sonin.mn

“Цензургүй яриа” нэвтрүүлэгт иргэн Б.Үүрийнтуяа оролцож “ээж Б-г хүн амины хилс  хэрэгт холбогдуулан шалгасан” тухай гэмт хэргийн талаархи ярилцлагын дагуу Улсын ерөнхий прокурорын газраас уг хэргийг хянаад, сэргээн шалгуулахаар болжээ. Дээрх эрүүгийн хэрэгт хяналт тавьж ажилласан прокурорууд мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргасан эсэх талаар Прокурорын мэргэжлийн зөвлөлд шилжүүлэн, дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн байна.