sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 4-р сарын 23-ны өдөр олон нийтийн сүлжээнд бичихдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн сүүлийн үед хэлсэн "өдөөн хатгалгын шинжтэй үг яриа" нь Орос-Украины мөргөлдөөнийг шийдвэрлэхэд саад болж байна гэжээ.


Украины Үндэсний мэдээллийн агентлагийн 4-р сарын 22-нд мэдээлснээр, Зеленский хэвлэл мэдээллийнхэнд хэлэхдээ, гал зогсоох тохиролцоонд хүрсний дараа Украин "ямар ч хэлбэрээр" хэлэлцээрийн ширээний ард суух хүсэлтэй байгаа ч эзлэгдсэн газар нутгаа Оросынх гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.


Мөн Крымийг хууль ёсны дагуу эзэлсэн гэдгийг Украин хүлээн зөвшөөрөхгүй. Энэ асуудлаар хэлэлцэх зүйл алга. Энэ нь манай үндсэн хуулийн заалтаас хэтэрсэн зүйл" гэсэн байна. Оростой энхийн хэлэлцээ хийхэд "маш хор хөнөөлтэй" гэж Зеленскийн хэлсэн үгийг Трамп буруутгаад, ийм "өдөөн хатгалгын шинжтэй үг яриа" нь Орос-Украины мөргөлдөөнийг шийдвэрлэхэд хүндрэл авчирсан бөгөөд зөвхөн дайныг сунжруулах болно гэж мэдэгдэв. Трамп мөн , одоогоор тохиролцоонд хүрэхэд тун ойрхон болсон бөгөөд Зеленскийтэй хэлэлцээрийг яаралтай хийх шаардлагатай байна гэжээ.




Г.Бямба