
Дэлхийн интернетийн бага хурлын ажлын алба өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. 2025 оны дэлхийн интернетийн бага хурлын Ужэний дээд хэмжээний уулзалт 11-р сарын 6-9-ний хооронд Хятадын Жэжян мужийн Ужэнь хотод болно. Энэхүү дээд хэмжээний уулзалтын үеэр 24 дэд форум зохион байгуулагдах гэнэ. 2025 онд цахим ертөнцийн хувь заяаны хамтын цогцыг бий болгох үзэл баримтлалыг Танилцуулсаны 10 жилийн ой тохиож байна.
"Нээлттэй, хамтын ажиллагаатай, аюулгүй, хүртээмжтэй дижитал ирээдүйг хамтдаа бий болгох - Цахим ертөнцийн хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулах" нь энэхүү Ужэний дээд хэмжээний уулзалтын гол сэдэв гэнэ. Дээд хэмжээний уулзалтын үеэр цахим ертөнцийн хувь заяаны хамтын цогцыг бий болгох үзэл баримтлалыг танилцуулсаны 10 жилийн ойд зориулсан онолын семинар болж, дээрх үзэл баримтлалыг дэвшүүлснээс хойшхи онолын ололт амжилт болон практик туршлагыг нэгтгэн дүгнэж, түүнийг хэрэгжүүлэхэд илүү өргөн хамтын ажиллагааг бий болгохын тулд бүх талуудтай хүчээ нэгтгэх гэнэ.
Дээд хэмжээний уулзалтын нээлтийн үеэр Дэлхийн интернетийн бага хурлын шилдэг хувь нэмрийн шагналыг үргэлжлүүлэн гардуулж, дэлхийн өнцөг булан бүрээс 200 шахам компани уг шагналыг авахаар хүсэлт гаргасан байна.
Г.Бямба
Сэтгэгдэл0