
Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын Эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч Радек Якубскый тэргүүтэй бизнесийн төлөөлөгчдийг нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон албаны хүмүүс хүлээн авч уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Монгол Улс, БНЧУ хооронд 1950 оны дөрөвдүгээр сарын 25-нд дипломат харилцаа тогтоож, 75 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүрснийг онцлон тэмдэглэлээ.
Улаанбаатар хотоос хөгжлийн 24 мега төслийн талаар товч танилцуулгыг хүргэхэд БНЧУ-ын Эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч Радек Якубскый “Нийслэл хотоо хөгжүүлэхээр идэвхтэй ажиллаж байгаа та бүхний хичээл зүтгэлийг үнэлж байна. Төслүүдийн явц, ТЭЗҮ, судалгаа зэргээс харахад итгэл үнэмшил төрүүлэхүйц байгаа учир нийгэм, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй томоохон төслүүдийг бодит ажил хэрэг болгоход хамтран ажиллахдаа таатай байх болно” гэдгээ илэрхийллээ.
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр БНЧУ-тай Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төсөл, тэр дундаа метро, трамвай зэрэг дэд бүтцийн төсөлд хамтран ажиллаж, туршлага солилцохыг хүслээ. БНЧУ-ын “Ателиер Цунами” архитектур, бүтээн байгуулалтын компанийг үүсгэн байгуулагч, үйл ажиллагаа хариуцсан захирал Алеш Кртичка дотоодын болон олон улсын зах зээлд 33 жил үйл ажиллагаа явуулсан компанийнхаа туршлагын талаар онцоллоо. Сонирхуулахад, Монгол Улс БНЧУ-тай бизнес, эдийн засгийн хувьд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Чехийн дагнасан болон хамтарсан хөрөнгө оруулалттай компаниуд 1993 оноос хойш нийт 25.1 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийж байжээ.
Сэтгэгдэл4
Зиаа. Болиоч дээ!! Нэг муу ядарсан, жижигхэн , хаа холын өөр шигээ Чехээр хөрөнгө оруулана гэж юу байсан юм бэ??!! Хажууд нь хоёр аврага хөрш байхад хаашаа юм бэ??!! Чех н. Франц шиг бас л Хятад руу захиалгаа өгөөд бас л хэдэн халтар авчирч угсруулана шдээ!! Гэвч цаад жинхэнэ үйлдвэрлэгч нь Хятад компани л бн шдээ!!
za chi baga dyt!!!gelgencher ee!!!hen baih ni er hamaagyi ee!manai ylas yumaa hiilgej abch l baibal yragsaa ahij l baibal zeb!!!gej med!!!iim chagt tyslaad hamtraad egye gedeg ylas oronyyd tiim ikhe bys?.................................mal mini henjil dotoroo naad bodoloo teegeed haaya haaya har darj zyydleed yabdaa?....................gelgencher ee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Дэмжиж бна.Сүүлийн үеийн Чехд баригдаж бгаа орон сууцны хотхонууд нь маш зөв шийдэлтэй тохитой юм бна лээ. Амжилт хүсье,
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу