ долийсон гахай царайт авлигачин хулгайч юу хийж суусан байж таарах вэ..
Удахгүй Бээжингээс ар монгол дах иргэдийнхээ газрыг хамгаална гэж цэргүүд орж ирэх юм байна.
hotiin ali ashigtai bugdiig tanai nutgiin ner zuusen Battulga ter singaagiin luivarchintai niilj avsan , odoo tuunii huvitsaa gej barag ulsiin tusuvuus iluu mungu damjuulj bgaa busuu ? uuniig ymar hudaldaa gehevee ?
Яагаад лицэнз нэрээр газар нутгаа гадныханд өгөөд байгаа мөн яагад үзэл бодлоо илэрхийлж эх орноо гэсэн хүмүүсийг хилэс хэрэгт гүтгэж шоронд хийж зовоож байгаа тухай яаагааад жинхэн улсаа худалдсан шаарнуудаа шоронд хийж болохгүй юм
Яагаад лицэнз нэрээр газар нутгаа гадныханд өгөөд байгаа мөн яагад үзэл бодлоо илэрхийлж эх орноо гэсэн хүмүүсийг хилэс хэрэгт гүтгэж шоронд хийж зовоож байгаа тухай яаагааад жинхэн улсаа худалдсан шаарнуудаа шоронд хийж болохгүй юм
1234
1234