
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 17 /unn/. АНУ-ын Мөнгөний ордон “Apple” компанийг хамтран үүсгэн байгуулагч Стив Жобсын дүр бүхий 1 долларын тусгай зоосыг ирэх онд гаргана. Энэхүү зоосыг 2018 оноос хэрэгжиж буй “American Innovation” хөтөлбөрийн хүрээнд гаргаж байгаа юм. Тус хөтөлбөр нь АНУ-ын бүх муж улс, нутаг дэвсгэрийн шинэлэг технологи, бүтээлч ололтыг алдаршуулах зорилготой. Энэ удаад уг зоос С.Жобсын төрөлх нутаг болох Калифорни муж улсыг төлөөлөх ажээ.
Зоосны нүүрэн талд залуухан Стив Жобс толгод, царс модоор хүрээлэгдсэн байгаль дунд завилан сууж буйгаар дүрслэгдсэн ба зоосны ирмэг дагуу түүний “Ямар нэг агуу зүйлийг бүтээ” гэсэн үгийг сийлжээ. Энэхүү загвар нь С.Жобсын технологийг яг л байгалийн нэг хэсэг мэт байдлаар бүтээх хүсэл тэмүүллийг бэлгэдэж байна гэж АНУ-ын Мөнгөний ордон тайлбарлажээ.
С.Жобсын дүр бүхий зоосноос гадна ирэх онд “American Innovation” хөтөлбөрийн хүрээнд Висконсин муж улсыг төлөөлөх “Cray-1” супер компьютерт зориулсан зоос зэрэг дахин нэг долларын гурван зоос гаргахаар төлөвлөсөн байна.
Өмнөх цувралуудаар Америкийн алдартай шинэ нээлт, технологийн ололтуудыг алдаршуулжээ. Тодруулбал, Нью-Жерсигийн гэрлийн чийдэн, Нью-Хэмпширийн Ральф Берийн “Гандбол” видео тоглоом, Мэриленд муж улсын “Хаббл” сансрын дуран, Техасын NASA-ийн сансрын нисгэгчид багтсан байна. Эдгээр зоосыг АНУ-ын Мөнгөний ордны цахим дэлгүүрээс худалдан авах боломжтой бөгөөд уг дурсгалын зоосны цувралыг 2032 он хүртэл гаргах юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
Өчнөөн алдартай болоод өчнөөн мөнгө олсон ч яах аргагүй хорт хавдараар үхсэн хүн дэ ! Үхэхийнхээ өмнө би бүгдийг одоо ойлголоо ! ядуу тэнүүлчин замаар явах минь зөв байжээ гэж хэлсэн хүн дэ !!
Гэр бүлдээ цаг зав гаргаагүйдээ эрүүл мэндээ бодоогүйдээ их харамсаж, зөвхөн амжилт бүтээлийн төлөө цагаа эрүүл мэндээ золиосолсондоо их харамсаад үхсэн юмаа эргүү
Сири гаралтай эцгийн хүү Стив Жобс үнэхээр сонин содон хүн байжээ. Монголын эзэнт улс Сири дамаск, Израйлын одоогийн нутаг хүртэл тэлсэн. Сири хүмүүс олон соёл, худалдааны уулзвар дээр байдаг тул Стив Жобс шиг хүмүүс төрөх магадлал өндөр биз.
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу