sonin.mn
ОТТАВА. /Nature/. Үлэг гүрвэлүүд сүргээр амьдран үүр засаж, шувуудын адил өндгөө хамгаалдаг байсан байж магадгүйг Монголын говь цөлөөс илрүүлсэн, сайтар хадгалагдсан үлэг гүрвэлийн үүр харуулжээ.
 
“Үлэг гүрвэлүүд үүрээ засаж, өндгөө гаргасны дараа орхин явдаг байсан байх магадлалтай” гэж Канадын Калгари хотоос холгүй оршдог Палеонтологийн музейн палеонтологич Франсуа Терриен хэлсэн байна. Түүний хэлснээр, зарим үлэг гүрвэл сүргээр амьдардаг байсан байж магадгүй ажээ.
80 сая орчим жилийн өмнөх үед хамаарах 15 үүр, 50 гаруй өндөгний үлдэгдлийг шинжилсний дүнд дээрх нээлтийг хийсэн байна. Мөн эдгээр олдвор нь орчин цагийн шувууд 66 сая жилийн өмнөх үлэг гүрвэлүүдээс үүсэлтэй байж магадгүй гэх таамаглалыг нэг шат ахиулжээ.
 
“Палеонтологичид 1980-аад оноос хойш чулуужсан өндөг болон үүрнүүд илрүүлж байсан хэдий ч эргэн тойрондоо олон мянган жилийн настай чулуугаар хүрээлэгдсэн байдгийн улмаас нэг цаг үед хамааралтай эсэхийг тогтооход хүндрэл учирдаг байсан” гэж Калгари их сургуулийн палеонтологич Дарла Зеленицкий хэлсэн байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг