Манай Mонголчууд эрт цагаас хүүхдээ бантангаар эхэлж борог хоолонд оруулж ирсэн уламжлалтай. 5 сар болсон өдөр нь нэг халбага бантан өгдөг гэж хөгшчүүл ярьдаг байсан. Тэгээд дасгасаар ихэсгэж өгдөг юм билээ. Энэ нь монгол хүүхдийн хоол боловсруулах эрхтэнд дасан зохицсон байдгийг мэддэг байсан биз ээ.
Бантанг залуу хонины гуяны махаар хийсэн шөлөнд имэрсэн /алгадсан ч гэж ярьдаг/ гурил хийж цөөн минут буцалгаад хөргөж өгдөг. Энэ бантанд юу юу агуулагдах вэ гэхээр усанд болон тосонд уусдаг бүхий л төрлийн витаминууд, мөн төгс уураг агуулагдана.
Тосонд уусдаг Д болон Р-ийн төрлийн витаминууд хүүхдийн өсөлтөнд сайнаар нөлөөлдөг. Төгс уураг гэдэг нь хүний биед зайлшгүй хэрэгцээт амино хүчлийг агуулсан уураг юм. Малын мах болон сүүний уураг нь төгс уураг юм. Ургамлын гаралтай уургууд төгс уураг биш. Гурилны хувьд бид хар гурил биед сайн гэлцдэг. Хар гурилын цагаан гурилаас илүү зүйл нь эслэг их хэмжээгээр агуулагддаг. Эслэг бол хүний биед огт шингэдэггүй боловч гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг сайн талтай бүтээгдхүүн. Өөрөөр хэлбэл хөвөн юм шүү дээ. Хөвөн бол цэвэр эслэг. Эслэг хүний биед ороод задарч тэжээл болдоггүй. Харин хивэгч малын гэдсэнд задардаг. Хөдөлгөөний дутагдалтай суудлын ажилтай хүмүүс гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнөө дэмжих гэж эслэгтэй хоол сайн гэдэг болохоос бус ид дэгэж дэрвэж байгаа жаахан хүүхдүүдэд бараг хэрэггүй эд. Цагаан гурилд хар гурилд ч ялгаагүй үндсэн хэсэг нь цардуул юм. Цардуул хүний биед ороод глюкоз болж хувирдаг. Глюкоз бол энергийн эх үүсвэр бөгөөд уураг тархины үнэт тэжээл юмаа. Бантангийн найрлагыг задалж үзвэл ийм л байна.
Хүнс судлалын ухааны магистр С. Батжаргал
Сэтгэгдэл0
Яг үнэн. Бид хүүхдүүдээ бантангаар л хүн болгосон. Муу болоогүй. Эрүүл саруул, ой ухаан сайтай л хүн болсон.
Монгол хүний үндсэн хоол хятад хүнд зохихгүй ваа. Тиймээс хятадын эрлийзүүд бантан идэх шаардлагагүй гэдэс нь гүйлгэдэг . бараг иддэггүй юмдөө тэд.
Бантан гэж монгол үг биш, feng tang гэдэг хятад үг шүү дээ. Feng гэдэг нь нунтаг, гурил гэсэн үг, tang гэдэг нь шөл гэсэн үг. Зутан гэдэг нь жин тан гэсэн бас л хятад үг. Хятадгүй юм гэж монголд байна уу? Угаасаа дээр үед монголчууд гурил гээч юм хэрэглэдэггүй байсан. Бууз, хуушуур, эсвэл бантан идлээ гэсэн үг өгүүлбэр монголын нууц товчоонд нэг ч байхгүй. Монголчууд тариа ногоо тарьдаггүй байсан юм шдээ.
Bantang hor gej bichsen nuhur uuniig unshih heregtei mongold bantan idej usuugui hun bhgui shuu
Бантангаас гадна хонины годонтой сүүл хөхүүлэхэд уураг ихтэй, тамир тэнхээ оруулдаг, дархлаатай болгодог.Ийм хүнс хэрэглэж өссөн Монголын бөхчүүд мөн сумочид бие, сэтгэлийн тамир тэнхээтэй байдаг юм байна гээд Японы эмч нар тогтоосон гэсэн.
Getel bantan hor,buuz hor geed soliortsgoogood baih ym.Ter nohor law setgetsiin owchtei baihaaaaa.....
bantandaan bish.guriliin uildveruud eldev yanziin ximiin bodisuud xoliod bna.
Заимствованное слово гэж олон улсад бии жнь:цонх хятад уг иймд угээр буу цэцэрх. Бантан ходоодыг обволакивающее действие узуулдэг тул цосийг саармагжуулж шартахыг зогсоодог. Архи. ОРОМ тосны шар адил ура юм шуудээ

Үгийн утга, хоолны хаанаас орж ирсэндээ гол нь байгаа юм бишээ. Үр хүүхэдээ эрүүл өсгөхийн тулд эрт дээр үеээс идэж ирсэн хоол хүнсээ хэрэглэх. Малын гаралтай уураг хэрэгтэйгээс гадна, ногооны гаралтай хүнсний ийлдэс сайтай зүйлс, загас далайн гаралтай хүнс ч идүүлэх нь зөв. Тэгж байж хүний бие дэх бодисыг солилцоо тэнцвэржинэ.

Сүүлийн үед манай эцэг эхчүүд гаднаас орж ирсэн болсон болоогүй витамин, нэмэлт тэжээлийг хүүхэддээ их уулгаж байна. Энэ бол хор , хүүхдийнхээ дархлааг үхүүлж байгаатай ялгаагүй. Манайд орж буй нь хамгийн муу нь байх нь элбэг.

сүүлийн үед гадаад дотоодод амьдардаг залуучууд бантанг ямар ч тэжээлгүй хоцрогдсон хүй нэгдлийн үеийн хоол гэж хэлэх нь холгүй болжээ.яагаад ээж нар дөнгөж төрөөд хонины махан хар шөл ууж тэнхэрдэг вэ.Хөдөө төрөхдөө цус алдсан эхэд нөхөх цус олдохгүй хониний махан хар шөл уулгаж цу төлжүүлдэг байсан гэж хөдөө ажиллаж басан эгч минь ярьдаг байсан. тэгээд бодхоор төрсний дараа мөстэй КОЛО уух нь холгүй болсон манай залуучууд монгол ухаанаа жаахан судалж амьдрах хэрэгтэй.Англи хэлэн дээр хүүхэд асрах номон дээр лав бантан байхгүй л байх. хүүхдэд бантан хэрэггүй гэж снсоод үнэхээр эмзэг хүлээн авч басан БАНТАНГИЙН ТУХАЙ БИЧСЭНД бөярлалаа.би эмч биш лдээ.....
Яг үнэн
Энэ хоол судлаач мөн үү.одоо үеийн 2 р гурил тэр үеийн бараг дээд гурилтай тэнцэх байх.цагаан гурил битгий ид гэсэн утгыг ойлгоогүй бололтой.
Энэ хоол судлаач мөн үү.одоо үеийн 2 р гурил тэр үеийн бараг дээд гурилтай тэнцэх байх.цагаан гурил битгий ид гэсэн утгыг ойлгоогүй бололтой.