Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын хүрээнд 2026 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 08.00 цагаас эхлэн ажил хаялт зохион байгуулахаар зарлаад байсан.
Эрчим хүчний яамнаас хэлэлцээ хийх санал тавьснаар ажил хаялтыг долоодугаар сарын 2-ны 08.00 цаг хүртэл хойшлуулахаар болсон тухайгаа мэдэгдээд байсан юм.
Тэгвэл салбарын яамны зүгээс хамтын хэлэлцээр хийж, цалинг 2026, 2027 онд үе шаттайгаар нэмэхээр болсонтой холбогдуулан ажил хаялтыг зогсоохоор болсноо өнөөдөр (2026.07.01) олон нийтэд мэдэгдлээ.
Лхагва - 07 сарын 01,
2026

Сэтгэгдэл0