Цэргийн төв эмнэлгийн халдвар судлаач эмч Б.Нямсүрэнгээс “COVID-19” буюу коронавирусийн халдварын онцлог, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зарим зүйлийг тодрууллаа.
Коронавирусийн халдварын онцлогийн тухай хэлнэ үү?
-Тус вирус нь агаар дуслын, хавьтлын замаар халдварладаг. Халдвар дамжих зам нь маш өргөн хүрээтэй учир тархац нь олон улсын хэмжээнд өндөр байна. Монгол Улсын хувьд өндөр эрсдэлтэй орны тоонд багтсан. Манай улстай хил залгаа оршдог улсуудад тус өвчлөл бүртгэгдээд байгаа учраас халдвар зөөвөрлөгдөн ирэх өндөр эрсдэлтэй байна. Иймээс хувь хүн бүр сонор сэрэмж, хувийн ариун цэврийг чандлан сахиж, олон хүнтэй газраар явахгүй байхыг зөвлөе.
“COVID-19”-өөс Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд хэрхэн сэргийлэх ёстой вэ?
-Зэвсэгт хүчний анги, салбарууд тэр дундаа хугацаат цэргийн алба хаагчидтай ангиуд сайтар анхаарах ёстой. Цэргийн амрах байрны агааржуулалт, цонхны салхивчийг 2-3 цаг тутамд нээж, агаарын солилцоог сайжруулах хэрэгтэй. Эмнэлгийн нөхцөлд эмчлүүлэгчийн ор хоорондын зай хоёр метр байх шаардлагатай гэж үздэг. Иймд цэргүүдийн унтах ор хоорондын зайг аль болох сийрэг байхаар зохион байгуулбал тохиромжтой. Хлор агуулсан халдваргүйжүүлэх бодисоор агаарын цацлагыг байнга хийгээрэй. Мөн амны хаалтыг зүүж хэвш. Анги, байгууллагын удирдлагууд амны хаалтын хангалт, хүрэлцээнд нь анхаараарай.
“COVID-19” өөрийн гэсэн хэлбэр, хэмжээтэй. Тиймээс шаардлага хангасан амны хаалт зүүж байгаа эсэхэд нь хяналт тавих нь зүйтэй. Зах зээлд чанарын шаардлага хангахгүй амны хаалтууд ихээр зарагдаж байгаа учир сонголтдоо анхаарах нь чухал. Гэхдээ цэргүүдийг амны хаалтаар хангаад орхичих бус ариун цэвэр, цэвэрлэгээнд нь анхаараарай.
Амны хаалтыг зөв зүүхээс эхлээд тайлах хүртэл чухал бөгөөд амны хаалтын урд хэсэг ихээр бохирддог учир гараа бүү хүргээрэй. Тайлахдаа хоёр бүчнээс нь бариад дотогш хавсарч авах нь зөв. Цэргийн байранд хатуу савангаас илүүтэй бактерийн эсрэг шингэн саван хэрэглэх нь оновчтой. Эмнэлгийн орчин болоод олон хүнтэй газар хатуу саван хэрэглэх нь эрсдэлийг нэмэгдүүлдэг. Гар, нүүрийн алчуурын цэвэрлэгээнд ч мөн анхаарч, индүүдэж хэрэглэх шаардлагатай. Анги, байгууллагын удирдлагын зүгээс цэргийн алба хаагчдынхаа гарын ариун цэврээ хангах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал. Мөн гар халдваргүйжүүлэх спиртэн суурьтай уусмалуудыг ангийн хүн ихээр явдаг хэсгүүдэд байрлуул. Ангийн гал тогооны орчны эрүүл ахуйн нөхцөл ч чухал. Аяга, таваг, халбага, сэрээ зэргийг халдваргүйжүүлэх бодис ашиглан гурван дамжлагат угаалгаар сайтар угааж, цэвэрлэх хэрэгтэй. Зөв ханиаж, найтааж сурах нь ч чухал. Амны хаалтгүйгээр ханиахад агаарт 40,000 гаруй шүлсний дусал цацагддаг. Ханиаж найтаахдаа бугуйныхаа дотор талаар ам, хамраа хааж найтаах хэрэгтэйг зөвлөе. Бусадтай гар барихаас зайлсхийх, нус, цэрээ ил задгай хаяхгүй байх соёлыг хувь хүн бүр эзэмших ёстой. Ингэснээр бусдад болон өөртөө халдвар дамжихаас сэргийлнэ. Орон байрны цэвэрлэгээ, үйлчилгээнд анхаарч халдваргүйжүүлэх бодис буюу жавелины уусмалаар олон хүн орж, гардаг хаалганы бариулыг 30-40 минутын давтамжтай байнгын шүршиж арчих шаардлагатай. Халдваргүйжүүлэх бодисыг өндөр хувьтайгаар найруулан ариун цэврийн өрөө, усанд орох газрыг тогтмол угааж, цэвэрлээрэй. Коронавирусийн халдварын үед хувь хүний дархлаа маш чухал. Цэргийн алба хаагчдадаа чацаргана, халуун аарц зэргийг өгөх буюу 1-2 литр шингэн зүйлийг өдөрт уулгаж, илчлэг амин дэмтэй хоолоор хангах хэрэгтэй. Энэ нь зөвхөн коронавирус ч гэлтгүй бусад халдварт өвчин, ханиад томуунаас урьдчилан сэргийлнэ.
Анги, байгууллагын эмч нарт хандаж юу хэлэх вэ?
-Анги, байгууллагын эмч нар сонор, сэрэмжээ өндөржүүл. Цэргийн алба хаагчдад эрүүл мэндийн үзлэгийг өдөр бүр явуулж, биеийн халуун болон амьсгалын замын шинж тэмдэг байгаа эсэхийг байнга хянаарай. Мөн Эрүүл мэндийн яамнаас болоод бусад мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа зөвлөгөө, зөвлөмж, мэдээллийг тогтмол авч, анги, байгууллагынхаа удирдлага болон бие бүрэлдэхүүнд танилцуулж, урьдчилан сэргийлэх сургалтыг тухай бүрт зохион байгуулах хэрэгтэй. Дээрх урьдчилан сэргийлэх арга хэмжээг хүн бүр дагаж мөрдвөл тус аюулт өвчнөөс сэргийлэх боломжтой.
Ахлах дэслэгч М.Мөнхзориг
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл0
Аятайхан ярилцлага байна Бас шинэлэг Одоо унэхээр дархлаагаа хэрхэн дэмжих тухай яриа л хэрэгтэй байна
Суурин байгаа бид нар та нарын заавар зөвлөлгөөг дагаж мөрдөж байгаа зөөвөрлөгдөж ирэх магадлөл өндөр байгаа гэдгээ бидэнд биш зөөж өьчраад байгаа МИАТ ын оркуудал сайн ойлгуулаачээ
Амьд үхдэлийн вирус бодьтой зүйл
Амьд үхдэлийн вирус бодьтой зүйл
хөөрхөн эмч байна
их хөөрхөн зөвлөгө өгсөн байна
К орона вирусын эсрэг эмийг хэрхэн гаргаж авах вэ гэхээр сарьсан багваахайг идээд огт өвчилдөггүй амьтны эд цусны эсээс л гаргаж авах байх даа . Өөрөөр бол явахгүй л болов уу даа. Нөгөө 1 арга нь сарьсан багваахайн огт иддэггүй ойртдог ч үгүй өвс ургамал амьтнаас олдрж магадгүй дээ .
Зөөвөрлөх замаа баталгаатай хаах тухай яриач, эргүү минь!
бугуйн дотор талаар ам хамраа хаах гэнээ? бугуй чинь нарийн, алгаараа хаах нь арай дээр биз дээ эргүү хүүхээн.
Айхтар халдварт овчин байна даа Тэгээд эмчилгээ гуй Хамгийн гол нь хун бур санаа нэг зов сэргийлэх ажлыг жигд хийснээр хамгаалах болно Энэ гудамжинд амны хаалтгуй яваад байгаа хумууст хун бур шаардлага тавих хэрэгтэй юайнп
neg muuhai um bolood baina. ene tureesee tuluhgui geed baigaa languuny humuus icheech, dunjin garaw zah bol sar shiniin umnu pig duuren baisan, oldog orlog, ashigaa olson, mun olood l baigaa. zugeer l ungui busdyn umyg heregleh huseltei humuus bh shig!!! oldgoo olchihood zugeer l busdyn umyg ungui awah geed bainashdee! ter hurungiig bie bolgoh gej zarim n udur shungui hudulmurlusun bas undur huutei zeeltei baidag! humuus idej uuj l baina, hereglej l baina! odoo ch zahuud ongorhoi umaa zaraad l bj bna. yas uman deeree mash ikh orlog olson, chono boroonoor gegcheer. zugeer l busdyn umyg ungui heregleh huseltei humuus bh um. tegwel zugeer l garaad yawchihaj boldogui um uu?