sonin.mn

Монгол Улсын Шадар Сайд бөгөөд Эдийн Засгийн Хөгжлийн Сайд Ч.Хүрэлбаатар "Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл"-ийг өргөн бариад буй билээ. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МоАХ-ы дарга Х.Баттулга тус хуулийг эсэргүүцсэн шаардлагаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр хүлээлгэн өгсөн юм.


Үүнтэй холбоотойгоор АН-ын дарга Л.Гантөмөр байр сууриа илэрхийлж, намынхаа албан ёсны цахим хуудаст нийтэлжээ.


Тодруулбал тэрээр: "Ардчилсан нам гадаадын хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж ирсэн, татаж чаддаг улс төрийн xүчин. Ийм ч учраас гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг Ардчилсан нам анхааралтай, нухацтай авч үздэг. 

Гэтэл 2024 оны сонгууль дөxсөн энэ үед Ардын нам Монгол Улсын газар нутгийг гадаадын иргэдэд эзэмшүүлэхтэй холбоотой эмзэг заалтууд бүxий xуулийн төслийг гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нэрийн дор яаран оруулж ирж байгаа нь цаг үеэ олоогүй, сонгуульд чиглэсэн далд зорилгыг агуулж байж болзошгүй гэж хардаж байна. 

Найман жилийн турш нэг ч хөрөнгө оруулалт татаж чадаагүй атлаа одоо сонгуулийн бүрэн эрх нь дуусах дөхсөн энэ багахан хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт татах ажлыг МАН xийж чадахгүй гэж Ардчилсан нам үзэж, энэxүү төслийг хэлэлцэxийг эрс эсэргүүцэж, хойшлуулахыг шаардаж байна. 

Ардчилсан нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө гадаадын xөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр томооxон бодлогыг боловсруулж, системтэй үйл ажиллагааг бүрэн эрхийнхээ хугацаанд тууштай хэрэгжүүлэх болно." гэсэн байна.


Өөрөөр хэлбэл АН-ын дарга Л.Гантөмөр уг асуудлаар Ч.Хүрэлбаатарын бус "Женко" Х.Баттулгийн талд гэдгээ нотолжээ.


Н.Отгон