Хүн төрөлхтөн эрт үеэс толийг хэрэглэж ирсэн ч толь үргэлж шилэн байгаагүй юм. Анх толийг МЭӨ 600 жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн бөгөөд дүрс ойлгодог, өнгөлсөн гадаргатай байгалийн түүхий эдээр бүтсэн байв. Үүний дараа хүмүүс зэс, хүрэл, алт, мөнгө ашиглан толь хийх болов.
 
Эдгээр металлд маш хүнд бөгөөд жижигхэн байлаа. Үнэндээ энэ толийг дүрс ойлгох гэж бус үзвэр маягаар ашигладаг байж. Дундад зууны үед бидний одоо хэрэглэж байгаа шилэн толь хийгджээ.
 
Хэдийгээр толь хийх нь урьд өмнөхөөсөө хялбар болсон ч зөвхөн чинээлэг нэгэн худалдаж авахаар үнэтэй хэвээр байлаа. 1835 онд орчин үеийн толь хийх технологийг бүтээжээ.
 
Эх сурвалж: “Ганзам” сонин