
Украин дахь Оросын цэргийн “СВО” тусгай ажиллагаа 3.6 дахь жилдээ (1271 өдөр шөнө) явж байгаатай холбогдуулан Путины эхлүүлсэн дайн тэр болгон энх тайвны буянт үйлс байдаггүй гэдгийг ойлгуулах зорилгоор, мөн мэдээллийн тэнцвэр хангах үүднээс украины Freeдом ТВ-ийн мэдээ, Dialog.UA/War/ сайтын анализ, Трампын бүтэлгүй дипломат чармайлтын тухай CNN, New York Times, Guardian-ы байр сууриуд, украины цэргийн шинжээч Иван Тимочкогийн ярьснаас хөрвүүлж буулгая. Энд sonin.mn сайтын редакцын байр суурь огтоос тусгагдаагүй болно.
Трамп Цагаан ордонд хоёр дахь удаагаа морилон ирээд бүтэн 7 сарыг үдэхдээ Орос-Украины дайны асуудлаар туйлын зөрчилтэй зам туулж байна. Бүтэн 7 сард түүний ухаан бодол, тархийг зовоосон ганцхан асуулт л хариултгүй үлдлээ.
АНУ-ын хамаг хүч нөөцийг дайчилж байгаад Путиныг ятгаж сэнхрүүлэх, тэгснээрээ түрэмгийллээс нь татгалзуулах, нэг үгээр дайнч түрэмгийлэгч Путиныг энх тайванч Путин болгож хувиргах (1), тэгээд Нобелийн энх тайвны эрхэм дээд шагнал хүртэх (2). Ийм хоёр зорилгыг Трамп өмнөө тавьжээ. Нэг үгээр Нобелийн шагналыг нь лоббидохоор Путин Аляскад очжээ. АНУ-ын Ерөнхийлөгч магтаалд дуртай, Путин тэр сул талыг нь зүгээр л ашигласан. Дайнаа ялахаас нааш хэзээ ч зогсоохгүй.
Гэтэл нэгэнтээ цэргийн гэмт хэрэгтэн болчихсон Путин нь тэр гэмт хэргээ үргэлжлүүлсээр хорвоог орхино гээд хатуу шийдчихсэн, ухрах араа байхгүй. Нэг сая орос цэргийн амийг бүрэлгэсэн, олон сая украинчуудад хэзээ ч үл уучлагдах үхэл гай зовлон учруулсан дайны тэр гэмт хэргийг нь Трамп өршөөлгүүлэх гэж үйлээ үзнэ. Трампын хугацаа заасан аман сүрдүүлэг нь нэр хүндээ барсан, гэвч өөрөө долгинон байж Путиныг Аляскад авчраад ямар ч үр дүнгүй буцаав. Нөгөөх нь дайны гэмт хэрэгтэн чигээрээ буцав. Үр дүнтэй болно хэмээн найдсан хэлэлцээ бүрхэг болж, Украинд гал зогсоох талаар тохиролцож чадаагүй, харин Трамп нь Путинд ая тал зассан мэт харагдлаа гэсэн мэдээ цувж байна.
Америкийн NBC телевизийн хөтлөгч Трампын ТНБД М.Рубиог хэлэх үггүй болгож байгаа видео сайтуудад байна. Рубио нь 2022 оны гуравдугаар сард “Путин бол доль цохисон туршлагатай худалч. Түүнтэй хэлэлцээр байгуулна гэж хэзээ ч бүтэхгүй” хэмээн ярьж байсныг нэвтрүүлгээрээ харуулж “Одоо Та юу гэх бол?” гэж асуун мад тавьж байна.
Трамп Путинд тал засч долгиносон нь АНУ ба Баруун даяар Трампын нэр хүндийг доош нь унагасан тул бантсан Трамп Зеленскийг дагалдуулан бүх Европыг Вашингтондоо урилаа.
Яг л жүжиг. Эсвэл дэлхийгээр тоглоом хийгээд байна уу?
Фронтын ба ар талын мэдээнүүд Орост тун таагүй байна. Түрэмгийлэл ба эх орноо хамгаалах дайн гэдэг нь ус тосоороо ялгарсаар байна. Путин ба оросын улс төрчид хатуу чанга зогсож, тэднийг суртал нэвтрүүлэг нь магтан мандуулсаар байх боловч нөгөө талд нь Оросын арми бүтэлгүйтлийн замаар гурван жил хагас замнасан, одоо гэв гэнэт ухаан ороод хүч суугаад Украиныг ялчихна гэдэг үлгэр болсон. Одоо дайны төгсгөл нь яаж дуусах бол гэдэг дээр цэргийн шинжээчид ухаанаа уралдуулан мэтгэлцэж байна хэмээн оросын сөрөг хүчний блогер сайтад бичжээ.
Украиныг Европ руу явуулахгүй, Оростоо барьж үлдэнэ гэсний хариуд Украин нь алдуураад алга болсон, одоо ОХУ түүнийг гүйцэж барьж авч үлдэх хөг нь өнгөрсөн гэсэн санааг украины радиогоор хуурай замын цэргийн резервистүүдийн зөвлөлийн дарга Иван Тимочко ярьжээ. Украин нь Европын дунд оршдог бөгөөд орчин үеийн цэргийн альянсын төв болох бүрэн потенциалтай. Энэ нь бүрэн шинэчлэгдсэн НАТО, эсвэл бүр шал өөр шинэ эвсэл байж болно. Тэр ч бүү хэл Украин нь өөрөө цэргийн шинэ альянс байгуулж ч болно.
НАТО анхлан улс орнуудын милитарист нэгдэл байсан, аажмаар үндсэн үүргээ гээсэн. Одоо НАТО гадаад бодлогын хүрээнд цэргийн ашиг сонирхлоор нэгдсэн тодорхой элемент бүхий эвсэл болж хувирчээ. Европын Холбооны орнууд бие биедээ хариуцлага үүрүүлэх маягаар Холбооныхоо хүрээнд арми, цэрэг-аж үйлдвэрийн комплексоо цомхотгож байгааг бид харж байна. Хэрэв Орос Украины эсрэг дайн өдөөгөөгүйсэн бол НАТО нь Европын Холбооны жишгээр орж, цэргийн биш, магадгүй эдийн засаг-цэргийн үүрэг бүхий өөр эвсэл болж хувирах байлаа. Хэрэв энэ эвсэл орчин үеийн шаардлагад нийцье гэж байгаа бол НАТО-гийн шинэ брэндийг (ребрэндинг) буй болгох хэрэгтэй.
Гэхдээ Украиныг тойрч нягтарч байж орчин үеийн цэргийн хүчирхэг эвсэл бүрдэх болов уу. Учир нь Украин бол газар зүйн хувьд Европын төвд оршиж байна. Одоо хоёр гарц харагдаж байна. Нэг бол НАТО өөрийгөө ямар нэгэн байдлаар шинэ брэнд болгож, дотооддоо аудит хийж шинэчлэгдэх, Украин түүний нэг түнш нь болох, нэг бол “Санаачлагчдын эвсэл” маягийн цэргийн шинэ эвсэл шинээр эмхлэн байгуулах, ийм хоёр гарц байна гэжээ.
Иван Тимочкогийн үзэхээр бол АНУ, Европ нь Оросын нуралтыг хүсэхгүй, Украины эсрэг дайнд Орос ялагдахаас эмээж байгаа ажээ. Энэ нь гурван шалтгаантай гэнэ.
1) Орос нурж унасан тохиолдолд орчин үеийн Оросын нутаг дэвсгэрт үйл хэрэг залуургүй болж хяналтаа алдана;
2) Хэрэв нурж унавал хаос дэгдэж Оросын цөмийн зэвсгийн нөөцөд тавих хяналт алдагдах аюултай;
3) Оросын мөнгө санхүү Кипр мэтийн офшор руу угаагдаад алга болно, хор уршгийг нь Европын банкууд өөртөө үүрнэ гэжээ.
Путин одоо өг гээд нэхээд байгаа Украины 4 мужийг 100% эзэлж дуусахын тулд энэ хурдаар давшаад байвал 2029 он хүртэл байлдаж дахиад хагас сая цэргээ алуулж шархдуулан ор сураггүй алга болгон байж зорьсондоо хүрэх тооцоо гарч байна, Путин үнэхээр эргэж гарах аргагүй мухар нүхэнд уналаа хэмээн барууны цэргийн шинжээчид дүгнэжээ.
“Дэлхийг чичрүүлсэн Путин цэрэг армигүй болох дээрээ тулсан, зэвсэгт хүчнийхээ сүүлчийн резерв нөөц дээр үлдэв” хэмээн америкийн нэг блогер бичжээ. Батлах мэт агаарын цэргийн хүчний харьцуулалт хийсэн байна.
Дүгнэлт нь “Оросын зэвсэг хог болжээ!”. Америкийн F-35 Оросын “S-400”-г үнэхээр доромжиллоо. Ираны тэнгэрт банкаа цэнэглээд, дуртай газартаа бөмбөг хаяад, пуужин харваад. Үнэхээр л наадаж байна. Энэ олон тулаан өрнөж байхад “S-400”-гаар ганц ч F-35-ыг унагаж чадсангүй. Өөрсдөө сөнөсөөр байгаад таарлаа. Бид харлаа, дэлхий даяараа харж байна. Украины фронт дээр бүх хэсгүүдэд Орос довтолгооноо цуцлахад тун ойрхон байна. Путинд барагдахгүй их цэрэг, зэвсэг байна гэдэг нь өдөр бүр шахуу бодит баримтаар няцаагдаж байна гэжээ.
“Орос тактикаа өөрчиллөө: өнгөрсөн шөнө Tу-95МС стратегийн бөмбөгдөгч онгоцууд анх удаа “Украинка” агаарын баазаас пуужин хөөргөлөө” гэсэн гарчигтай мэдээ украины Dialog.UA сайтын дайны буланд нийтлэгджээ. “Украинка” гэдэг нь орчуулбал “украин бүсгүй” гэсэн үг. Одоо бол Оросын агаарын баазын нэр. Тэр бааз нь Японы хилээс нэг их холгүй, Оросын Алс Дорнодод байрладаг. Одоо Украинд довтлохын тулд онгоцуудаа Орос даяар 6000 км тэнгэрт нисгэж байгаа нь тэр. Хяналтын камерт бичигдсэнээр бол эдгээр бөмбөгдөгч онгоц нь “Украинка” баазаасаа хөөрч, пуужинг хөөргөх байрлалд хүрэхийн тулд Саратов муж руу нисч, замдаа Дягилево дахь Ил-78М цэнэглэгч онгоцоор агаарт дахин шатахуун цэнэглүүлжээ.
Орос нь одоо стратегийн бөмбөгдөгч онгоцоо Азид нуудаг болсон. Бас украин гэсэн нэртэй баазаас украинчууд руу дайрдаг.
Пуужингаа хөөргөхийн тулд Украины өшөө авалтаас айсандаа Японы хилээс цааш нислэг үйлддэг болсон. Ердөө айдсаасаа болоод. Хэрэв ОХУ нь супер гүрэн юм бол украины довтолгооноос айж Японы хил хүртэл ухрах шаардлагагүй. Энэ бол ялж байгаа биш, харин зугтаж байна гэсэн үг хэмээн украин сайдад бичжээ.
Төгсгөлд нь хэргээр оруулъя. Монгол блогер twitter-т бичжээ:–Оросын нөлөө Армен, Азерт алдагдлаа, Гүржид нөлөө бараг байна уу, үгүй юү, Казахстан нь Хятад ба Туркийг түшиж байна. Баруун хөршүүд нь үүрд Европын нөлөөнд орсон. Белорусс, Монгол хоёрт л Орос томорч чадаж байна. Украиныг барахгүй нь харагдаж байна. Дайн хийсний хар гай. Өнгөн дээрээ газар нутгаа Орос тэлсэн мэт боловч нөлөөллийн хүрээ нь эрс хумигджээ. Эдийн засаг нь суларч байна. Одоо Путин ард түмнийхээ өмнө арьсаа хамгаалж чадвал л дээдийн заяа гэжээ.
Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл9
Тэнэг хүн ойлгохоор ямар байдалтай байгааг трамп шиг асар их мэдээлэлтэй хүн сайн мэдэж байгаа учраас Украйн дуусахаас өмнө аврах гэж хичээж байна трамп Украйныг тэр чигт нь Оросуудын гарт өгч болохгүйг сайн мэдсэн учраас хэлэлцээр хий гэж хэлсэн байна даа
Вашингтонд очсон Евро фашист нацист гоомоо ацнууд Трамп давшилан - Бид яах юм? гэсэн чинь Трамп - Би та нарыг хоолонд оруулж байна, болоо юм биш үү!? Ха ха ха ха ха
Крым Оросын харьяанд үлдэх ёстой ! Укриан Натод элсэж болохгүй ! гэсэн энэ хоёр зүйл дээр Трамп Путин хоёр 100 хувь санал нэгдэж байгаа ! сая уулзахдаа давтсан ! Одоо үүнийгээ Трамп өнөөдөр Ногооноо болон дагалдаж ирсэн Урсула чавганц ! гомо Макрон ! гёстапогийн халзан Мёрц нарт хэлнэ ! Зөвшөөрөхгүй бол зайлцгаа гэж хэлнэ ! Трамп байгаа тулдаа Путин цөмийн зэвсэгээ хэрэглэхгүй хүлээгээд байдлыг харзнаж байна !
Хэдийгээр монголын тусгаар тогтнолыг хятад орос хоёр хүлээн зөвшөөрдөг ч гэсэн орос хятадын дунд байрлах монголд натогийн цэргийн бааз байрлуулаад эхлэх шийдвэр гарах юм бол хятад орос хоёр манай монгол уруу цэрэглэн орж ирэх нь мэдээж юм. Яг үүнтэй адилхан оросын нутгийн гүн үрүү түрж орон байрласан украйнд нато цэргийн бааз байрлуулах шийдвэр гарангуут путин түрэмгий дайнаа эхлүүлсэн. Үүнд нато д элсэх шийдвэр гаргасан укрөйны удирдлагууд буруутай
Баруунчуудад зорилгоо биелүүлхэд өмнөөс нь байлдаж үхэж өгөх украйнчууд байгаад баярлаад зэвсэг өгөөд байхаас өөр яахав. Эзлэгдчүүл тэр л биз. Орос нөөцөө шавхана, сул болно гээд тэдэнд алдах юм байхгүй. Эцэс хүртэл нь байлдуулаад л байна. Ямар өөрсдөө байлдах биш.
Хар хэрээ минь чи гуалагахаа больчээ номундарь гэгч ээ
Хар хэрээ минь чи гуалагахаа больчээ номундарь гэгч ээ
Сүүлийн украйн эр дуустал байлдуулна гэсэн гэч чинь билээ .. яагаав нөгөө эмгэн шулам шиг авгай франц …
Сүүлийн украйн эр дуустал байлдуулна гэсэн гэч чинь билээ .. яагаав нөгөө эмгэн шулам шиг авгай франц …